x

Гэр хороолол хөгжлийн сангаас 11 иргэнд шинэ байрны түлхүүр гардууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчдад орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийг орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж байна.

Тус санд хамрагдсан гэр хорооллын 11 иргэн өнөөдөр хотын даргаас байрны түлхүүрээ гардан авлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн удирдлага бид бүхэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд онцгой анхаарч, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Агаарын бохирдлыг зөвхөн өвөл яриад өнгөрөх бус жилийн дөрвөн улиралд ярьж, хэлэлцэж гэмээн богино хугацаанд иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдэнэ. Нийслэлийн удирдлагын зүгээс 2017 оноос эхлэн  агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд цахилгааны шөнийн тарифийг хөнгөлөх, нийслэл рүү чиглэсэн иргэдийн шилжих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгах, хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангах гэх мэт олон ажил хийж хэрэгжүүлжүүлж эхэлсэн. Дээрх ажлууд энэ жил ч үргэлжилэх болно. Гэвч нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сонгодог арга бол иргэдээ орон сууцжуулах явдал гэдэгтэй олон эрдэмтэн, судлаач санал нэгдэж байгаа. Тиймээс  “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-г байгуулсан. Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан юм. Үүгээр дамжуулан зах зээлд борлуулагдаагүй орон сууцнуудыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байна” хэмээлээ.

Иргэн З.Мандах “Би Чингэлтэй дүүрэгт 16 жил амьдарсан. Өнгөрсөн жилийн намраас “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн талаар мэдээллийг нийслэлийн хэвлэл мэдээллээр дамжуулж  авсан. Тэр цагаас хойш шаргуу хөөцөлдсөний эцэст өнөөдөр байрны түлхүүрээ гардан авч байна. “Гранд вилла”-д 61 м2 байр авч байгаа. Нийт 120 сая төгрөгийн урьдчилгаа болох 36 сая 500 мянган төгрөгийг энэ сангаар төлүүлж байна гэсэн үг” гэв.

Иргэн Ж.Мөнхцэцэг “Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд амьдардаг. 47 м2 байрны урьдчилгаа төлбөрт оршин сууж байсан газраа өгсөн. Хотын даргын санаачлагаар хэрэгжүүлж байгаа сангаар дамжуулан байртай болсондоо баяртай байна” гэлээ.

Агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 400 м2-аас доошгүй байна гэж заасан. Эдгээр шаардлагуудаас гадна арилжааны банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх юм.

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 2 цаг 37 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 2 цаг 38 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 2 цаг 40 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 2 цаг 41 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 2 цаг 42 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 2 цаг 43 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 2 цаг 44 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 2 цаг 46 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2 цаг 48 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 4 цаг 47 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 4 цаг 49 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 4 цаг 54 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 4 цаг 55 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 4 цаг 56 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 4 цаг 58 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 5 цаг 31 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 5 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 5 цаг 35 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 7 цаг 5 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 7 цаг 5 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top