x

Роснефть компани тэтгэлэг зарлалаа

ОХУ-ын “Роснефть” компанийн тэтгэлгэт хөтөлбөрийн хүрээнд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг шалгаруулж, суралцуулна.

Нэг. Мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага

1. М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 6 оюутан;

2. Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд олон улсын харилцаа, эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 4 оюутан тус тус суралцуулна.

Тавигдах шаардлага:

 

Дараах шаардлагын аль нэгийг хангаж буй 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно:

 

• Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;

• ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн;

• Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;

• ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа.

 

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:

 

1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр ангид болон ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа суралцагчид:

 

• Цахим өргөдөл;

• Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;

• Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;

• Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

• Иргэний үнэмлэх болон нотариатаар баталгаажуулсан хуулбар /Иргэний үнэмлэхгүй ирсэн тохиолдолд шалгалтанд оруулахгүй болно/;

• Бүртгэлийн хураамж 20000 төгрөг төлсөн баримт.

 

2. ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагч, төгсөгчид:

 

• Цахим өргөдөл;

• Суралцаж буй сургуулийн албан бичиг;

• Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь эсхүл бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт;

• Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

• Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

• Бүртгэлийн хураамж 20000 төгрөг төлсөн баримт. 

 

3. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагчид:

 

• Цахим өргөдөл;

• Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;

• Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;

• Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

• Бүртгэлийн хураамж 20000 төгрөг төлсөн баримт;

 

Бүртгэл

 

2018 оны 3 дугаар сарын 09-нөөс 3 сарын 16-ны өдрийн 12.00 цаг хүртэл esis.edu.mn/grant цахим хаягаар бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

 

Бүртгэлийн хураамж 20000 төгрөгийг Төрийн сан дахь Гадаад харилцааны яамны 100900016001 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (ОХУ, Роснефтийн тэтгэлэг)  мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

 

Гурав. Сонгон шалгаруулалт:

 

Сонгон шалгаруулалтад оролцогч дараах шалгалтыг өгнө:

1. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд

• Орос хэл – дүрэм, орчуулга, сонсгол, эссэ (бүх бүртгүүлэгч);

• Нийгмийн тухай мэдлэгийн тест (орос хэлний шалгалтад тэнцсэн тохиолдолд);

• Ярилцлага (нийгмийн тухай мэдлэгийн шалгалтад тэнцсэн тохиолдолд).

2. М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд

• Орос хэл – дүрэм, орчуулга, сонсгол, эссэ (бүх бүртгүүлэгч);

• Хими, Математик (орос хэлний шалгалтад тэнцсэн тохиолдолд);

• Ярилцлага (хими, математикийн шалгалтад тэнцсэн тохиолдолд)

 

Орос хэлний суурь шалгалт  2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагт Гадаад харилцааны яаманд болно.

 

Орос хэлний шалгалтад тэнцсэн иргэдийн дараах шалгалтын тов, газрыг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Гадаад харилцааны яамны цахим хуудсаар мэдээлнэ.

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны +51 267131, Гадаад харилцааны яамны +51 261832 утсаар авч болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 17 цаг 40 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 17 цаг 41 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 17 цаг 43 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 17 цаг 44 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 17 цаг 45 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 17 цаг 46 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 17 цаг 47 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 17 цаг 49 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цаг 51 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 19 цаг 50 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 19 цаг 52 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 19 цаг 57 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 19 цаг 58 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 19 цаг 59 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 20 цаг 1 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 20 цаг 34 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 20 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 20 цаг 38 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 22 цаг 8 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 22 цаг 8 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top