x

Ядуурлын хэмжээ 30 хувьд хүртэл өсчээ

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй Эдийн засгийн чуулганаар өнөөдөр ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг хэлэлцэв.

Эдийн засгийн чуулганд танилцуулагдсанаар Монгол Улсад 2014-2016 онд ядуурлын хэмжээ 21.6-29.6 хувь болж, 146.1 төгрөгөөс бага хэрэглээний зардалтай иргэдийн тоо 634 мянгаас 907 мянга болж нэмэгдсэн байна. Тиймээс ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрхэн зөв бодлого хэрэгжүүлэх асуудлаар холбогдох алба хүмүүс болон хувийн хэвшлийн төлөөллүүд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монголын ажил олгогчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар:

Манай улсын нийт амын 29 хувь буюу 900 мянган хүн ядуурлын төвшинд байна. Дэлхийн банкнаас  хийсэн судалгаагаар Монголд дээд боловсролтой, мэргэжлийн үнэмлэхтэй хэрнээ ядуу иргэд олон байна гэдэг. Тэгэхээр иргэдийн сэтгэхүй болон эдийн засаг ядуу байна. Эдийн засгийн ядуурлын гол шалтгаан нь хэт жижиг аж ахуйн нэгж олон байгаатай холбоотой. Нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 90 хувь нь 1-9 хүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр бид хүчээ нэгтгэж, бизнесээ томруулж, борлуулалтаа сайжруулах хэрэгтэй. Бид ажилтай ядуучуудаа эдийн засгийн чадавхтай болгомоор байна. Бид байгалийн баялагтай, хүн ам цөөн, дээд боловсролтой хэдий ч ядуурлын хэмжээ өндөр байгааг анхаарах хэрэгтэй.

МУИС-ийн Эдийн засгийн танхимын профессор Б.Алтанцэцэг: 

Иргэдэд бэлэн мөнгө тарааж, халамжийг хавтгайруулах нь ажил эрхлэлтийг бууруулдаг гэсэн судалгаа байдаг. Манай улсын хувьд зорилтот бүлэгт биш нийтийг хамарсан халамжийг хүртээж байгаа нь ажил эрхлэлтийг бууруулж байна. Нийгмийн халамжид хамрагдалт манай улсад 53 хувьтай буюу хүн амын гуравны нэгд хүрч байгаа бол Өмнөд Солонгост 14 хувь байна. Мөн даатгал хүртээмж тус улсын хүн амын 96 хувийг эзэлдэг.

Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг:

Бид өнгөрсөн хугацаанд маш олон аргаар ядуурлыг бууруулах чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байсан. Гэхдээ Засгийн газар болгон ядууралтай нэг л аргаар тэмцээд байна. Тэгэхээр бид үр дүн гарах урт хугацаанд бодлого явуулах хэрэгтэй байна. Манай боловсролын систем зах зээл дээр байгаа ажлын байранд таарсан боловсролыг өгч, шаардлага хангасан боловсон хүчин бэлдэж чадаж байгаа юу. Яагаад бид тэд нарыг ажлын байранд бэлдэх талаас нь харж болохгүй гэж. Халамжийн бодлого хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээ рүү хөтөлж байна. Илүү үр дүнтэй, урт хугацааны, сонгуулийн циклд багтдаггүй бодлого боловсруулах хэрэгтэй.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: 

Монгол улсын ядуурал аль 1995 онд 35 хувьтай байсан. Тухайн үед Дэлхийн банкнаас ядуурлыг бууруулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан ч өнөөдөр 29.6 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, энэ олон жилийн хугацаанд ядуурлын хэмжээ тийм ч буурсангүй. Ядуурал эдийн засгийн өсөлттэй шууд хамаарна. Эдийн засаг саарахаар ядуурал ихэсдэг. Халамж байх ёстой хэмжээнд байх ёстой ч амьжиргаанаас доогуур хэмжээний халамж өгчихөөд халамж хүртээж байна гэж хэлж болохгүй. Засгийн газраас нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээгүй бол ядуурал 40 хувьд хүрэх байсан. Тэгэхээр халамжийг шууд үгүйсгэж болохгүй. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 5.1 хувиар өсөхөд ажиллагсдын тоо 90 мянгаар нэмэгдсэн. Гэвч уул уурхайн салбар хасах өсөлттэй гарсан бол боловсруулах салбарын эдийн засгийн өсөлт сайжирсан. Тиймээс бид боловсруулах салбараа дэмжиж, эдийн засгийн өсөлтөө дээшлүүлэх хэрэгтэй байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Адар (183.177.100.3)
    Алтанцэцэг багш цэвэр онол ярьж дээ. Монгол ямар эдийн засагтай, солонгос ямар эдийн засагтай билээ? Харьцуулж үзсэн үү? Хэрвээ ямар нэг хэмжээгээр халамж өгөөгүй бол ажлын байргүй, ажиллах боломжгүй иргэд шууд гудамжинд гарна. Бид үүнийг хүсч байгаа юм уу? Элэг нэгт ах дүүсээ элгээр нь унагаад гадаа хаях уу? Арай л биш ээ. Багш нар, эрдэмтэд нь ингэж сэтгэхээр бусад нь яах болж байна аа. Халамж бол Хөдөлмөр эрхлэлтийг орлох биш, нөхөх систем шүү дээ. Халамжийг багасгахаар хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ гэж хэний толгойноос гардаг байна аа. Арай л биш ээ.
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
    • Niigniin togtwortoi baidliin talaasaa halamjiin bodlogo ugaasaa l baih estoi
      2018 оны 05 сарын 22
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 2 цаг 36 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 2 цаг 37 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 2 цаг 39 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 2 цаг 40 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 2 цаг 41 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 2 цаг 42 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 2 цаг 43 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 2 цаг 45 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2 цаг 47 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 4 цаг 46 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 4 цаг 48 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 4 цаг 53 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 4 цаг 54 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 4 цаг 55 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 4 цаг 57 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 5 цаг 30 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 5 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 5 цаг 34 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 7 цаг 4 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 7 цаг 4 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top