x

"Цар тахлын улмаас 13 сая хүүхэд улаан бурхан, халдварт саа өвчний вакциныг авч чадахгүй байна"

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавируст цар тахал дэлхийн 213 улсад бүртгэгдэж, нийт 3.2 сая хүн өвчлөөд байна. Халдварын улмаас 227 мянга гаруй хүн нас баржээ. Одоогоор уг өвчний улмаас 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Манай улсад бүртгэгдсэн халдварын 38 тохиолдлоос одоогоор 10 хүн эдгэрээд байна. 

Нэгдүгээр сарын 9-нөөс хойш бид улсын хэмжээнд 302 сэжигтэй тохиолдол бүртгэж, нийт 5.312 хүнийг ажиглалт авч тусгаарлаан хянажээ.

Өчигдөр тусгаарлалтаас нийт 284 хүн гарч, өнөөдрийн байдлаар нийт 486 хүн ажиглалтад байна.

Сүүлийн 24 цагийн дотор 119 зөвлөгөө өгөх утсанд 184 дуудлага ирсэн бөгөөд тус утсанд Япон, Швед улсаас манай улсын гурван иргэн холбогдож зөвлөгөө авахын зэрэгцээ Япон улсад халдвараас сэргийлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлсэн.

Иргэд гадуур явахдаа хүүхдэдээ амны хаалт зүүлгэхгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. Урин дулаан цаг ирж хүүхдээ гадаа тоглуулж байгаа ч амны хаалтыг нь тогтмол зүүлгэх ёстой. Мөн нэг саваар дамжуулан ус, ундаа ууж болохгүй. Энэ нь халдвар дамжуулах эрсдэл болно. Түүнчлэн тусдаа гар нүүрийн алчууртай байх, тусдаа аяга халбагтай байх хэрэгтэй. 

ДЭМБ-аас болон ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийг уг өвчний эсрэг үр дүнтэй вакцин гартал хэрэгжүүлж, өөрийгөө эрсдлээс хамгаалахыг анхааруулж байна.

Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног тохиож байна. Гэвч COVID-19 халдварын улмаас дэлхийн дахинд 13 сая хүүхэд улаан бурхан, халдварт саа зэрэг өвчний вакциныг авч чадахгүй, вакцины хомстолд ороод байна. Тиймээс эдгээр өвчин дахин дэгдэх аюултай, тэр тусмаа улаан бурхан өвчин дэлхийн олон оронд дэгдэлт хэлбэрээр гараад байна.

Хүүхдээ товлолт вакцинжуулалтад заавал хамруулахыг зөвлөж байна” гэв. 

Мөн тэрээр "Гадаадад байгаа монгол иргэд 119 дугаар руу өөрсдөө залгаж, байнгын зөвлөгөө авч байгаа. Дөрөвдүгээр сарын эхээр гадаадад халдвар авсан манай улсын 14 иргэн бүгд эдгэрч, хэвийн амьдралдаа эргэн орсон. Харин сүүлд халдвар авсан манай улсын таван иргэний хувьд, шинж тэмдэг хөнгөн, балархай байгаа учраас гэртээ тусгаарлагдан тухайн улсын эмчээс утсаар зөвлөгөө авах болоод ЭМЯ-ныхаа утсаар холбогдож зөвлөмж авах байдлаар эмчилгээ, үйлчилгээ авч байгаа" гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 1 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 14 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 25 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 41 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 48 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 53 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 55 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 56 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 57 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 13 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 14 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 15 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 32 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 33 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 47 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 49 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 50 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 51 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top