x

2020 онд багш, сурагчдын дунд олимпиад, тэмцээн, уралдаан зохион байгуулахгүй

Засгийн газар, салбарын яамнаас хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой гарсан тушаал, захирамжуудын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

-"Өнөөдрийн байдлаар 192 оронд цэцэрлэг, сургууль бүрэн хаасан. Нэлээдгүй улс орнуудад хэсэгчлэн хаагаад байна. Үүний улмаас дэлхийн 1.7 тэрбум хүүхэд, залуус сургалтад хамрагдах боломжгүй болоод байгаа нь нийт суралцагчдын 91.3 хувийг эзэлж байна. 

Өнөөдрийн байдлаар сургалтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой Засгийн газрын нэг тогтоол, сайдын хоёр захирамж гарсан байна. Есдүгээр сарын 1-н хүртэл хичээл сургууль хойшилсонтой холбоотойгоор эцэг эх, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулах вэ гэдэг хүлээлт үүсээд байгаа. 

Дөрөвдүгээр сарын 15-нд гарсан Засгийн газрын тогтоолоор хичээл, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор 12-р ангийн хүүхдүүдээс монгол хэлний шалгалт авахгүй өнжөөх шийдвэр гаргасан. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн халаалт, гэрэл цахилгаан зэрэг хэмнэж болох хэмнэлтийг хийх тогтоол орон нутгууд руу хүргүүлсэн. 

Уг тогтоолыг дагалдан дөрөвдүгээр сарын 17-нд салбарын сайдын тушаал гарсан.

Тушаалаар: 

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ТАЛААР

-Сургууль цэцэрлэгийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг зургаадугаар сарын 1-нээр дуусгаж, ЕБС, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлэх, 

-1, 5, 10 жил ажилласан багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2020 оны 4, 5 дугаар саруудад онлайнаар зохион байгуулах. Энэ сургалтад 4,500 багш бүртгүүлсэн. Одоогоор 1,800 багш хамрагдаад байна. 

-Теле болон цахимаар явуулсан хичээлийг багшийн журналд тэмлэглэсэн байх зэргийн журамласан.

Эцэг эхчүүд сүүлийн үед теле хичээлийг шүүмжлэх хандлага гаргах боллоо. Энэ бол олон мянган хүүхдийн эрх ашгийг хамгаалж чадварлаг багш нар өндөр түвшинд зохион байгуулж байгаа ажил. Теле хичээлд хамрагдаж чадахгүй, шүүмжлээд байвал хүүхэд хохирно. Яам, багш нар ажлаа хийж байгаа. 

Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг гүйцэтгэхэд тулгардаг асуудтай холбоотойгоор зөвлөмж, зааврыг элсэгчдэд хүргүүлнэ. 

Цэцэрлэг болон дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувийн хэрэглэлийг дөрөвдүгээр сард багтаан эцэг, эхэд хүлээлгэн өгч, цэцэрлэг, сургуулийн засварыг энэ жил зогсооно. Эцэг, эхчүүдээс засварт зориулт мөнгө хураахгүй. 

Сургуулийн номын сангаас авч хэрэглэж байгаа номыг хураах, хүүхэд шинээр бүртгүүлэх үйл ажиллагааг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. 

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТАЛААР

-Их, дээд сургууль, коллежтэй холбоотой сайдын тушаалд 2020-2021 оны бакалаврын зэргийн хөтөлбөрт элсэлт авахдаа босго оноо төрийн өмчийн их, дээд сургуульд 480, хувийн өмчийн дээд сургуульд 410, орон нутгийн өмчийн их, дээд сургуульд 400 оноо байхаар тогтоож байгаа. Энэ бол өнгөрсөн жилийн жишиг.

-2019-2020 оны хаврын улирлын сургалт, диплом хамгаалалт, төгсөлтийг 2020 оны зургаадугаар сарын 20-ны дотор цахим хэлбэрээр зохион байгуулна. 

-Төгсөлттэй холбоотой хонхны баярыг олноор цугларч тэмдэглэж болохгүй. Их, дээд сургуулиуд өөрсдийн төгсөгчидтэй холбоотой тэмдэглэлт, баяр ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахгүй гэдгээ илэрхийлсэн. 

-Засгийн газрын тогтоолоор буцалтгүй тусламж үзүүлдэг оюутнууд байдаг. Энэ жилийн тухайд Сургалтын төрийн сангаас 8,460 оюутанд 169 тэрбум төгрөгийн тусламж олгоно. Гэхдээ мөнгөн тусламж нь сангаас орж ирээгүй гэдгээр тухайн оюутныг шалгалтад оруулахгүй байж болохгүй. Төрийн сангаас мөнгө нь удахгүй орно. Эдгээр оюутныг шалгалтад заавал хамруулна. 

-Их, дээд сургуулийн элсэлтийг 2020 оны долоодугаар сарын 10-ны дотор орон даяар цахимаар зохион байгуулна.  

12 дугаар анги буюу төгсөх ангийн 28,500 хүүхэд байгаа. Тэдгээр хүүхдийн 10 мянга гаруй эцэг, эх санал гаргаасан. Уг саналаар 12-р ангийн хүүхдүүдэд багшаар нь биечилж танхимаар давтлага өгмөөр байна гэсэн.Яамны зүгээс нөхцөл байдлыг харж, судална. Тавдугаар сард коронавирусийн тархалт гайгүй бол суралцагч, эцэг эхийн сайн дурын үндсэн дээр зөвхөн 12-р ангийнханд сургууль дээр нь танхимаар давтлага өгүүлэх асуудлыг судалж байна. 

Энэ жилээс сувилагч мэргэжлээр суралцаж байгаа хүүхдийн төлбөрийг улсаас дэмжихээр болсон. Сурлагын голч онооны босго дүнг харгалзан төрөөс зардлыг нь даана. 

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙД

Үндэсний их баяр наадмын комисс саяхан хуралдсан. Одоогийн байдлаар баяр наадмыг зохион байгуулна гэдгээр бэлтгэл хангаад явж байгаа. Гэхдээ мэдээж цар тахлын нөхцөл байдлаас шалтгаална. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Diego zumerle (193.176.87.99)
    Зээлийн мөнгө хайж байгаа хүмүүс. Та бол бизнес эрхлэгч, хувийн хөрөнгө оруулагч эсвэл тухайн нөхцөл байдалд яаралтай санхүүжилт хэрэгтэй байгаа хүн юм. Онлайнаар мөнгө зээлэх боломж энд байна. Би танд 10.000€ -ээс 500.000€ ба 200.000.000€ хүртэлх зээлийг санал болгож байна. Энд миний имэйл байна : diegozumerle71@gmail.com Whatsapp дугаар +22965977391
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 2 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 15 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 49 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 54 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 56 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 57 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 14 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 15 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 15 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 33 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 34 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 48 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 50 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 51 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 52 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top