x

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх хэлэлцээрт манай орон нэгдлээ

БНХАУ-ын Онцгой байдлын яам, Сычуан мужийн Ардын Засгийн газар болон БНХАУ-ын Газар хөдлөлтийн агентлагаас хамтран Чэнду хотноо зохион байгуулж буй ‘Вэнчуаны Газар хөдлөлтийн 10 жилд зориулсан Хүндэтгэлийн хурал’-д Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ.

Хурлын үеэр БНХАУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд, Газар хөдлөлтийн агентлагийн дарга Др. Жэн ГуоГуан Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Др, Профессор Д.Рэгдэл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ирэх 07 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хуралд Др. Жэн ГуоГуан оролцож, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн гарын үсэг зурах, хурлаас батлагдан гарах “Улаанбаатарын тунхаг” баримт бичигт БНХАУ-ын холбогдох байгууллагууд газар хөдлөлтийн болон байгалийн гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэн ажилладаг талаар танилцуулж, өөрсдийн саналыг тусгуулах талаар ярилцан тохиролцлоо.

Мөн БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бүс ба зам” санаачилгын хүрээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлттэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх механизмыг бий болгож, хамтран ажиллах талаар Монгол Улс дэмжин оролцохоо илэрхийлэн, хэлэлцээрт хүрсэн баримт бичигт гарын үсэг зурав.

Тус хэлэлцээрт манай улсаас гадна Армени, БНХАУ, Этиоп, БНСУ, Мьянмар, Непал, ОХУ, Сингапур зэрэг улсуудаас гадна Азийн Газар хөдлөлт судлах хороо болон Африкийн Газар хөдлөлт судлах хороо нэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 4 цаг 26 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 4 цаг 27 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 4 цаг 29 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 4 цаг 30 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 4 цаг 31 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 4 цаг 32 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 4 цаг 33 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 4 цаг 35 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 4 цаг 37 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 6 цаг 36 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 6 цаг 38 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 6 цаг 43 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 6 цаг 44 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 6 цаг 45 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 6 цаг 47 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 7 цаг 20 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 7 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 7 цаг 24 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 8 цаг 54 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 8 цаг 54 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top