x

Хүн төрөлхтний МАРС гаригийг эзэмших холбоос нь БИД байж чадах уу?

Уншигч таныг цар тахлын үеийн аймшигт мэдээллүүдээс бага ч болов холдуулж, ирээдүйг өнгөлөгөөр харах, 10-хан жилийн дараа өөрийн биеээр “Улаан нүдэн гариг” дээр алхаж болох гайхалтай гэгээлэг, бас урам зориг нэмэх мэдээллийг хүргэе.

Хэдхэн хоногийн дараа /энэ ням гаригт/ Монголын телевизүүдээр Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвөөс хэрэгжүүлж байгаа Mars-V төслийн үйл ажиллагааны талаарх “Марс хол биш” /Mars is not Far/ баримтат кино цацагдана.

Сансарт нисэх, шинэ гариг дээр очиж үзэх нь зөвхөн бэлтгэгдсэн сансрын нисгэгчдэд олдох ховорхон боломж биш. Та ч бас Монголын говьд яг Марс гариг дээр авч болох тэр мэдрэмжийг авч чадна. Төсөөлөөд үз!

“2030 он гэхэд хүн төрөлхтөн Марс руу хүмүүсээ, хөлөгтэй нь хамт илгээнэ”

Шинжлэх ухааны “Марс хол биш” баримтат кино дэлгэцнээ гарахаас өмнө Mars-V төслийн тухай таны мэдэх ёстой 10 зүйлийг хүргэж байна.

  1. Шинэ тэмүүлэл: Монгол залуус нэгдэн Mars-V төслийг 2018 онд анх санаачилжээ. Тухайн ондоо багтан төслийн танилцуулах уулзалтаа зохион байгуулж, 2019 оны хоёрдугаар сард төслийн нээлтийг хийж, төсөл хэрэгжүүлэх талбай дээрээ ажиллаж эхэлсэн байна.

  2. Монгол хүн сансарт ниссэн: Mars-V төсөл Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа уг төслийн зөвлөхөөр ажилладаг.

  3. Хамтын ажиллагаа: Marsa & Mars-V санг 2019 оны гуравдугаар сарын 29-нд байгуулж, анхны гадаад зөвлөхөөр Япон улсын Засгийн газрын харьяа Үндэсний Сансрын Бодлогын Хорооны ахлах зөвлөх Хироаки Акихито ажиллаж эхэлжээ.

  4. Дэлхийд өрсөлдөхүйц төсөл: Mars-V төсөл нь хэдийнээ NASA болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд танилцуулагдаж ОХУ-ын “Роскосмос” сансар судлалын хүрээлэнтэй хамтран ажиллаад эхэлжээ.

  5. Томоор сэтгэ: Дэлхий дээр сансар судлал, сансрын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг долоон төсөл хөтөлбөр / Virgin Galactic, Orion Span, Blue Origin, Space Adventures, Axiom Space, Space-X, ОХУ-ын Роскосмос/ бий. Найм дахь нь Монголын SPACE-M болж байна.

  6. Дэлхийн сонирхол: Сансрын бизнес, технологийн өрсөлдөөн жил ирэх бүр нэмэгдэж, олон старт-апп компаниуд бий болж, хоорондоо өрсөлдөж, хөрөнгө оруулалт татаж, хүмүүст олон төрлийн үйлчилгээ санал болгож байна. Харин манай залуус Марс судлалын академи байгуулж, сансрын судалгааны чөлөөт бүсийг бий болгож, аялал жуулчлалын дагуул хотоос бүрдсэн шинжлэх ухаан технологи, инновацийн олон улсын төв байгуулах төслийг хэдийнэ эхлүүлжээ. Энэ төвд та Марсыг зорих болон адил төстэй орчинд сургуулалт хийх боломжтой юм.  

  7. Марсыг колончлох төлөвлөгөө: Хүн төрөлхтөн шөнийн оддыг ширтэж, сансрын орон зайг мөрөөддөг байсан нь саяхан. Харин одоо сансар судлалын шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, дэлхийн улс орнууд хэдийнэ сансрын аялал жуулчлалыг сонирхоод эхэлсэн. Аялал жуулчлалын төрөлжсөн сансрын станцыг байгуулж, жуулчин хөөргөх бүртгэлээ зарласан. Манай улс ч үүнд бэлэн болж эхэллээ. 

  8. Монгол орны давтагдашгүй онцлог: Дэлхий дээр оршдог 24 цөл дотроос долоо нь хасах градустай. Үүн дотроос хамгийн хүйтэн, бас Марс гаригтай ойролцоо бүтэцтэй нь Монголын говь. Монголын говь Зүүн өмнөд Азийн улс орнуудтай харьцуулахад өндөрлөг газарт оршдог. Нэмэх, хасах 40 хэм хүртэл халж, хөрдөг. Энэ нь манай орны байгаль цаг уурын давуу тал. Япон руу шинжилгээнд илгээсэн говийн хөрсний дээж Марс гаригтай хамгийн ойролцоо болох нь тогтоогдсон.

  9. Үнэ цэнэ: Яагаад заавал сансрын аялал жуулчлал? гэж та бодож байж магадгүй. Энэ бол маш ойрын ирээдүй. Монголчууд энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал дэлхийд үнэ цэнэтэй ард түмэн болох болно.

  10. Марсыг тойрсон бизнес санаа: Сансрын орон зайд аялал жуулчлал, бизнесийн маш том ирээдүй хүлээж байна. Мөнгө төлөөд сансарт нисэх үйлчилгээ бүгдэд нээлттэй болоход ойрхон байна. Бид Марсыг тойрсон бизнесийн нэгхэн хувийг эзэмшихэд л өөрийн улсынхаа эдийн засгийг дөрөв нугалах хэмжээний орлого олох боломжтой.

“Энгийн бизнест оруулсан хөрөнгө 10 хувийн ашиг өгдөг бол сансрын бизнест оруулсан хөрөнгө 10 мянга нугарна”

Mars-V төслийг Монголын томоохон бизнесменүүд дэмжин ажиллаж, одоогийн байдлаар 500 гаруй сая төгрөгийн санхүүжилт босгоод байна. Мөн дэлхийн удирдагчид Монголын залуусын санаачилсан Mars-V төслийг дэмжиж байгаа нь бидэнд технологийн ирээдүй байгаа гэх итгэлийн илрэл. Монголчууд уул уурхайгаас гадна технологийн дэвшилд анхаарлаа хандуулж буйн бас нэг жишээ.

Тиймээс та “Марс хол биш” шинжлэх ухааны баримтат киног дөрөвдүгээр сарын 12-ны Ням гаригт дараах телевизийн сувгуудаас сонгон хүлээж авч үзээрэй. Дэлхийгээс хоцорч биш, угтаж хөгжих боломж бидэнд байна.

1. МҮОНРТ - 18:00 цагт
2. Mongol HD - 15.30 цагт
3. Боловсрол телевиз - 18.30 цагт
4. UBS телевиз - 15.25 цагт
5. С1 телевиз - 18.00 цагт
6. Эх орон телевиз - 16.10 цагт
7. Парламент телевиз - 15.00 цагт
8. Рояал телевиз - 18.00 цагт
9. Bloomberg телевиз - 22.00 цагт
10. ТВ9 телевиз - 18.00 цагт
11. NTV телевиз - 18.30 цагт
12. ТВ2 телевиз - 18.00 цагт
13. 25-р суваг телевиз - 18.10 цагт
14. Малчин суваг телевиз - 18.30 цагт
15. Соён гэгээрүүлэгч телевиз - 18.40 цагт
16. SBN телевиз - 18.30 цагт
17. МНС телевиз - 18.30 цагт
18. ТВ8 телевиз - 18.30 цагт
19. Өлзий телевиз - 20.00 цагт
20. Боловсрол телевиз - 18.30 цагт /4.18нд/
21. EAGLE телевиз - /4.17-нд/
22. ТВ5 телевиз - /4.19-нд/ тус тус гарах юм. 

Ц.Булгантуяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.117.151)
    Харь гаригууд даяарчлагдаж хоорондоо нэгдэж холбооны улс болж аль нэг гариг нь удирдагч гариг болохоос өөр
    2021 оны 05 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Өчигдөр 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Өчигдөр 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Өчигдөр 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Өчигдөр 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ Уржигдар 20 цаг 13 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй Уржигдар 20 цаг 00 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Уржигдар 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Уржигдар 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Уржигдар 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Уржигдар 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Уржигдар 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Уржигдар 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Уржигдар 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Уржигдар 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Уржигдар 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Уржигдар 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Уржигдар 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Уржигдар 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Уржигдар 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ...
Top