x

Өөрсдийн эрхийн төлөө жагсаж байна

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Нийслэлийн төв Сүхбаатарын талбай дээр гурван өөр өнгийн гурван жагсаал боллоо

"Нүцгэн" жагсаал 

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх “Ээжүүдийн холбоо” ТББ, Худалдаачдын холбоо хамтран “Бидэнд баярлах шалтгаан байхгүй” уриан дор эсэргүүцлээ илэрхийлэв. Үүнд найман эмэгтэй хагас нүцгэлж эсэргүүцлээ илэрхийллээ. Өмнө мөн өнгөрсөн 2017 онд гурван ээж нүцгэлж үзэл бодлоо илэрхийлж байсан.

Тэд "Хулгайч дарга нар боль", "Оффшорчдыг зайлуул" гэх мэт уриа барьсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хүнд хөдөлмөр эрхлэлт, мөнгө хүүлэлт зэргийг таслан зогсоохыг төр засаг болон холбогдох байгууллагуудаас шаардаж буй юм. Монгол улсад, ажилгүйдэл, ядуурал газар авч байгаа энэ цаг үед эмэгтэйчүүдэд баярлах шалтгаан байхгүй хэмээн цуглаанд оролцогчид дурьдаж байлаа. Гэр бүлийн хүчирхийллийг зогоож, ажилгүйдэл, ядуурлыг арилгах хүртэл энэхүү цуглааныг жил бүр зохион байгуулах аж.

Мөн цуглааны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа алдсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн гэгээн дурсгалд зориулж өнөөдөр 20.00 цагт Сүхбаатарын талбайд зул өргөх ёслол зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Тайван жагсаал

Монголын залуучуудын холбооноос санаачлан “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалыг энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулав.  Тэд төр засгаас гомдол эрэн шаардлага тавихаасаа илүүтэй жилийн 365 хоногт хүчирхэг эмэгтэйчүүдийнхээ төлөө, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө санал нэгтэй байгаарай Монголчуудаа гэж уриалж байгаа гэж жагсаалынхаа зорилгыг тайлбарлажээ.

Улаан малгайтай жагсаал

“Нэг тэрбумаараа тэмцье” олон улсын эсэргүүцлийн арга хэмжээг “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. 

Дэлхийн долоон тэрбум хүний нэг тэрбум хүн буюу гурван эмэгтэйн нэг нь амьдралынхаа аль нэг үед хүчирхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхалтад өртдөг гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байдаг аж. Ийм учраас бүсгүйчүүд нэг тэрбумаараа тэмцье гэсэн уриан дор нэгдэж, улаан малгайгаар ижилсэж байгаа аж.

Дээрх хүний эрхийн болон жагсаалд оролцож буй иргэд хамтран Сүхбаатарын талбайг тойрч алхан дуу хоолойгоо нэгтгэж байна.

Эх сурвалж: NEWS.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 17 цаг 41 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 17 цаг 42 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 17 цаг 44 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 17 цаг 46 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 17 цаг 46 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 17 цаг 47 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 17 цаг 48 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 17 цаг 50 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цаг 52 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 19 цаг 52 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 19 цаг 53 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 19 цаг 58 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 19 цаг 59 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 20 цаг 0 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 20 цаг 2 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 20 цаг 35 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 20 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 20 цаг 39 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 22 цаг 9 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 22 цаг 9 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top