x

“Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөгийн нээлт боллоо

Дэлхий даяар жил бүрийн тавдугаар дугаар сарын 17-ны өдрийг “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Цусны даралтаа хянаж сурцгаая” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”-гаас хамтран ‎“Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөгийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Оном сан”-гийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

“Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй тус арга хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон Сонгдо, Интермед, Грандмед, Мөнгөн гүүр, Номун зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцож байна.

Өдөрлөгийн үеэр иргэдэд мэдээлэл сурталчилгаа хүргэх, цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох, үзлэг оношилгоо хийх, зөвлөмж өгөх, цусны даралт хэмжих, биеийн жин өндөр үзэх зэрэг олон талын үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Дэлхий дахинд жил бүр 18 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барж буй бөгөөд эдгээр нас баралтын талаас илүү буюу 9.4 сая нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна. Хүн амын төвлөрөл, хотжилт болон бусад олон хүчин зүйлстэй холбоотойгоор дэлхий дахинд халдварт бус өвчний тохиолдол 2000 оноос хойш тасралтгүй өсч, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон төдийгүй энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Ялангуяа зүрх судасны өвчний шалтгаантай нас баралтын 45 хувь, цус харвалтын шалтгаант нас баралтын 51 хувь нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна. 100.000 хүн амд ногдох цус алдах хэлбэрийн тархины цус харвалтын нас баралтаар манай улс дэлхийд 1-рт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа тоо баримт бий.

Энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарь улсын “Новартис сан” сайн санааны байгууллага "Эрүүл зүрх-Эрүүл хот" хөтөлбөрийг санаачлан гурван тивийн 3 улсад нэгэн зэрэг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Ази тивээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг сонгоод байгаа билээ.

Энэхүү хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”, Швейцарь улсын “Новартис сан” болон бусад талууд хамтран хэрэгжүүлж байна. Мөн тус хөтөлбөр нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан юм. 

Хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлийн иргэдэд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ тэр дундаа, цусны даралт ихсэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил чанартай, хүртээмжтэй болохын зэрэгцээ Улаанбаатар хот “Цусны даралт ихсэлтийг амжилттай бууруулж, хянаж чадсан” жишиг хот болж, дэлхийн бусад хотод үлгэрлэх боломж бүрдэх юм байна.

Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөгийн үеэр төслийн хүрээнд анхдагч загвар Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс бусдыгаа манлайлж, сайн ажилласан зарим ӨЭМТ-ийг шагнаж урамшуулсан. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ӨЭМТ-үүдийг цусны даралт хэмжих автоматжуулсан аппаратаар хангах ажлын хүрээнд өнөөдөр төлөөлөл болгож Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ӨЭМТ-д уг багаж хэрэгслийг гардуулан өглөө нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 4 цаг 19 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 4 цаг 21 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 4 цаг 22 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 4 цаг 24 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 4 цаг 25 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 4 цаг 26 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 4 цаг 27 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 4 цаг 29 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 4 цаг 30 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 6 цаг 30 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 6 цаг 31 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 6 цаг 37 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 6 цаг 38 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 6 цаг 39 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 6 цаг 41 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 7 цаг 14 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 7 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 7 цаг 18 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 8 цаг 47 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 8 цаг 48 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top