x

Суулт зарласан салбарын ажиллагсад Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүслээ

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг салбарын төлөөллүүд цалин нэмэхийг шаардаж төв талбайд суулт зарлаад дөрөв хонож байна.

Тэдний төлөөлөлтэй өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзаж, өөрт нь ирүүлсэн “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” гэсэн хоёр асуудлынх нь хүрээнд ярилцав.

“Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” тэдний саналд цалин хөлсний үнэлэмж доройтсоноос иргэдийн амьжиргаанд нөлөөлж төрийн зарим албан хаагч хөдөлмөртөө тохирохгүй цалин авч, хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, ажилтай ядуус болж хөдөлмөрлөх эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх болсон талаар тусгагдсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Хөдөлмөрийн мөлжлөг, албадан хөдөлмөрийн аливаа хандлагыг таслан зогсоох тухай зарлиг гаргаж өгөхийг хүсч байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний саналыг хүлээн авч байгаагаа хэлж, юун түрүүнд дээрх төслийг олон талын байр суурь, санаа бодлыг тусган, мэргэжлийн түвшинд хэлэлцүүлэх хэрэгтэй гэсэн юм. Улмаар ойрын хугацаанд салбарынхан өргөн хүрээний хэлэлцүүлэг хийхээр санал нэгдэв.

Мөн “Ажил хаялтаас өмнөх суулт” зарлаж байгаа эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарынхныг төлөөлж ирсэн эмч, сувилагч, багш нар Монгол Улсад цалин хөлсний бодлого алдагдаж, төрийн албан хаагчдын цалингийн сүлжээ, жишиг, итгэлцүүрийг дур мэдэн шүүх зэрэг байгууллагаас өөрсдөө тогтоон олон арав дахин их цалин авч байхад ялангуяа эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээний салбарын цалин хөлс доод түвшинд үлдсэн талаар дэлгэрэнгүй ярилаа.

Мөн үнийн өсөлт, амьжиргааны түвшний өөрчлөлт болон хувийн хэвшлийн салбарын цалин хөлс таваас доошгүй хувь өсөхөд түүнтэй уялдуулан төрийн албаны цалин хөлсийг нэмэгдүүлж байхаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд хуульчилсан байсаар атал сүүлийн дөрвөн жилд цалин хөлсийг огт нэмэгдүүлээгүй тул энэ удаад цалин нэмтэл төв талбайд суултаа үргэлжлүүлнэ гэсэн юм. Харин цаашид хуулийн хүрээнд цалингийн итгэлцлүүрийг сайжруулж, дээд доод хязгаарыг тогтоох хуулийн өөрчлөлт оруулах асуудалд түлхүү анхаарлаа хандуулна гэлээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 4 цаг 22 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 4 цаг 23 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 4 цаг 25 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 4 цаг 26 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 4 цаг 27 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 4 цаг 28 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 4 цаг 29 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 4 цаг 31 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 4 цаг 33 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 6 цаг 33 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 6 цаг 34 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 6 цаг 39 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 6 цаг 40 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 6 цаг 41 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 6 цаг 43 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 7 цаг 16 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 7 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 7 цаг 20 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 8 цаг 50 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 8 цаг 50 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top