x

Дэлхийд өрсөлдөгч монгол брэндийг тодруулна

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газартай хамтран “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн худалдааг 21 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн энэ сарын 17-20-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд болох юм.

Энэ талаар өнөөдөр МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын Үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Золбаяр, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Эрдэнэсайхан нар мэдээлэл хийлээ.

МУ-ын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, МҮХАҮТ-аас “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан эдийн засаг, бизнестэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах, дэмжин урамшуулах зорилготой аж.

МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа “Энэ удаагийн үзэсгэлэнд 100 гаруй ААН оролцож байна. Ихэвчлэн ЖДҮ, бизнес эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдхүүнээрээ оролцоно. Мөн БНСУ Бүгд найрамдах Унгар Улс, Гонгонк, Макао, Тайвань зэрэг улсуудаас ААН-үүд гоо сайхан, үнэт эдлэл, цахилгаан бараа, далайн гаралтай бүтээгдэхүүнүүдээр оролцож байна. Энэ удаагийн үзэсгэлэнгээр бид дэлхийд өрсөлдөх Монгол брендийг тодруулах томоохон зорилго тавьж байна” хэмээлээ.

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын Үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Золбаяр “Улаанбаатар хотод 5500 гаруй үйлдвэрлэл эрхлэгч байдаг. Үүний 70 гаруй хувь нь 1-5 ажилтантай ЖДҮ эрхлэгчид. Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчидтэй хамтраад үйлдвэрлэгчиддээ тодорхой шалгуур тавьж, олон нийтэд танилцуулах боломжтой гэсэн бүтээгдэхүүнийг оролцуулж байгаа. Нийслэлчүүддээ энэ үзэсгэлэнд өргөнөөр оролцож жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидээ дэмжээрэй гэж хэлмээр байна” хэмээв

Үзэсгэлэнгийн үеэр нийт

  1. ОНЦЛОХ ШИНЭ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН

  2. ОНЦЛОХ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН

  3. ШИЛДЭГ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН

  4. ОНЦЛОХ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН

  5. ШИНЭЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭГЧ

  6. ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ

  7. ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ МОНГОЛ БРЭНД

  8. ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ

  9. ҮЛГЭР ЖИШЭЭ ОРОЛЦОГЧ

  10. ШИЛДЭГ САВ БАГЛАА БООДОЛ

  11. ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛ ШИНГЭЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН

  12. ХЭРЭГЛЭГЧДИЙН ТААШААЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН

  13. ИМПОРТЫГ ОРЛОХ ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН

  14. GRAND PRIX гэсэн 14 номинациар бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулан Үзэсгэлэнгийн нэрэмжит цом, өргөмжлөл болон зохион байгуулагч гурван байгууллагын шагналаар шагнан урамшуулдаг онцлогтой. Үзэсгэлэнд оролцсон бүтээгдэхүүнийг дараах номинациудаар шалгаруулж, шилдэгүүдийг тодруулах юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгч, гар урлаач, дотоодын хүнсний үйлдвэрүүд шинэ төрлийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, амталгаат худалдаагаар үйлчлэхээс гадна БНСУ-аас хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнүүдээр оролцох юм. Мөн БНУнгар улсын Худалдааны төлөөлөгчийн газар, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Тайвань болон Хонгконгын бизнес эрхлэгчид, Пакистан улсаас хагас үнэт чулуун эдлэл борлуулагч зэрэг 90 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ дэлгэн сурталчилж хэрэглэгчдэд хандсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулна.

Үзэсгэлэнгийн үеэр МҮХАҮТ-аас аж ахуйн нэгжүүддээ “Гэрээний маргаанаас үүдсэн асуудлыг арбитраар шийдэх нь”, “Сав баглаа боодол”, “Олон улсын үзэсгэлэнгийн стандарт”, “21-р зууны бизнес модел” сэдэвт дөрвөн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах аж. Сургалтанд нийт оролцогчдын 50 хувь нь хамрагдахаар бүртгүүлсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 4 цаг 19 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 4 цаг 20 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 4 цаг 22 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 4 цаг 23 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 4 цаг 24 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 4 цаг 25 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 4 цаг 26 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 4 цаг 28 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 4 цаг 30 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 6 цаг 29 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 6 цаг 31 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 6 цаг 36 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 6 цаг 37 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 6 цаг 38 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 6 цаг 40 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 7 цаг 13 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 7 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 7 цаг 17 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 8 цаг 47 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 8 цаг 47 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top