Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг олон салбарын төлөөлөл болсон ажилтнууд Сүхбаатарын талбайд цалин, хөлсөө нэмэгдүүлэхээр суулт хийж байгаа юм.
Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга суулт зарласан салбарын ажилтнуудтай уулзаж, дэмжиж буйгаа илэрхийлсэн. Гэвч өнөөдөр “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялтаас өмнөх суулт”-д оролцогчид өнөөдөр үсээ хусуулж эрх баригчдад эсэргүүцлээ илэрхийллээ. Суулт зарлаж үсээ хусуулсан эмнэлгийн байгууллагынхан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Ерөнхий сайд, УИХ-ийн дарга нарын зургаар нүүрээ халхалсан байв.
Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын Засгийн газарт тавьж буй шаардлага нь 2018 оны хоёрдугаар улиралд багтаан ажиллагсдын цалинг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх явдал. Өнөөдрийн эл үйл явдлаар эрүүл мэндийн салбарынхны тэмцэл эрс ширүүсч эхэллээ.













Гэрэл зургийг GOGO.MN-ээс




Сэтгэгдэл (4)