x

Тоглож болдог хүүхдийн музей 'ДүДү'

Хүүхдийн танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Дүдү” нэртэй  музей И-Март худалдааны төвд нээгджээ.

“Дүдү Боловролын сан” ТББ-ын санаачилгаар нээгдсэн энэхүү музейд хүүхдүүд зочилсноороо 20 гаруй төрлийн үзүүлэнгийн хэсэгтэй танилцаж, тоглонгоо шинжлэх ухааны болоод банк, санхүү, эрүүл мэнд,  экологийн мэдлэг олж авах боломжтой юм.  Тодруулбал, банк, эмнэлэг, гал сөнөөгч, сансар огторгуй, палеонтологи, усны ертөнц зэрэг бодит орчин бүрдүүлж өгсөн нь хүүхэд өөрөө сансрын нисгэгч, археологич,  банкны ажилтан, эмч, гал сөнөөгч болчихсон мэт сэтгэгдэл төрдөг байна. Мөн хувцас хэрэглэлийг нь өмсөөд, багаж техникийг нь гартаа бариад тоглож болдог нь энэ музейн гол  онцлог юм.

Тоглоомоор дамжуулж хүүхдийг сургах нь хамгийн шалгарсан арга гэдгийг  дэлхий нийт  хэдийнэ хүлээн зөвшөөрөөд байна. Тиймээс  олон улсын жишгээр байгуулагдсан энэхүү   төвд хүүхдүүд тоглонгоо танин мэдэх, аливаа зүйлийн учир зүйг  ойлгож сурахад нь аав, ээж, асран хамгаалагч  нар нь хамтдаа тоглож, цагийг зөв, үр өгөөжтэй  өнгөрөөх боломж нээгдэж байна.

Энэхүү музейг байгуулахад мэргэжлийн олон байгууллагууд хамтран ажилласан бөгөөд одон орон, сансар огторгуй, палеотологийн үзүүлэнгийн орчин бүрдүүлэхэд ШУА-ийн Одон орон,геофизикийн хүрээлэн, Палеонтологи, геологийн хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачид  мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтран ажиллажээ.

“Дүдү Боловролын сан” ТББ нь музейн орчныг түшиглээд  төрөл  бүрийн сургалт хөтөлбөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Үүний эхлэл болгож Монгол хүн сансарт ниссэн өдрийг тохиолдуулан шинжлэх ухаан, сансар огторгуй, одон орны хөтөлбөрийг  энэ сард зохион байгуулах юм байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 17 цаг 40 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 17 цаг 41 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 17 цаг 43 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 17 цаг 45 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 17 цаг 45 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 17 цаг 46 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 17 цаг 47 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 17 цаг 49 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цаг 51 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 19 цаг 51 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 19 цаг 52 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 19 цаг 57 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 19 цаг 58 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 19 цаг 59 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 20 цаг 1 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 20 цаг 34 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 20 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 20 цаг 38 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 22 цаг 8 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 22 цаг 8 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top