x

У.Хүрэлсүх: ХАА, газар тариалан, мал аж ахуйг эдийн засгийн тэргүүлэх салбар болгоно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар газар тариалангийн бүс нутаг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хоёр хоног ажиллахдаа газар тариалан, мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг судлан, газар дээр нь ажиллаж буй салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцож явлаа.

Хөдөө аж ахуйн салбарыг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх нэг үндсэн нөхцөл нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын тоо бус чанарыг сайжруулах явдал юм. Үүний тулд малын удмын санг чанаржуулж, үүлдэр угсааг төрөлжүүлэн сайжруулах, жишиг аж ахуйг хөгжүүлэх, тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Монгол Улсад малын үүлдрийн нийт 47 омог албан ёсоор бүртгэлтэй байдаг талаар Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон Ерөнхий сайдад танилцууллаа.



Монгол малын гeнeтик нөөцийг лабораторийн орчинд бий болгох, хадгалах, хамгаалах, малын үржилд биотeхнологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэх үндсэн чиглэлтэй тус хүрээлэн өмнө нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрлаж байсан. ХХААХҮЯ тус төвийг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэн Дархан-Уул аймагт шилжүүлэн байгуулсан бөгөөд ирэх 6 дугаар сараас шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж эхлэх юм. Энд бүх үүлдрээс шилмэл сайн, ашиг шим ихтэй үүлдрийн үр хөврөлийг тeхнологийн дагуу авч, гүн хөлдөөн, зохиомол хээлтүүлгээр хөврөл суулгах ажил хийж байгаа. Жилдээ 180.000 тун бухны, 36.000 азарганы, 120.000 хуцны, 40.000 ухны, нийт 376 мянган тонн үрийг гүн хөлдөөх боломжтой ба бог малыг намар, бод малыг жилийн дөрвөн улиралд зохиомлоор үр суулгаж болох юм. Малын үүлдэр угсаагаа сайжруулах хүсэлтэй малчин бүрт нээлттэй ажиллах тус хүрээлэн 25-40 мянган төгрөгөөр зохиомол үр суулгах үйлчилгээ үзүүлнэ.



ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Бид малынхаа тоонд биш чанарт үүлдэр угсаанд анхаарал хандуулах цаг ирсэн. Өнөөдөр манай улсад баталгаажсан 47 үүлдэр омгийн мал бий. Шинээр батлагдан гарсан Малын генетик нөөцийн тухай хуулиар малын үржил селекци, үүлдэр омгийг хадгалах сайжруулах ажлыг шинжлэх ухааны үндсэн дээр мэргэжлийн байгуулага хийх талаар тодорхой зохицуулалт тусгагдсан. Малын удмын сангийн үндэсний төвийн энэхүү цогцолборын үйл ажиллагаа явагдаж эхэлснээр  6-р сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхлэх дээрх хуулийн хэрэгжилтийн бааз суурь болох юм гэлээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөө аж ахуйгаа түшиглэж хөгжихөд хамгийн чухал нь шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээ. Тийм учраас үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлээрэй.  Монгол малын ашиг шимийг арвин байлгах ажил та бүхний ажлын үр дүнгээс хамаарна гээд ажлын амжилт хүслээ.



Монгол Улс нийт 4 сая тоо толгой үхэртэй. Монгол үхрийн амьдын жин 350-400 кг татдаг бол махны чиглэлийн сайжруулсан үүлдрийн үхэр нас биед гүйцэхдээ 1 тонн татах боломжтой. Харин сүүний чиглэлийн сайжруулсан үүлдрийн үнээнээс хоногт 17-18 литр сүү, заримдаа 30 литр сүү саадаг байна. Монгол үнээ дунджаар 4-5 литр сүү гардагтай харьцуулж үзэхэд гарц 3-4 дахин их бөгөөд жилд 5000 гаруй литр сүү өгөх боломжтой аж. Одоогийн байдлаар ангус, герeфорт, лимузин гэсэн гурван үүлдрийн үхрийг мал сүргийг сайжруулахад ашиглахаар тогтжээ. Мал сүрэгт олон төрлийн үүлдэр хяналтгүй оруулж ирвэл сайжруулах үйл явц алдагдана гэдгийг хүрээлэнгийнхэн хэлж байв. Бог малын тухайд мах, ноосны чиглэлээр сүргийг сайжруулахаар Амeрик, Францаас үүлдрүүд оруулж ирж байгаа аж.



Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд махны хэвшлийн үхрийн “Газар агро” ХХК, “Алтан тариа” ХХК-ийн сүүний үхрийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцсан. Эрчимжсэн мал аж ахуйн жишиг фермерүүд болсон дээрх аж ахуйнууд мах, сүүний чиглэлийн сайжруулсан үүлдрийн үхэртэй, үхрээ тэжээх тэжээлийг тариалдаг, мах, сүүгээ боловсруулдаг, Эрдэнэт, Дарханд сүүгээ нийлүүлдэг гээд малын ашиг шимийг хүртэх бүхий л менежментийг хийж байгаа юм.

“Газар-Агро” ХХК Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн сумын нутагт махны чиглэлийн үхрийн аж ахуйг эрчимжсэн технологийн дагуу эрхлэх дэд бүтцийг бий болгон, ОХУ-аас “Герефорд” үүлдрийн бух, үнээг импортлон оруулан цэврээр нь үржүүлэн нутагшуулж байна. 

“Алтан тариа” ХХК-ийн сүүний үхрийн хагас эрчимжсэн аж ахуйн хамгийн бага хөрөнгөөр бүтсэн гэдгээрээ жишиг болж буйг тус компанийн захирал П.Цэнгүүн танилцуулж байв. Эрчимжсэн мал аж ахуйн фермийн хамгийн чухал зүйл нь малаа тэжээх тэжээлийг тарих аж. Өөрөөр хэлбэл тэжээлээ тариалж байж сайжруулсан үүлдрийн малын ашиг шимийг бүрэн хүртэж чаддаг. Уг аж ахуйд нийт Австрали үүлдрийн 200 гаруй сүүний чиглэлийн үхэр байгаагаас 80-100- нь сааж, өдөрт 1.7 тонн орчим сүү авдаг, 10 гаруй хүн тогтмол ажлын байраар хангагддаг аж.

Эрчимжсэн мал аж ахуй эрхэлж, малаас гарах ашиг шимийг хүртэн, цаашлаад бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах, ажлын байр нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой бөгөөд Засгийн газрын дэвшүүлж буй экспортын чиг баримжаатай ХАА-г хөгжүүлэх зорилтод хүрэхэд том түлхэц өгнө гэдгийг ХХААХҮ-ийн сайд эдгээр жишиг фермерүүдийн жишээн дээр холбогдох албаны хүмүүст тайлбарлалаа . Монголын газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймаг 4000 гаруй, Дархан-Уул 2500 орчим мал бүхий иргэдтэй. Эдгээр иргэд дээрх жишгээр эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүрэн боломжтой бөгөөд үүнд шаардагдах дэмжлэгийг Засгийн газраас бодлого гаргаж ХХААХҮЯ хэрэгжүүлэх боломжтойг салбарын сайд тодотгож байлаа.

Эх сурвалж: Монголын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 4 цаг 19 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 4 цаг 20 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 4 цаг 22 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 4 цаг 24 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 4 цаг 24 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 4 цаг 25 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 4 цаг 26 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 4 цаг 28 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 4 цаг 30 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 6 цаг 30 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 6 цаг 31 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 6 цаг 36 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 6 цаг 37 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 6 цаг 38 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 6 цаг 40 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 7 цаг 13 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 7 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 7 цаг 17 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 8 цаг 47 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 8 цаг 47 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top