x

Ерөнхийлөгч Х.Баттулга бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, төсөлд хамрагдаж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зах зээлд борлуулж байгаа болон борлуулахаар бэлтгэж байгаа бараа, бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхлоо.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь БНСУ-ын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллагын санхүүжилтээр НЗДТГ болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр 2016 оноос эхлэн ажиллаж байгаа юм. Энэ төв нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг дээшлүүлэх, бизнес эрхэлж байгаа орчинг таатай болгох, албан бус бизнесийг албан болгох, мөн эмэгтэйчүүдийг бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажилладаг байна.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш энэ төвд 5200 гаруй эмэгтэй бизнесийн сургалтад хамрагдаж, 2100 гаруй байнгын харилцагчтай болжээ. Мөн бага орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг төсөлд түлхүү хамруулж, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг хөгжүүлж, борлуулахад нь туслалцаа үзүүлдэг байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн инкубатор төвд 28 эмэгтэй бараа бүтээгдэхүүнээ борлуулж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний бараа, бүтээгдэхүүнийг сонирхож, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар ярилцсан юм.

Инкубатор төвд бизнесээ бойжуулж байгаа тэдгээр эмэгтэйчүүд 135 сая орчим төгрөгийн санхүүжилтээр бараа бүтээгдэхүүнээ сайжруулахад зориулсан техник хэрэгслийг буцалтгүй тусламжаар авч, гоо сайхны бүтээгдэхүүн, гарын саван, мөөг, хар сармисны ханд зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байгалийн чулуун бэлэг дурсгалын зүйл, гар урлал, оёдол зэрэг олон салбарт бизнес эрхэлж байгаа юм байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд энэ төвийн үйл ажиллагаанд хамрагдсанаар чаддаг зүйлээ хэрхэн бизнес болгох, бүтээгдэхүүнээ зах зээлд хэрхэн нэвтрүүлэх зэрэг мэргэжлийн зөвлөгөө авч зарим эмэгтэй бизнес эрхлэгчдийн ашиг, орлого нь нэмэгдэж, тэр хэрээр хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэвэрт байдаг зэрэг ажил олоход хүндрэлтэй байдаг иргэдийг ажлын байраар хангах болжээ.

Жишээ нь, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төслийн инкубаторын 2-р оролцогч н.Жаргалсүрэн Монгол оронд хамгийн олдоц ихтэй хонины ноос ашиглан шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Тэрбээр төсөлд анх хамрагдахдаа зөвхөн цаасан дээрх төсөлтэй ирсэн бол өдгөө өөрийн гэсэн урлантай болж бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хоёр хүнийг ажлын байраар хангаж байгаа юм байна. Мөн төсөлд хамрагдсанаар тоног төхөөрөмжийн тусламж гэхээс илүүтэй шат дараалсан зааварчилгаа авч, бизнесээ амжилттай хөгжүүлж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хэлсэн юм.

Мөн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төсөл нь гурван жилийн хугацаанд 1.2 сая ам.долларын санхүүжилттэй эхэлсэн бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж, олон эмэгтэй бизнесийн гараагаа эхэлж, өргөжүүлж байгаа тул цаашид төслийн хугацаа болоод санхүүжилтийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа тэдэнд амжилт хүсч, бизнесийн үйл ажиллагаа нь улам өргөжин дэвжихийг хүсэн ерөөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 6 цаг 4 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 6 цаг 5 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 6 цаг 7 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 6 цаг 8 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 6 цаг 9 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 6 цаг 10 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 6 цаг 11 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 6 цаг 13 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цаг 15 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 8 цаг 15 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 8 цаг 16 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 8 цаг 21 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 8 цаг 22 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 8 цаг 23 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 8 цаг 25 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 8 цаг 58 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 8 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 9 цаг 2 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 10 цаг 32 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 10 цаг 32 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top