x

Монгол Улс багийн дүнгээр Ой тогтоолтын дэлхийн аварга боллоо

Индонези улсын нийслэл Жакарта хотод энэ сарын 1-3-нд Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн боллоо. Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны болон сонсголыг сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль буюу тэмцээний нийт 90 медалиас 57 медалийг нь хүртэн багийн дүнгээр 22531 оноо цуглуулан үнэмлэхүй ялалт байгууллаа гэж Монголын Оюун Ухааны Академийн захирал, Ой тогтоолтын спортын ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар мэдээллээ.

Мөн насанд хүрэгчдийн ангилалд "Олон багц хөзөр" төрөлд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, "Нэр-зүс царай" болон “Зураг” төрөлд ОУ-ын Их Мастер В.Янжаа, өсвөр насанд "Түүхэн үйл явдал", "Хурдны хөзөр", “Хоёртын тоолол” болон “Олон багц хөзөр” төрлүүдэд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам нар дэлхийн 7 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ба Олон улсын Их мастерын болзлыг Б.Намуун, С.Марал, Н.Намуундарь Д.Сайханбилэг Б.Ариунбилэг, М.Уянга нар хангаж цол хүртсэн бол Н.Мөнхшүр, Н.Энхшүр, В.Янжаа нар ОУ-ын Их мастерын зэргээ ахиуллаа. Тус тэмцээний нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчин, Дэлхийн чансааны #1, ОУ-ын Их мастер, Америкийн тамирчин Alex Mullen 9055 оноогоор Дэлхийн аварга болж дэд байранд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 7880 оноо, гутгаар байранд ОУ-ын Их Мастер В.Янжаа 7425 оноогоор тус тус шалгарлаа. Өсвөр насанд нийлбэр дүнгээр ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 6959 оноогоор тэргүүлсэн бол дэд байранд ОУ-ын Их Мастер М.Уянга 5552 оноо, гутгаар байранд ОУ-ын Их Мастер Б.Намуун 5302 оноогоор удаах байруудыг эзэллээ. Бага насанд нийлбэр дүнгээр ОУ-ын Их Мастер Б.Ариунбилэг 4176 оноогоор Дэлхийн аварга болсон бол дэд байранд Ш.Наранбат 3846 оноо, гутгаар байранд Т.Үжин 3327 оноогоор удаах байруудыг эзэллээ.

Мөн ОУ-ын Их Мастер, Өсвөрийн Дэлхийн аварга, Азийн аварга Н.Мөнхшүр "Азийн хамгийн шилдэг тамирчин - 2017" цомын эзэн боллоо. Ингээд бид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур, Солонгос, Индонези гэх мэт олон арван улсад оюуны спортын 45 дахь тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 742 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Энэ удаагийн Монголын шигшээ багт Дархан-Уул, Хөвсгөл болон Орхон аймгийн тамирчид багтаж дэлхийн аваргаас медаль хүртсэнд нь онцгойлон баяр хүргэж байна. Цаг зав, сэтгэл зүрхээ зориулан тамирчдаа маш амжилттай бэлтгэж дасгалжуулсан ахлах дасгалжуулагч, багш Б.Баасандорж, ахлах багш Ө.Сэнгэсамдан, багш Б.Баярмаа, багш М.Уранбилэг, багш Н.Наранцэцэг нартаа цааш цаашдын сурган хүмүүжүүлэх ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээндээ амжилттай оролцсон багийн бүх тамирчдадаа дахин баяр хүргэе! Та нар бүгд эх орноо олон улсад амжилттай сурталчилсан "ШИЛДЭГҮҮД" шүү. Манай баг тамирчдын энэ өндөр амжилт гаргах үндэс нь болсон академийн хамт олон, амжилтын эзэн тамирчид, үргэлж дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд нь болон урмын үгээ харамгүй хайрлан дэмжиж байдаг элэг нэгт Монголчууддаа талархсанаа илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Sss (82.233.217.223)
    Ug ni oyun uhaanii undur chadamjtai humuus yum shig bh yum. Yagaad hugjduggui yum boldoo.
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
    • erd
      Darga nar ni teneg uchraas. Bur todruulbal tsunx baridag nuxduudiig darga bolgox sistemtei uchraas shudarga, oyunlag xumuusiig erx medlees angid bailgax bodlogiig tur garsan tsunx barigchid ni xeregjuuldeg uchraas uls ni xugjixgui baigaa yum bolov uu
      2018 оны 05 сарын 15
  • Зочин (150.129.140.87)
    1st runner up gedeg chini 2r bair biz dee.esvel ene shar europ tsaraitai nuher mongol ymuu
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
    • bagin dungeer gj bn, sain unsh
      2018 оны 05 сарын 15
  • Зочин (202.9.40.163)
    Yostoi l gaihamshigtai mongolxuud yumaa uneheer bishirx baina Bugded ni bayr hurgie
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • ИРГЭН (103.10.23.110)
    ОМОГШИЖ БАЙНА
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • Oyun chimeg (66.181.160.25)
    Hi dahin tulwlult bayun hushuund baiwal zuw yuagaad gewel salhin tal utaa urged vilchilgee awahad oirhon daguul hot bnoo
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 6 цаг 5 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 6 цаг 7 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 6 цаг 8 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 6 цаг 10 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 6 цаг 11 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 6 цаг 12 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 6 цаг 13 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 6 цаг 15 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цаг 16 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 8 цаг 16 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 8 цаг 17 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 8 цаг 23 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 8 цаг 24 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 8 цаг 25 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 8 цаг 27 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 9 цаг 0 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 9 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 9 цаг 4 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 10 цаг 34 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 10 цаг 34 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top