x

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Намянжү Дасаны төгөл” байгууллаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Намянжү хотын хооронд Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой  энэ онд  тохиож байна. Өнгөрсөн онд Намянжү хотын дарга И Сог Ү Монгол Улсад айлчлах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой “Намянжү Дасаны ой” төсөл хэрэгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурж байсан юм. Энэхүү  санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг “Намянжү Дасаны  төгөл”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулж байна. 

“Намянжү Дасаны төгөл” байгуулах арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул бусад албаныхан оролцлоо. Энэ үеэр хүндэт зочид төлөөлөгчид “Намянжү Дасаны төгөл”-д анхны нарс модыг суулгасан юм.

Энэ жил Улаанбаатар, Намянжү хотууд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн онд Намянжү хотын дарга манай улсад айлчлах үеэрээ хоёр хотын 20 жилийн ойн хүрээнд хийх ажлаа төлөвлөсөн. Өнөөдөр бүх нийтийн мод тарих өдрийн хүрээнд И Сог Ү дарга ирж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төгөл байгуулж, 3000 мянган төгөл тарих ажлыг эхлүүлж байна. Түүнчлэн бид ойрын хугацаанд Улаанбаатар хотын ногоон бүс Улиастайн голын сав газарт 100 га газарт ойн төгөл байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Улаанбаатар хотын ногоон хөгжилд найрамдалт хотууд маань санаачилга гаргаж хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ярилаа.

“БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү “Ойрын таван жилдээ бид мод тарих үйл ажиллагааг дэмжиж, тогтвортой ажиллана. Улаанбаатар хотын иргэдийн идэвхи маш чухал. Мод тариад, арчилж, ургуулахад иргэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Улаанбаатар хотын иргэдийг хамтарч ажиллахыг уриалж байна” хэмээв.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул “Хоёр хотын дарга нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд “Намянжү Дасаны ой” төсөл өнөөдөр бодит ажил болж буйд маш их баяртай байна. Та бүхний байгуулсан төгөл нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалж, ногоон байгууламжийг нэмэгдүүлээд зогсохгүй хоёр хотын өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны илэрхийлэл байх болно. “Намянжү Дасаны төгөл”-д мод тарих энэхүү ажлыг хариуцан ажиллаж буй “Ногоон Ази Сүлжээ” ТББ-ын дарга ноён Шин Гиху танд талархал илэрхийлмээр байна.  Танай хамт олны цөлжилтийн эсрэг  хэрэгжүүлсэн бодит ажил, манай хамт олны арваад жилийн туршлага “Намянжү Дасан төгөл”-ийг цэцэглүүлнэ  гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

Төслийн хүрээнд энэ хаврын мод тарилтаар улиас, чацаргана, шар хуайс гэсэн 3 төрлийн 3000 мод таригдана. Мод тарих ажлыг Монгол Улсад байгаль орчин, цөлжилт, ойжуулах чиглэлээр олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн  “Ногоон Ази Сүлжээ” ТББ хариуцан ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэйхарилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 6 цаг 2 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 6 цаг 3 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 6 цаг 5 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 6 цаг 7 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 6 цаг 7 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 6 цаг 8 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 6 цаг 9 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 6 цаг 11 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цаг 13 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 8 цаг 13 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 8 цаг 14 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 8 цаг 19 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 8 цаг 20 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 8 цаг 21 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 8 цаг 23 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 8 цаг 56 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 8 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 9 цаг 0 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 10 цаг 30 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 10 цаг 30 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top