x

“У.Хүрэлсүхийг долоосоор байгаад алчихлаа!”

Дээхэн үед Өвөр Монголын радиогоор “Оросууд Гагаринг нис нис гэсээр байгаад нисгээд алчихлаа” гэж мэдээлсэн юм гэдэг. Харин өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг маань эрүүл ухаантай хүн бол ичсэндээ амиа хорлотол нь “долоолоо”, манай хэвлэлүүд. Аав ээж нь автын ослоор нас барсан бүтэн өнчин есөн хүүхдэд байрны түлхүүр гардуулж асуудлыг “газар дээр нь” шийдлээ л гэнэ. Халуун тогоо руу бензин хийгээд өөрийгөө шатаачихсан залууг хувийн онгоцоор тээвэрлэж хотод авчирав, Ерөнхий сайд очоогүй байсан бол ер нь тэр залуу үхэх байлаа л гэнэ. Даанч нөгөөхөд нь ичсэн хүний төрх шинж алга аа.

Уг нь бол Онцгой байдлын сайдаар нэг удаа, Монгол Улсын Шадар сайдаар хоёр удаа ажиллахдаа онцгой байдлынхандаа ганц нисдэг тэрэг аваад өгчих сэтгэл энэ хүнд байгаагүй учраас л хүмүүс ингэж үхээд байгаа юм шүү дээ. Эмгэнэх ёстой бол үүнд л эмгэнэх ёстой юм. Түүнээс биш Ерөнхий сайд очихгүй болохоор хүмүүс үхээд байгаа юм биш. Өнчин хүүхдүүдэд байрны түлхүүр гардуулсан нь бол бүр ч гамшиг.

Аймгийн Засаг дарга нь хоёр сарын өмнө хүүхдүүдэд байрны түлхүүрийг өгчихсөн байж. (худлаа гэвэл хараарай, нийгмийн сүлжээн дээр зураг хөрөгтэйгөө тавигдсан байгаа) Гэтэл Ерөнхий сайд гэв гэнэт аймагт нь буугаад очихоор бас нөгөө “долоох” аргаа олж ядаад байрны түлхүүрийг хоёр дахиа гардуулсан байгаа юм. Тэр нь баригдангуут бүтэн нэг цагийн телевизийн нэвтрүүлэг хийж, “Хүүхдүүд аймгийнхаа удирдлагад орон байрны хүсэлт гаргасан, тэрийг нь Засгийн газрын түвшинд ярьж шийдсэн, орон нутаг төсвийг нь гаргаад манай Ерөнхий сайд түлхүүрийг нь гардуулсан” гэдэг залруулгыг орон даяар хийв. Хэрэв тэгээгүй бол байрны түлхүүр гардуулсан Засаг дарга лав толгойноосоо салах байсан биз.

Мань хүнийг МАН-ын генсек байхад нь манай нэг сэтгүүлч “Бага даргын имижтэй том намын дарга” гэж хөрөг бичиж байв. Нөгөө МАН-ын шатсан тугийг толгойдоо зангидчихаад УИХ-ын чуулган дээр улаан хамгаалагчийн дүрд тоглож байх үе л дээ. Тэр үеэ бодвол манай хүн бас ч гэж намба суужээ. Дор хаяж л “нэгдлийн даргын имижтэй” болсон байна. Соц үеийн нэг монгол кинон дээр “Агуулахын цоож эвдэрчихсэн байна. Засах уу, яах вэ дарга аа? Аль эсвэл таныг иртэл хүлээж байх уу?” гээд гүйгээд байдаг даа. Нэгдлийн дарга нөхөр ярвайж ярвайж нэг цохолт хийдэг. Ерөнхий сайдыг аймгуудад ажиллахад нэг ч нэгдлийн дарга (одоогийнхоор Засаг дарга) тайлангаа тавьсангүй. Харин мань хүн өөрөө нэгдлийн дарга болж тоглов.

Сая Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтайд ажиллахдаа Ерөнхий сайдын “газар дээр нь асуудлыг шийдсэн” амлалт (аймаг болгонд хүн эмнэлэг, сургуулийн барилга, бас дээр нь дулааны станц...) нь лав хоёр их наяд төгрөгт хүрсэн юм байх. Нэг “муу” нэгдлийн даргад арай л ахадсан тоо юу үгүй юу?

Нэгдүгээрт, хэрэв энэ мөнгө 2018 оны төсөвт суусан байсан бол “Асуудлыг газар дээр нь шийдсэн” хэрэг биш. Хоёрдугаарт, төсөвт суугаагүй бол Ерөнхий сайд хувийн зүгээс ийм хэмжээний амлалт авах эрхгүй. Монгол Улсад эрхээ биш төсвийн сахилга гэж юм бий, түүнийг нь баталдаг парламенттай улс. Өмнөх нийгмийн үед бол яах вэ, нэг том дарга дохиур барьж гарч ирээд шийдээд шийдээд явчихдаг л байсан юм биз. Одоо цаг үе өөр болсон.      

Ерөнхий сайд Баянхонгороос Говь-Алтай руу гарахдаа бас нэг асуудлыг “газар дээр нь” шийджээ. Н.Алтанхуягийн үед тавьж эхэлсэн хатуу хүчилттай замын санхүүжилтийг таслаад хоёр жил болсныг сая мэдэв. Шалтгаан нь тендер будилсан гэнэ. Гэвч тендер өөрөө будилдаггүй юм шүү дээ. Гэвч Ерөнхий сайд будилсан тендерийн будилааныг гаргаж бас нэг нээлт хийлээ. Ингээд У.Хүрэлсүх гэдэг хүн өөрийн цаг үед барьж байгуулсан автозамын хэмжээгээр өмнөх бүх Ерөнхий сайд нарыг хол орхив. (Уг нь бол Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа нийт 20 мянга гаруй км авто замын тууз хайчилсан байдаг юм. Гэхдээ тэр одоо хэнд хамаатай).

Монголчууд угаасаа цэцэн билэгтэй ард түмэн болохоороо хэн нэг даргаас салж хагацахын түүс болбол зүгээр л долоогоод эхэлдэг зантай. Удахгүй Өвөр Монголын телевизээр “Монголчууд Хүүкийгээ долоосоор байгаад алчихаж гэнэ ээ” гэж мэдээлэх нь бараг л тодорхой болов.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Алдар (202.70.44.116)
    Хүрэлсүх бол адгалж эх орноо гэсэн сэтгэлтэй Монгол хүн юм даа. Зоригтой зүрхтэй залуу шүү. Mуусайн хужаа нарын гар хөлүүд хорлочих бий дээ.
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • зочин (202.179.24.205)
    мартагдсан асуудлыг газар дээр нь шийдээд ард түмэндээ урам өгөөд явахад юу нь муу байна, хүнээ биш улсаа бодоцгооё. Бид хэмлэлдсээр байтал харийн улсын идэш боллоо. Зорилго нь зөв үр дүн нь улсдаа ашигтай бол арга нь хамаагүй гэж сүүлийн үед бодох боллоо. тэхдээ арга хэмээгүй гээд офшор лав биш, шударга байж болдоггүйн бол ядаж шударгадуу дүн нуруугаа баримаар байна. Би бол Хүрэлсүхийг дэмжтгч, эрч хүчтэй залуу хүн . Ажлыг нь хийлгэх хэрэгтэй байна
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • gar (27.123.214.102)
    хийж байгаа юмыг байнга хөлсний бичээчид үгүйсгэх юм хэлж байгаа дээр нь хийлгээд үлдвэл ард түмэн хожно хөлсний матараа
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.91.115.41)
    ЦЭРГИЙН СУРГУУЛЬ ТӨГСӨӨД АРМИД ГАНЦХАН ЖИЛ АЖИЛЛАСАН ХУРАНДАА ГЭЖ БАЙГАА
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • зочин (183.177.97.126)
    Манайх ер нь яачихсан улс вэ? Нэг нь ажил хийлээ нөгөө нь харлуулах муулах, ад үзэх. Яасан ч их нэгнээ үзэн ядсан улс уу.Бид цөөхүүлээ нэгнээ хэмлэж мэрсээр гадны хүчирхэг гүрнүүдийн зүүг болохнээ.Хүний амь аварлаа, хүнд байр өглөө яг юу нь болохгүй байгаам. Нэгнээ муулж харлуулж суухаар өөрсдийн чаддаг зүйлээ л гаргууд сайн хийцгээе.
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • irgen (66.181.160.102)
    odoo nigem ni ingej dolooj tsvnh orgohgvi bol amidrah argagvi bolson bna shvvdee UIH n gishvvd 20oni surtalchilgaagaa ehelchihsen aimag aimgin zaluuchuud oyutnig tsugluulj idvvlj vzwer vzvvleed l omno no oorig ni dolooj tohoigig ni orgojongo oloh muu muuhai bolgonig ni dald ywuulj ogch shagnalaar end tendhin aimag sumin hurgan dargantsar bolson yumnuudaaraa manaiMAN g dagawal ajiltai bolno gej daraagin doldoinuud torvvlj ehleed bnashvvdee im bhad mongol mini yaj hogjin uragshlah wedee
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin (24.14.148.192)
    Tataj unahaar yum bichihiin muulah gej bgaa bol sedvee sain unshij bai ter bairiig chini bayanhongort ugsun shuu dee hu
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.137.123)
    Монголчууд өөрсдөө ийм ухамсар дорой бодолтой байгаа юм чинь яаж өөдөлдөг юм. Өөрсдөнд нь таалагдахгүй бол муулна. Муу муухайг л даган баясана. Ийм байж яаж хөгжинө дөө чааваас. Хүн одоо юм хийсэн нь буруутан болдог болцон хорвоо юм дөө хөөрхийс. Яагаад юм хийж байгаагаа дэмжиж магтаж болдоггүй юм бэ
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Ошин (66.181.160.61)
    Алтанхуягийн ал долоогч (Б.Заяа)
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Барс (66.181.160.61)
    Шийдэж өгнө гээд ширээнийхээ нүдэнд мартдаг нөхдийг бодход ёстой зохизуулж бнаа бас ч.
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Булгаа (103.26.194.147)
    Хахаха, яг л зурчихсан байна даа, Хүүкийг
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.230.162)
    Хүрэлсүх бусад тэнэг гаруудыг бодвол шударга, юмыг газар дээр нь шийдээд яваад байгаа сайн хэрэг. Даанч тэнэг 75-н эргүү тэнэг лаларууд байхын, нэг хүн мянга хичээгээд яахав дээ, бусад нь хөдөлж өгөхгүй болохоор
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.18.73)
    Онигоо шиг пизда шүү. Яагаад ийм шившигтэй байдаг юм бэ
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    Ish ene setgvvlch gevel arai l emgeneltei yum. Yum hj yvaa negniig harluulah gesen bolhi arga. Arai tom sedev olj boloogvi l ym bh daa. Vg vsgiin aldaa vil vguin holboos ntr avah ym alga. Zvgeer l naad yvuurgvi ymaa bolij vz chamtai chamgvi ard tumen denselchihne novsh mini.
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.176.180)
    Хэрвээ өнчин хүүхдүүдэд 2 удаа түлхүүр гардуулах ёслол хийсэн бол шившиг шүү. Хүүхдийн зовлонгоор шоудаж тоглосон болно. Арай тэгээгүй байх гэж найдлаа.
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Монгол Улс хөгждөггүйн нэг шалтгаан (125.176.50.35)
    Миний бодлоор Хүрэлсүх юм хийгээд л яваад байгаа юм шиг санагддаг. Энэ сэтгүүлч нөгөө өнцөг сөрөг харж бичсэн бололтой. Ингээд хөгжлийг хойш татсан, нэгийгээ доош хийж санаа нь амардаг хачин улсууд шүү. Нэгдсэн нэгч удирдлаганд орохыг хүсдэггүй. Толгойлоод бусдыгаа урилаад юм хийх гэсэн нэгнийгээ доош татаж унагачихаад нээх сайхан хөгжилтэй Монгол улс болохыг хүсэн мөрөөдөнө. Хийх гэж яваа нэгэндээ тус дэм болж чадахгүй бол зүгээр л замаас нь зайлчихаж байвал харин ч хөгжинө шүү
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
"Улаанбаатар Арена" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 2 цаг 4 мин Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийг Засгийн газарт танилцуулав 2 цаг 4 мин Засгийн газар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчилнэ 2 цаг 5 мин Улаанбаатарын томоохон төслүүдийн усны хэрэглээ, нөөцийн асуудлыг хэлэлцэв 2 цаг 6 мин Сонгинохайрхан дүүрэгт эрсдэлт нөхцөлд буй хүүхдүүдийн судалгааг эхлүүллээ 2 цаг 7 мин Венесуэл АНУ-д 30-50 сая торх нефть нийлүүлнэ 3 цаг 30 мин Хятад улс Тайванийн хоёр сайдад хориг тавилаа 3 цаг 32 мин Увс-Улаанбаатар чиглэлийн автобусанд 29 настай эмэгтэй амаржжээ 3 цаг 33 мин Монголын санаачилгаар НҮБ “Дэлхийн адууны өдөр”-ийг баталлаа 3 цаг 34 мин Зам тээврийн ослыг бууруулах зорилгоор дундаж хурдны стандарт боловсруулжээ 3 цаг 37 мин Nvidia жолоочгүй автомашинд зориулсан хиймэл оюуны технологио танилцууллаа 3 цаг 38 мин Нэгдүгээр сард 287.8 мянган тонн шатахуун импортолно 3 цаг 40 мин Дархан хотын замын халтиргаа, гулгааг цэвэрлэж байна 3 цаг 41 мин Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189600 хүүхэд "Сүүн дархлаа" хөтөлбөрт хамрагдана 3 цаг 42 мин Онцгой байдлын байгууллага гамшгийн удирдлагын нэгдсэн систем хөгжүүлж байна 5 цаг 11 мин Г.Сульшер “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагчаар эргэн ирж магадгүй 5 цаг 13 мин Фукуокоор аялж буй жуулчдын эрх ашгийг хамгаалах 24/7 утас ажиллуулж эхэллээ 5 цаг 15 мин Э.Халиунболд "Дакар ралли"-д түүхэн амжилт үзүүллээ 5 цаг 15 мин Торонто-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг хийж эхэлнэ 5 цаг 18 мин Казахстан дэлхийн шилдэг 50 эдийн засагт багтлаа 5 цаг 19 мин
iИх уншсан
Марко Рубио “Монголын Ерөнхийлөгч хууль бус” гэж байжээ Вэнэсуэлчүүд цэцэг барин угтлаа Николас Мадуро гэж хэн бэ? Гео стратегийн сорилттой орчилд хүний эрх, эрх чөлөөг бататг... Бидний боломж гэрлээ анивчуулан зогссоор ... АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдэ... Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Улсын гавьяат малчин Н.Баясгалан 1146 тэмээ тоолуулжээ Шинэ оны анхны нар харах галт тэргээр гадаадын 400 гаруй жуу... Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй холбоотой жу... CNBC сувгийн тоймлосон 2026 онд болох гол үйл явдлууд 2026 оны цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ Дональд Трамп Венесуэлийн дэд ерөнхийлөгчид анхааруулга өглө... Нэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь... Улаанбаатар төмөр замд 853 вагон шатахуун байна Винус Уильямс Австралийн нээлттэй тэмцээнд оролцох урилга ав... Венесуэл АНУ-тай хүндэтгэлтэй харилцаа тогтоохыг уриалав Венесуэлийн хямралын улмаас үнэт металлын үнэ огцом өсөв “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг ирэх сард олго...
Top