x

Мастикаар авто замын ан цав, хагарлыг засварлаж байна

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа авто замын нөхөөс, ан цав хагарлыг засварлах ажлын явцтай нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд өчигдөр танилцлаа. Тус газар нь  авто замын ан цавыг мастикаар хоёр дахь жилдээ засварлаж байгаа юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр авто замын ан цав, хагарлыг засварлах туршилтын ажлыг Баянзүрх дүүрэг, Зүүн дөрвөн замаас Бөхийн өргөө чиглэлийн авто замд мастикаар хийж гүйцэтгэсэн бөгөөд 2018 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр тухайн газраа эргэж үзлэг хийхэд эвдрэлгүй, үр дүнтэй байсан.

Өмнөх жилүүдэд авто замын ан цав, заадас засварлах ажилд битум хэрэглэдэг байлаа. Битумын дэгдэмхий элментүүд засварын ажил гүйцэтгэсний дараа агаарт их хэмжээгээр дэгдэж ууршин агаарын бохирдол үүсгэдэг байсан. Мөн агаарын температур нэмэгдэн хэт халалт үүсэхэд битум уярч, тээврийн хэрэгслийн дугуйнд наалдан засварын ажлыг үр дүнгүй болгох, зорчих хэсгийг бохирдуулах, замын хэвтээ тэмдэглэгээг хар болгох зэрэг дутагдалтай талууд их байсан юм. Нөгөөтэйгүүр ан цавд битум цутгасны дараа эрдэс нунтгийн хольцтой элсэн хучилт хийх шаардлагатай байдаг бөгөөд хотын авто замын хөдөлгөөний ачаалал их байдаг тул битумд нэвчиж амжаагүй байхад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх шаардлага гардаг. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсний дараа дугуйны эргэлтийн цохилтын нөлөөллөөр гудамж замаар элс тарж, орчныг бохирдуулдаг байсан. Битум нь суналтын бат бэх чанар муу учир өвлийн улиралд тасарч, эвдэрдэг зэрэг олон дутагдал байсан учир шинэлэг, үр ашигтай технологиудыг судалсаны дүнд 2017 оноос эхлэн мастикыг туршиж, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Мастик нь дээрх бүх хүндрэлтэй талуудыг шийдвэрлэсэн төдийгүй бэхжилтээ авсаны дараа резинлэг шинж чанартай болж тээврийн хэрэгслийн дугуйнд наалддаггүй нь олон давуу талыг агуулж байгаа юм. Тухайлбал авто замын хөдөлгөөнийг удаан хугацаагаар хаах шаардлагагүй ба замын хэвтээ тэмдэглэгээг бохирдуулахгүй зэрэг давуу талууд байна.

Одоогийн байдлаар нийт 18000у/м авто замын ан цав, хагарлыг мастикаар засварлаж ажилласан байна гэж“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 6 цаг 6 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 6 цаг 7 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 6 цаг 9 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 6 цаг 10 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 6 цаг 11 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 6 цаг 12 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 6 цаг 13 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 6 цаг 15 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цаг 17 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 8 цаг 16 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 8 цаг 18 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 8 цаг 23 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 8 цаг 24 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 8 цаг 25 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 8 цаг 27 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 9 цаг 0 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 9 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 9 цаг 4 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 10 цаг 34 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 10 цаг 34 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top