x

“Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал” сэдэвт уралдаан зарлагджээ

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж

Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.4-т заасан зорилт, ХХМТГ, ГБХЗХГ, ХХЗХ-ны даргын 2018 оны 3-р сарын 22-ны өдрийн А/37/А61/А67 тоот тушаалаар байгуулагдсан мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, цахим орчинд  хүүхэд хамгаалах зорилго бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.6 дахь зорилтыг  тус тус хэрэгжүүлэх хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж байна.

Зорилго

Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дэлхий нийтэд тархсан сошиал медиа хэмээх зах хязгааргүй орон зайд ХҮҮХЭД  “хаана нь явж байна”, тэд эрсдэлд байна уу, яагаад тэднийг хамгаалах ёстой, гэмт хэрэг, халдлага, хүчирхийлэлд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдлэг, ойлголтыг нийгэм, олон нийтэд түгээж, улмаар эцэг эхчүүд, томчуудын анхаарлыг хандуулах, хариуцлагыг дээшлүүлэхэд энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны зорилго оршино.

Тус уралдааныг:

- Сонин болон сайтын нийтлэл
- Телевизийн нэвтрүүлэг гэсэн 2 төрлөөр шалгаруулна.

Хамрах хүрээ

Сэтгүүлчид, уран бүтээлчдийн баг, судалгааны болон мэргэжлийн байгууллага, хувь хүн (эдгээрийн хамтарсан баг байж болно)

Бүтээл хүлээн авах

Бүтээлийг 2018 оны 5 дугаар сарын 21-15-ны өдрүүдэд 17:00 цагаас өмнө ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн 207 тоот өрөөнд оролцогч өөрийгөө тодорхойлох бичиг баримтын хамт биеэр авчирч өгнө.

Асуулт, тодруулгыг дараах утсаар авна уу:

- 99068517, 312835- Д.Ариунцэцэг /ХХМТГ-ын Радио телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн/

- 99770899, 312835- Б.Даваадорж /Тус хэлтсийн мэргэжилтэн/

Тавигдах шаардлага

Агуулгын шаардлага

- Бүтээл нь уралдаан сэдэв, агуулгад бүрэн нийцсэн байх;
- Нийтлэл, нэвтрүүлэг нь шинэлэг санаа, тодорхой асуудлыг дэвшүүлсэн байх;
- Бүтээл нь уралдааны хугацаанд шинээр бэлтгэгдсэн байх;
- Бүтээл өмнө нь нийтлэгдэж, нэвтрүүлэгдээгүй байх;
- Тухайн сэдвийнхээ хүрээнд зохих судалгаа хийсэн байх;
- Албан ёсны, сүүлийн үеийн статистик тоо баримт болон бодит жишээнд тулгуурласан байх;
- Хөндсөн сэдвээрээ олон талт үзэл бодол, байр суурийг харьцуулан, анализ хийсэн байх;
- Асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн эсвэл тодорхойлсон байх;
- Зөвхөн эерэг хандлага, өнгө аясыг агуулсан байх;
- Оюуны өмчийн зөрчилгүй байх;

Хэлбэрийн шаардлага

Нийтлэл нь сонины тал нүүр буюу А2, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/ 3 нүүрнээс тус тус хэтрэхгүй байх;

- Нэвтрүүлгийн видеог HD1080-mpeg форматтайгаар DVD дээр бичиж ирүүлэх;
- Нэвтрүүлэг нь 10-15 минутанд багтсан байх;
- Дүрс, дуу бичлэгийн стандартын шаардлага хангасан байх;

Бусад шаардлага

- Тухайн бүтээлд бусад улс орнуудын тодорхой үр дүнд хүрсэн бодлого, шийдвэрийн талаарх судалгааг дурдсан байвал давуу тал болно;
- Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлэх;
- Шалгарсан бүтээлийг өөрийн телевиз /5-аас доошгүй удаа/, сонин, сайтаар дамжуулан олон нийтэд хүргэх;

Шалгаруулалт

ХХМТГ, ГБХЗХГ, ХХЗХ-ны даргын А/37/А61/А67 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд болон мэргэжлийн (сэтгүүл зүйн салбарт ажилладаг, туршлагатай) хүмүүс оролцсон баг бүрэлдэхүүн удирдамжийн  5-д заасан шалгуурууд болон бусад үзүүлэлтээр 5-10 хүртэлх оноо өгч, нийлбэр дүнгээр шилдгүүдийг тодруулна.

Зарласан төрлөөр шаардлага хангаагүй болон хугацаа хожимдсон бүтээлийг шалгаруулалтанд оролцуулахгүй.
Шалгаруулалт 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагт ХХМТГ-ын хурлын танхимд болно.

Шагналын сан

Бүтээлийг шилдэг нэвтрүүлэг, шилдэг нийтлэл гэсэн 2 төрлөөр дүгнэж, тус бүр тэргүүн ба дэд байрын шагналыг олгоно. Шагналын нийт сан 8.3 сая төгрөг байна.

А. Шилдэг нэвтрүүлэг

Тэргүүн байр - 3.500.000 ₮ /Өргөмжлөл/
Дэд байр        - 2.500.000 ₮ /Өргөмжлөл/

Б. Шилдэг нийтлэл

- Тэргүүн байр - 1.500.000 ₮ /Өргөмжлөл/
- Дэд байр        - 800.000 ₮ /Өргөмжлөл/

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-1,
Төв шуудангийн байрны зүүн корпус, 2 давхарт 207 тоот. 
Харилцах утас: 312835, 99068517, 99770899 
Цахим шуудан: ariuntsetseg@cita.gov.mn

Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг сурталчлах эрх нь ХХМТГ-т хадгалагдана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 6 цаг 3 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 6 цаг 4 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 6 цаг 6 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 6 цаг 7 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 6 цаг 8 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 6 цаг 9 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 6 цаг 10 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 6 цаг 12 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цаг 14 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 8 цаг 13 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 8 цаг 15 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 8 цаг 20 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 8 цаг 21 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 8 цаг 22 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 8 цаг 24 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 8 цаг 57 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 8 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 9 цаг 1 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 10 цаг 31 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 10 цаг 31 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top