x

Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”-ийн багийнхантай уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дэлхийн банкны нэмэлт санхүүжилтын бэлтгэл, хяналт үнэлгээний ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав, Дэлхийн банкны Хяналт үнэлгээний багийн ахлагч, “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”-ийн Дэлхийн банкин дахь удирдагч Юүнь Вү, Хяналт үнэлгээний багийн гишүүн, Байгал орчны мэргэжилтэн Ёнли Ван, Эрчим хүчний мэргэжилтэн Славяна Георгева нар байлцав.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлууд тухайлбал, 200 айл өрхийн байшин сууцны дулаан алдагдлыг бууруулсан ажлын үр дүн /түүхий нүүрсний хэрэглээ тухайн айлд 50 хувь хүртэлх хувиар буурч, өрхийн төсөвт хэмнэлт гарсан/ ахуйн хэрэглээний болон нам даралтын зуухны стандартыг боловсруулсны үр дүнд 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн бохирдуулагч ихтэй зуухыг үйлдвэрлэх, борлуулахыг хориглох эрх зүйн орчин бүрдсэн тухай зэргийг онцлон тэмдэглэсэн. Тэрбээр “Хэдийгээр төслийн анхны зорилго өнөөдөр 95 хувиар биелээд байгаа ч нийслэлийн агаарын бохирдлын асуудал нэн тулгамдсан асуудал хэвээр байгаа тул төсөл хэрэгжүүлснээр гарсан үр дүнг бууруулахгүй хадгалах, цар хүрээг тэлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлхийн тулд төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх хүсэлтийг хүлээн авсанд баяртай байна. Түүнлэн одоо хэрэгжиж байгаа энэхүү төслийн үйл ажиллагаанаас хэмнэгдсэн хөрөнгийг хуваарилж, нэмэлт санхүүжилт олгохдоо нийслэлийн бодлоготой нягт уялдуулан гэр хорооллын сонгогдсон хэсэгт “Дэд бүтцийн төв”-үүдийг байгуулах үйл ажиллагаатай төслийн цар хүрээг холбох, агаарын бохирдлыг бууруулахад нэгдсэн цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх  цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх нь зүйтэй” хэмээн онцлон тэмдэглэлээ.

НЗДТГ нь Дэлхийн Банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийг 2012 оноос хэрэгжүүлж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 6 цаг 7 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 6 цаг 8 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 6 цаг 10 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 6 цаг 11 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 6 цаг 12 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 6 цаг 13 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 6 цаг 14 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 6 цаг 16 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цаг 18 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 8 цаг 18 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 8 цаг 19 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 8 цаг 24 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 8 цаг 25 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 8 цаг 26 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 8 цаг 28 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 9 цаг 1 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 9 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 9 цаг 5 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 10 цаг 35 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 10 цаг 35 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top