БНСУ-ын Элчин Сайдын Яам, ЦЕГ, НДЕГ-аас хамтарсан мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хандан виз мэдүүлэгчдийн зүгээс 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байгааг анхааруулав. Энэ үйлдэл нь бусад виз мэдүүлэгчдээ давхар хохироогоод зогсохгүй өөрсдөө зорчих эрхээ хязгаарлуулж, эрүүгийн хариуцлага хүлээхэд хүрэх ноцтой гэмт хэрэг гэдгийг ЦЕГ-аас анхааруулж байна.
Мөн БНСУ-ын ЭСЯ-ны зүгээс Солонгосын визний нөхцлийн талаар мэдээлэл өгч, виз мэдүүлэгчид нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар үйлдэж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлд дээрх байгууллагууд хамтран ажиллаж эхэлснээ мэдэгдлээ.
Хоёр улсын хооронд харилцан зорчих иргэдийн тоо жилд 150 мянга орчим байдаг бол БНСУ-ын ЭСЯ-нд өдөртөө 900 орчим иргэн тус улсад зорчих хүсэлтээ илэрхийлж виз мэдүүлдэг байна.
Б.ТУЯА




Сэтгэгдэл (1)