x

Амьдрах орчноо сайжруулж, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр 9 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан бөгөөд нийслэлийн иргэдээ “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийтийн эзэмшлийн талбай, өөрийн хашаандаа мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр амьдрах орчноо сайжруулж, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, орон сууцны орчны газар ашиглалтыг сайжруулж, төлөвлөлтийн дагуу тохижилт хийх боломжийг бүрдүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хорооллын ойр орчмын нийтийн эдэлбэрийн газрыг харьяалах Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд шилжүүлэх “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүлсэн билээ.

Бүх нийтээр мод тарих өдрийг угтаж “Тарьц, суулгац-2018” үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ой судалгаа хөгжлийн төв хамтран зохион байгуулж, 40 гаруй аж ахуйн нэгж оролцон 20 гаруй зүйлийн модлог, 50 гаруй зүйл цэцэгт ургамлын худалдаа хийгдсэн. Харин тавдугаар сарын 12-ны өдөр дүүрэг бүрт “Тарьц суулгац-2018” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монгол наадам цогцолбор, УСУГ-ны харьяа Төв цэвэрлэх байгууламжийн талбайд мод тарих үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 6 цаг 5 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 6 цаг 7 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 6 цаг 8 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 6 цаг 10 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 6 цаг 11 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 6 цаг 12 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 6 цаг 13 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 6 цаг 15 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цаг 16 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 8 цаг 16 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 8 цаг 17 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 8 цаг 23 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 8 цаг 24 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 8 цаг 25 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 8 цаг 27 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 9 цаг 0 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 9 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 9 цаг 4 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 10 цаг 33 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 10 цаг 34 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top