x

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ бямба гаригт болно

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг энэ жил хэзээ зохион байгуулах вэ?

-Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ сарын 12-ны бямба гаригт болно. Энэхүү арга хэмжээг 2010 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай хот болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн байдаг. Тиймээс уг арга хэмжээнд нийслэлийн төр захиргааны байгууллагууд болон бусад аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог жил бүр нэмэгдүүлэн ажиллаж байна.

-Энэ жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих уу?

-Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 3 газарт мод тарихаар төлөвлөсөн. Жил бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьдаг. Үүнээс гадна “Монгол наадам” цогцолбор болон цэвэрлэх лагийн талбайд УСУГ-ын зохион байгуулалттайгаар мод тарих юм. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд чирэгдэл учруулахгүйн тулд дүүрэг бүрт мөн арга хэмжээ зохион байгуулна. Мод тарьж буй бүх газарт үзэсгэлэн худалдаа давхар явагдах болно.

-Энэхүү өдрийг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд хэчнээн мод тариад байна  вэ?

-2010-2017 оны хооронд нийт 2 сая 22 мянган мод тарьсан байна. Модыг тарьж болно. Гэхдээ эргээд арчилж, хамгаалан ургуулах нь хамгийн том ажил байдаг. Тэгэхээр иргэдийг тарьсан модоо цаашид арчилж хамгаалан ургуулаарай гэж уриалж байна. Мод тарьснаар ногоон байгууламж нэмэгдэхээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэх, хөрсний бохирдол, хүнд металлуудыг задлах зэрэг маш их эерэг ач холбогдолтой. Тэр тусмаа нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл өөртөө барьдаг чанар нь хүн амын төвлөрөл ихтэй нийслэл хотын орчны бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 6 цаг 4 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 6 цаг 6 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 6 цаг 7 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 6 цаг 9 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 6 цаг 10 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 6 цаг 11 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 6 цаг 12 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 6 цаг 14 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цаг 15 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 8 цаг 15 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 8 цаг 16 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 8 цаг 22 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 8 цаг 23 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 8 цаг 24 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 8 цаг 26 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 8 цаг 59 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 9 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 9 цаг 3 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 10 цаг 32 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 10 цаг 33 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top