x

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх урилга

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/298 дугаар захирамжийн дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлож буй иргэн, нөхөрлөл болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааны улмаас тус дүүргийн иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох, тав тухтай амьдрах үндсэн эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан  Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу Налайх дүүргийн иргэдийн дунд “Зөвлөлдөх санал асуулга”-ыг зохион байгуулах ба тус санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн удирдан зохион байгуулахаар хуульчилсны дагуу тус бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, хамтран ажиллах урилгыг хүргүүлж байна.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөлөл оруулах ба эдгээр шаардлагыг хангасан эрдэмтэн, судлаачийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас, хувийн хэвшлийн төлөөллийг мэргэжлийн холбооноос, иргэнийг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас, эсхүл өөрөө нэр дэвшүүлэн санал болгоно.

Жич: Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүйг анхаарна уу.

Хүсэлтийг 2018 оны тавдугаар сарын 17-ыг хүртэл хүлээн авах бөгөөд өргөдөл гаргаж өөрийн биеэр авчрах юм. Холбоотой мэдээллийг нийслэлийн Засаг захиргааны 2 дугаар байр, Хангарди ордон, 4 давхар, 406 тоот өрөө, Мэргэжилтэн Ж.Батзолбоотой \Утас:11-318003, 99198140\ холбогдож авна уу гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 6 цаг 2 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 6 цаг 3 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 6 цаг 5 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 6 цаг 7 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 6 цаг 7 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 6 цаг 8 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 6 цаг 9 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 6 цаг 11 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цаг 13 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 8 цаг 13 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 8 цаг 14 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 8 цаг 19 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 8 цаг 20 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 8 цаг 21 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 8 цаг 23 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 8 цаг 56 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 8 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 9 цаг 0 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 10 цаг 30 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 10 цаг 30 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top