x

Ихэнх архаг өвчний суурь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлтэй холбоотой

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2-р сарын 20-27-ныг "Илүүдэл жин" хэмээх сэдвийг онцолж байна.

 

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судас, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчнүүдийг нөхцөлдүүлэгч гол хүчин зүйлийн нэг нь сүүлийн жилүүдэд маш хурдацтай нэмэгдсээр байгаа илүүдэл жин, таргалалт билээ.  Үүний улмаас аливаа улс орны эрүүл мэндэд зарцуулах зардал жилээс жилд өсөж, цаашид улам нэмэгдэх хандлагатай байгааг эдийн засагчид нэгэнт тооцоолж, эмч нар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтойг сануулсаар байна.

Илүүдэл жин, таргалалтын асуудал нь зөвхөн насанд хүрэгчдийн дунд нэмэгдсэн төдийгүй 2016 оны статистикаар дэлхий дээр 5-19 насны 340 сая хүүхэд илүүдэл жин, таргалалттай гэсэн судалгааны дүн гарчээ.

Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэнд нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний суурь нь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлээс үүдэлтэй болохыг судлаачид нотолжээ.

Манай улсын хувьд хүн амын 25 орчим хувийг 5-19 насныхан буюу өсвөр үеийнхэн эзэлж байна. "Монголын хүн амын хоол тэжээл"  Үндэсний 5 дугаар судалгааны дүнгээр 6-11 насны сурагчдын 22.2 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны мэргэжилтэн Д.Энхмягмар онцлов.

Хэрэв ямар нэг арга хэмжээ авахгүй бол энэ тоо жил бүр нэмэгдсээр байх ба илүүдэл жин, таргалалтын хувь нэмэгдэхэд дараах хүчин зүйлүүд нөлөөлж байна.

Үүнд: 

ХҮҮХДИЙН ИЛҮҮДЭЛ ЖИН, ТАРГАЛАЛТЫН УЛМААС ЭРҮҮЛ МЭНДЭД УЧРАХ ЭРСДЭЛ

Илүүдэл жин, таргалалттай байсан нийт хүүхдийн 50 хувь амьдралынхаа туршид тарган хэвээр үлддэг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх ямар гарц байна вэ?

Өсвөр үеийнхэн зөв хооллох мэдлэг, дадалтай болсноор илүүдэл жин, таргалалтаас сэргийлж, жингээ хянаж чадна.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд зөв хооллох мэдлэг олгох, дадал эзэмшүүлэхэд эцэг, эхийн анхаарал халамж онцгой ач холбогдолтой. Мөн төр, засгийн дэмжлэг, сургууль, анги хамт олон, найз нөхөд, эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын хамтын оролцоотойгоор үр дүнд хүрч чадна.

БИЕИЙН ЖИН БУУРУУЛАХ ХАМГИЙН ЗОХИСТОЙ АРГУУД

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ саяхан Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 13 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 24 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 40 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 47 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 52 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 54 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 56 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 12 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 13 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 13 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 31 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 32 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 46 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 48 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 49 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 50 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 51 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top