x

Хөвсгөл нуурт химийн хорт нэгдэл агуулсан хуванцар ихээр агуулагдсаныг Швейцарийн эрдэмтэд тогтоолоо

Хөвсгөл нуурыг хуванцар хог хаягдлаар бохирдуулан, түүний экосистем, нуурын амьтан ургамлыг сүйтгэж байгааг Женевийн Их сургуулийн эрдэмтэд судлан тогтоосон байна. 

ВВС агентлагийн өнгөрсөн сарын 30-ны нийтлэлд хуванцар хог хаягдлын судалгааг далай, тэнгист хийж байсан бөгөөд анх удаа цэнгэг уст, эртний нууруудад хийхэд дэлхий хуванцар хог хаягдлаас үүссэн химийн хорт бодист эзлэгдсэн байна хэмээн эрдэмтэд хүлээн зөвшөөрлөө гэжээ. 

Швейцарын Женев нуурын хэдэн арван эрэг орчмын хог хаягдлыг түүж түүний химийн хорт элементүүдийг судалж 3,000 дээжээс 670 –г шинжлэхэд бичил хуванцар буюу 5 мм-ээс бага хэмжээтэй хуванцар нь нуурын амьтдын залгиур хоолойг бөглөх, хоол боловсруулах эрхтэнд тээглэх, улмаар ходоодны хүчлийн нөлөөгөөр хорт элементүүд хурдан задрах, тухайн хордсон амьтны үлдэгдлээс нууранд хорт бодис ихээр алдагдах зэргээр нуурыг бохирдуулдагийг тогтоожээ. 

Мөн бичил хуванцрын химийн нэгдлийг судлахад хар тугалга, мөнгөн ус зэрэг маш хүчтэй хорт бодис илэрч байгааг тогтоосон аж. Женевийн нуурын эрэг орчмоос дээжилж авсан хуванцруудын ихэнхийг одоо хэрэглэхээ больсон бүтээгдэхүүнүүд эзэлж байжээ. Хэдийгээр одоо хэрэглэгдэхгүй байгаа ч хуванцар байгаль дээр хэдэн арван жилээр хорт бодисоо ялгаруулсаар байдаг аж. Энэ нь хуванцар хэдэн зуун жилээр байгаль орчныг хордуулсаар байх нь ойлгомжтой болов. 

Зөвхөн Женевийн нууранд гэлтгүй дэлхийд цэнгэг уст эртний нуурууд гэгдэх Италийн Гарда, Монголын Хөвсгөл нууруудад энэ судалгааг хийснээрээ онцлогтой. 

Бусад нуур ч Женевийн нууртай төстэй бохирдолтын төвшинг харуулж байна. Гарда нуурт 1 кв.км 1,000 том хуванцар хог 450 бичил хуванцар агуулагдаж байна. Энэ хуванцар хог хаягдлыг шинжлэхэд одоо Англид хэрэглэхийг хориглосон материалтай хувцас, гоо сайхны хэрэгслийн хэсгүүдээс хорт бодис ихээр агуулсан болох нь тогтоогджээ. Микропластик буюу бичил хуванцар нь ундны ус, пиво, зөгийн балд хүртэл илэрсэн хэмээжээ. Эдгээр нь хүний биед хэрхэн нөлөөлж буй судалгаа одоогоор хийгдээгүй байна.

Хөвсгөл нуурын тухайд  Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл дэлхийн 17 эртний нуурын нэг,  хоёр сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.

Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1,000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.

Алслагдсан Монгол нуур Хөвсгөлд хийсэн судалгаа нь Женевийн нуурын бохирдлоос их буюу 1 кв.км талбайд оногдож байгаа нь 48,146 бол Женевийн нуурынх 44,435 агуулагдаж байгаад санаа зовж буйгаа эрдэмтэд хэлжээ. 

Ихэвчлэн хүн ам ихээр төвлөрсөн газруудын хог хаягдал салхинд туугдан нуурт хүрдэг бөгөөд эдгээрийн ихэнх нь үйлдвэрлэлийн хог хаягдал байх нь ч бий.

Хуванцар хэрэглээнээс дэлхий нийтээрээ салах арга зам хайх тухай ярьж эхлээд буй.

НҮБ-аас саяхан хуванцар хог хаягдал нь “Манай гарагийн хямрал” хэмээн томьёолж хуванцрыг ялган цэвэрлэх технологи боловсруулах тухай ярьж байгаа ч дэлхий аль хэдийнээ хуванцар хог хаягдалдаа эзлэгдчихээд хуванцраас үүдэлтэй химийн хортой нэгдэл ундны уснаас ч илрэх боллоо хэмээн эрдэмтэд ВВС-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Эх сурвалж: BBC; UPDOWN.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 7 цаг 47 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 7 цаг 48 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 7 цаг 50 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 7 цаг 51 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 7 цаг 52 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 7 цаг 53 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 7 цаг 54 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 7 цаг 56 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 7 цаг 58 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 9 цаг 57 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 9 цаг 59 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 10 цаг 4 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 10 цаг 5 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 10 цаг 6 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 10 цаг 8 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 10 цаг 41 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 10 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 10 цаг 45 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 12 цаг 15 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 12 цаг 15 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top