x

Г.Эрдэнэбат: Гүйцэтгэгчийг олж байж захиалагчийг илрүүлдэг

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн, амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял сонссон. Мөн үүнээс гадна өнгөрсөн сарын сүүлээр талийгаачийн эхнэр Б.Булганыг мөн яллагдагчаар татаад байгаа. Тус хэрэг илэрсэн цагаасаа өнөөдрийг хүртэл олны эргэлзээг төрүүлсээр байгаа юм. Өчигдөр “Цензургүй” яриа нэвтрүүлэгт талийгаач С.Зоригийн хэргийн 10 дахь ажлын хэсгийн ахлагч, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат оролцлоо. Нэвтрүүлгийн үеэр ярьсан С.Зоригийн хэрэгтэй холбоотой онцлох 10 ишлэлийг хүргэж байна.

  1. Хэргийг мөрдөн шалгах явцад төрийн нууцтай холбоотой баримтуудыг нууц хэвээр нь үлдээсэн. Үлдсэн хэргийн материалуудыг Засгийн газрын тогтоол, мөн Ерөнхийлөгчийн зарлигаар ил болгосон. Нийтдээ 2 удаа ил болгосон. 71 хуудас материал нууц хэвээр үлдсэн байгаа.
  2. Анх намайг 2015 онд  ажлын хэсгийн ахлагчаар томилогдож ажил хүлээж авах үед 27 хавтаст хэрэг байсан. Прокуророос яллах дүгнэлт үйлдээд хэргийг шилжүүлэхэд 58 хавтаст хэрэг болсон. Шүүхээр хэргийг шийдвэрлээд дуусахад 66 хуудас хавтаст хэрэг байсан. Энэ 66 хавтаст хэргээс хэдэн нь ил болсон гэж хэлэх боломжгүй.
  3. 1998 оны 10 дугаар сарын 03–ны өдөр мөрдөн байцаагчийн тогтоолоор тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хугацаанд хэргийг долоон удаа түтгэлзүүлж, буцааж сэргээсэн байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын үйл ажиллагааг  түр түтгэлзүүлсэн тохиолдолууд бий. Гэхдээ энэ хэрэгт мөрдөн байцаалтын гүйцэтгэх ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилсэн.
  4. Би энэ хэргийг 10 дахь ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Бүрэлдэхүүн гэхдээ урсгалаараа өөрчлөгдсөн.
  5. Шууд утгаараа Ц.Нямдорж сайдын тушаалаар ажлын хэсэг өөрчлөгдөж байгаагүй. Тушаалыг харахад, дөрвөн удаагийн ажлын хэсгийг солих хөдөлгөөн өрнөх үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажиллаж байх үетэй цаг үе нь таарсан. Ажлын хэсгийн ЦЕГ, ТЕГ, УЕПГ-ын хамтарсан тушаалаар томилогддог.
  6. Энэ хэрэг тодорхой шатандаа илэрсэн. Тус хэргийн гүйцэтгэгчийн хэргийг илрүүлээд одоо захилагчийг шалгах ажиллагаа явагдаж байна. Захиалагчийг шалгах үед зарим нэг хүмүүст энэ хэргийг илрүүлэхгүй байх сонирхол байна гэж бодож байгаа.  
  7.  Хэргийг үйлдсэн хүнийг олж байж захилагчийг олдог. Хэргийн ул мөрний араас л явна. Гэмт хэрэг үйлдсэн газар захиалагчийн ул мөр байдаггүй. Энэ хэргийг зохиомол гэж байгаа нь өөрөө зорилготой үйлдэл.
  8. Талийгаачийг өнгөрсөн өдөр гэрт нь 74 хүн орсон байдаг.   
  9.  Хэргийн газраас С.Зориг болон Б.Булганы гарын хээ олдоогүй. Харин алуурчдын гарын хээ дараагийн шинжилгээгээр тохирсон.
  10. С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэгт ажиллаж байсан хүмүүс гадны нөлөөтэй нас барсан нь гэдэг нь нотлогдоогүй. Золгүй байдлаар нас барсан хүн байгаа.
  11. 1998 оноос хойш тус хэрэгт 42 хүн сэжигтэнээр тооцогдон шалгагдаж байсан.
  12. Энэ хэрэгт төрийн нууц байгаа. Тийм учраас шүүх хурлыг хаалттай хэлэлцсэн.
  13. Ялтан Т.Чимгээгийн охин тус хэргийн үеэр зам тээврийн ослоор амиа алдсан. Гадны нөлөөгүй нас барсан байхад хуулийн байгууллага Т.Чимгээгийн охиныг алсан байх уу.
  14. Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нары хоригдож байгаа нөхцөл байдлын талаар бүх мэдээлэл надад байгаа. Хэдэн удаа эмчид үзүүлсэн хэдэн удаа усанд орсон гэх мэт тэмдэглэлүүд нь байгаа. Б.Содномдаржаа гэхэд 17 удаа эмчид үзүүлсэн тэмдэглэл нь байна.
  15. Хэрэг гарах үед Б.Содномдаржаа 24, Чимгээ 26 настай, Амгаланбаатар 16 настай байсан.
  16. 1998 онд зурсан ам зургийг худлаа гэж яриад байгаа. Зургийг зохиогоод зурсан гэвэл хэрэг дотор байгаа материалыг яах вэ.
  17. 16 настай Ц. Амгаланбаатар хүн алж чадах уу гэдэгт болих хариулт хэлэх байна. 1998 оноос хойш эрүүгийн хэрэгт холбогдсон статистик мэдээлэл байна. 1998 онд насанд хүрээгүй 6 хүүхэд хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогдож байсан.
  18. Б.Соднодаржаад тариа тарьж мэдүүлэг аваагүй. Энэ бол ташаа мэдээлэл.
  19. Б.Содномдаржаа хэргээ хүлээсэн. Т.Чимгээ мөрдөн байцаалтын шатнаас өмнө нь олон удаа хэргээ хүлээсэн байдаг.
  20. Б.Булганыг захиалагчийн хэрэгт сэжиглэж, яллагдагчаар татсан. Гэрч гэдэг бол тухайн хэрэгт хамааралгүй хүнийг хэлнэ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • ZO (202.9.47.177)
    mundag hun bn shudarga l yrij bn sh de..zahialagchiig ni darui olooroi..amjilt
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Хэн Прокурорыг солих гэнэ тэр захиалагч эсвэл гар хөл нь (103.212.117.16)
    За хүмүүсээ захиалагч өөрөө эсвэл захиалагчийн гар хөл бодсон нөхдүүд прокурорыг солих гэж оролдоно ажиглаарай хүмүүсээ. За тэгхээр захиалагч
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.11.112)
    Энэ хүнд итгэх арга алга.маанагдуу нөхөр юмуу гэж бодсонкп
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Прокурор улс төржив (27.123.212.140)
    Ц.Нямдоржийн тушаал байхгүй л бол байхгүй шүү дээ. Хуулийн хүн байж ямар ч нотолгоогүй эргэлзээ төрүүлэм УЛС ТӨРЖСӨН зүйлийг нийгэмдээ түгээж байдаг. "ШУУД ТУШААЛ БАЙХГҮЙ Ч Ц.НЧМДОРЖ САЙД БАЙХ ҮЕТЭЙ ДАВХАЦДАГ" гэдэг нь яаж байгаа, хэний захиалга вэ! Ийм ч хуульч, ийм ч прокурор байх ч гэж дээ
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.21.106.168)
    18 жилийн өмнөх энэхүү хэргийн үнэн мөнийг олохын тулд ажлын хэсгийн баг хамт олон хичнээн их нойр хоолоо умартан хичнээн их ядраа бол.Хичнээн их цаг наргүй хөдөлмөрлөө бол.Манай иргэд захиалагчдын талыг дэмжиж тэдний нөр их хөдөлмөрийг үгүйсгэдгээ болих хэрэгтэй.Үнэн ямагт ганц байдаг болохоор хэзээ нэгэн цагт заавал ялдаг жамтай.Эцэст нь ажлын хэсгийн ахлагч энэ хүнд төрийн хамгийн өндөр шагналыг өгөхийг санал болгож байна.Мэргэжлийн өндөр ур чадвартай энэ залууг биширч байна.Бас бахархаж байна
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
    • Kkk
      20 jil urgurchuud baina medrelee
      2018 оны 05 сарын 08
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 7 цаг 48 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 7 цаг 50 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 7 цаг 51 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 7 цаг 53 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 7 цаг 54 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 7 цаг 55 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 7 цаг 56 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 7 цаг 58 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 7 цаг 59 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 9 цаг 59 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 10 цаг 0 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 10 цаг 6 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 10 цаг 7 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 10 цаг 8 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 10 цаг 10 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 10 цаг 43 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 10 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 10 цаг 47 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 12 цаг 17 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 12 цаг 17 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top