x

Сайд Д.Сумъяабазар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийг орон нутагтай харилцан ойлголцож ажиллахыг үүрэг болгов

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараар ахлуулсан ажлын хэсгийнхэн  зүүн бүсийн уурхайнуудын үйл ажиллагаатай танилцаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан билээ. Энэ сарын 5-ны өдөр “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-нд ажилласнаар үргэлжлэв.

Монгол Улсын газрын тосны хамгийн том хөрөнгө оруулалт хийж буй тус компани Дорнод аймгийн  Чойбалсан хотоос зүүн тийш 220 км-т орших Тосон-Уулын XIXталбайд 179 сая, Тамсагийн XXIталбайд 127.5 сая тоннын газрын тосны батлагдсан нөөцтэй. 2017 оны эцсийн байдлаар нийт 3.16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэнээс хайгуулд 616 сая ам.доллар зарцуулжээ. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК Тамсагийг сав газраас түүхий газрын тос олборлох хугацаа нь 20 жил бөгөөд үүнээс одоо 14 жил үлдээд буй аж. Нийт 306 сая геологийн баталгаат нөөц батлуулснаас 113 сая тонн буюу 34 хувийг ашиглаад буй аж. Олборлох хүчин чадлын хэмжээ жилд нэг сая тонн давсан бөгөөд 2005-2017 онд нийтдээ 5.8 сая гаруй тонн түүхий тос олборлоод байна. Харин үүнээс улсын төсөвт 2.9 тэрбум ам.долларын түүхий тос экспортолсон бөгөөд бүтээгдэхүүн хуваалтын орлогоос улсын төсөвт 654 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Салбарын сайдыг “Петрочайна Дачин Тамсаг” ХХК дээр очих үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн мөн ирж, компанийн ерөнхий захирал Зян Вейдун нартай гурван талт уулзалт хийв. Засаг дарга М.Бадамсүрэн юун түрүүнд Дорнодын залуус ажилтай болох ёстой ч газрын тосны олборлолт болон техникийн мэргэжлээр Дорнодын политехникийн коллежийг төгссөн 200-300 боловсон хүчин бий атал ажилд авахгүй байгааг хэлэв. Мөн туслан гүйцэтгэгч компанийн тендерийг ил тод нээлттэй явуулах зэрэг асуудлуудыг хөндөв.

Сайд Д.Сумъяабазар энэ үеэр “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн удирдлагуудад хэд хэдэн үүрэг даалгаварыг өгсөн юм.  Тухайлбал, олборлолтын операторыг заавал орон нутгаас авах, туслан гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах болон худалдан авалтаа ил тод нээлттэй болгох, байгаль орчны нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж, замын бүтээн байгуулалтаа дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахих, Монгол Улсын хууль, дүрэм журмын дагуу явуулахыг үүрэг болгов.

 Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд олборлогч компани орон нутагтай харилцан ойлголцож, цаашид нэгнээ дэмжиж ажиллах нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чухал нэмэр болохыг хэллээ.

Харин ноён Зян Вейдун өнөөдөр ажиллаж байгаа 630 монгол ажилтны 75 хувь нь Дорнодын иргэд болохыг хэлээд, цаашид нэмж ажилтан авах шаардлагатай бол нутгийн иргэдийг ажилд авахаа хэлсэн юм. Түүнчлэн эхний ээлжинд түүхий газрын тос тээвэрлэж буй замын асуудлыг шийдвэрлэх, орон нутагтай хамтран ажиллахаа хэлээд Монгол Улсын хууль дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулна гэв.

 “Петрочайна Дачин Тамсаг” ХХК үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийтдээ хоёр сая гаруй ам.долларыг хандив тусламжийг орон нутгийн эмнэлэг, сургууль, малчдад үзүүлсэн байна. Матад сум, хилийн отряд, Баянхошуу боомтод ард иргэдийн ундны усны нөхцлийг сайжруулахад 323 мянган ам.доллар зарцуулж, байгаль орчны нөхөн сэргээлт, хамгааллын ажилд 156 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс өрмийн шингэн хаягдлын сан, уг хаягдлыг саармагжуулах 1198 байгууламж барьж, зам дагуух 600 км-т байгаль хамгаалах ажил хийсэн аж.

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тос олборлолт болон тээвэрлэлт хийж буй үйл ажиллагаатай салбарын сайд танилцаны зэрэгцээ тус компанид ажиллаж байгаа монгол ажилчидтай уулзалт хийсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 7 цаг 54 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 7 цаг 55 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 7 цаг 57 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 7 цаг 58 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 7 цаг 59 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 8 цаг 0 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 8 цаг 1 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 8 цаг 3 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цаг 5 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 10 цаг 4 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 10 цаг 6 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 10 цаг 11 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 10 цаг 12 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 10 цаг 13 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 10 цаг 15 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 10 цаг 48 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 10 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 10 цаг 52 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 12 цаг 22 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 12 цаг 22 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top