x

ХАБЭА-н мэргэжилтнийг мэргэшүүлэх сургалтад урьж байна

2014 оноос эхэлсэн Монгол- Германы хамтын  ажиллагаа, Германы олон  улсын  хамтын  ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийн хүрээнд Германы зөвлөх үйлчилгээний “Си Би Эм” ХХК (CBM), Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын уул уурхайн хүний нөөцийн хөгжил (HRD) ТББ–тай хамтран  Германы ХАБ-ын мэргэжилтнийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн дагуу Монгол Улсад ХАБЭА-н мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх 240 цагийн цогц сургалтыг 2018 онд 5 дахь удаагаа эхлүүлэх гэж байна.  

2018 оноос эхлүүлэх сургалтын онцлог гэвэл энэхүү сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Герман Монголын хамтарсан Ашигт малтмал технологийн сургууль, Монголын уул уурхайн хүний нөөцийн хөгжил (HRD) ТББ-тай хамтран  зохион байгуулах гэж байна. Хамтын ажиллагааны хүрээнд мэргэшсэн Монгол, Герман багш нар сургалтыг зохион байгуулах юм.

Тус сургалт нь 3 түвшний хүрээнд (Silver-Bronze-Gold) 2018 оны 04 сараас 2019 оны 01 сарыг хүртэл 1 жилийн турш үргэлжлэх ба сургалтын төгсгөлд энэхүү сургалтын туршид сурсан мэдсэнээ бодит байдал дээр очиж үзэх туршлага судлах аяллыг Герман улсад хийнэ.

Сургалтыг танхимын сургалт, дадлагын ажил, онлайн хичээл, бие даалт, тайлан хамгаалалт хийлгэх зэрэг хэлбэрүүдийг хослуулан явуулах ба Хүрэл, Мөнгө, Алт түвшин тус бүрийн төгсгөлд шалгалт авч гэрчилгээ олгоно.

2018-2019  оны мэргэшүүлэх V сургалтын танхимын хичээлийн хуваарь:

Iтүвшний 1-р (Bronze1)сургалт 2018 оны04 сарын 23-27

Iтүвшний 2-р (Bronze2) сургалт  2018оны05 сард

II түвшний 1-р (Silver 1)  сургалт 2018оны07 сард

II түвшний 2-р(Silver 2)  сургалт 2018оны09 сард

III түвшний 1-р(Gold 1)сургалт 2018 оны 11 сард

III түвшний 2-р (Gold 2)сургалт 2019 оны 01 сард

Дээрх сургалтаар өндөр мэргэжлийн ХАБЭА-н удирдах ажилтан, мэргэжилтэн, сургагч багшийг герман болон монгол багш нарын удирдлаган дор бэлтгэх юм.

Сургалт Налайх дүүрэг дэх МГТИС сургууль дээр зохион байгуулагдах тул хөдөө орон нутгаас ирж суралцах бол байрлах байрны асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Та бүхэн энэхүү сургалтанд хамрагдах бол training.miners@gmail.comхаягаар болон 99004929, 99101041 утсаар холбогдож бүртгүүлнэ үү.

ХАБЭА-н мэргэшсэн мэргэжилтнийн бэлтгэх сургалтын хөтөлбөр

Хүрэл түвшин- Үндсэн ойлголтууд өгөх

§  ХАБЭА-н хууль эрх зүй

§  ХАБЭА-г сайжруулах арга хэмжээний үндэс

§  ХАБЭА-н асуудлууд ба арга хэрэгсэл

§  Эрсдлийн үнэлгээ

§  Эрсдлийн үнэлгээ- 8 алхамт аргачлал

§  Хүн ба эргономик

§  Шалтгаан - Үр дагаврын шинжилгээ

§  Осол болон мэргэжлээс шалтгаалсан өвчин

§  Механик аюулын хүчин зүйл болон машин механизмийн тэмдэглэгээ

§  Аюулын хүчин зүйл – шуугиан, цаг агаар, цахилгаан

§  Ажлын байрны ХАБ-ын үзлэг

§  Ослын шинжилгээ

§  Анхны тусламж, аврах гарц

§  Галын аюулгүй байдал

Мөнгө түвшин-Гүнзгийрүүлэх шат

§  Аюулгүй ажиллагааны зааварчилгаа

§  Ажлын байрны зааварчилгаа, зохион байгуулалт

§  Ажлын байрны загварчлал

§  Шийдлийг санал болгох, үнэлэх, сонгох, хэрэгжүүлэх

§  Хөдөлмөрийн эрүүл мэнд судлал

§  Аюулын хүчин зүйлс, тоос

§  Үйлдвэрийн дотоод тээвэр, хөдөлгөөний аюулгүй байдал

§  Өндрөөс болон гүн рүү унахаас хамгаалах

§  Засварын ажлын зохион байгуулалт

§  Олон гэрээт байгууллагуудын ХАБЭА-н хамтын ажиллагаа

§  Ашигт малтмалын олборлолт ба ХАБЭА

§  Суваг шуудуунд ажиллах үеийн ХАБЭА

§  Цахилгаан соронзон орон болон цацраг идэвхт эх үүсгүүрийн ойролцоо ажиллах

§  Зөвшөөрлийн систем, зохион байгуулалт

Алт түвшин-Удирдлага, зохион байгуулалтын түвшин

§  ХЭМАБ-ын Менежментийн тогтолцоо

§  ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны стандартын шаардлага, хэрэгжүүлэх аргачлал

§  ХЭМАБ-ын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа

§  Гүйцэтгэлийн хяналт KPI

§  Харилцаа холбоо, оролцоо

§  Дотоод болон хөндлөнгийн аудит, Хариуцлага болон зохион байгуулалт

§  Төслийн менежмент

§  Менежментийн тогтолцооны нэгдсэн тогтолцоо ISO9001, ISO 45001, ISO14001

§  Хортой аюултай бодисын менежмент

§  Байгууллагын ХАБ-ын бүтэц, зохион байгуулалтын үнэлгээ

§  ХАБ-ын хэрэгслүүдийг хослуулан ашиглах

§  ХАБ-ын манлайлал, ХАБ-ын соёл

 Герман Монголын хамтарсан ХАБЭА-н мэргэшүүлэх сургалтын төлбөр,

төлбөрийн нөхцөл

 

Түвшин

Хугацаа

Төлбөр

Хугацаа

1

 

Iтүвшний (Bronze1)сургалт

 

2018 оны 04 сард

 

 

600000₮

 

 

5 хоног

 

2

 

Iтүвшний (Bronze2)сургалт

 

2018 оны 05 сард

 

5 хоног

3

II түвшний (Silver 1) сургалт

2018 оны 07 сард

 

700000₮

 

5 хоног

 

4

 

II түвшний (Silver 2) сургалт

2018 оны 09 сард

 

5 хоног

5

 

III түвшний (Gold 1)сургалт

2018 оны 11 сард

800000₮

 

8 хоног

 

6

 

III түвшний (Gold 2)сургалт (Герман улсад)

 

2019 оны 01 сард

2200 евро

 

12 хоног

 

НИЙТ

 

2100000₮+2200 евро

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 7 цаг 52 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 7 цаг 54 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 7 цаг 55 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 7 цаг 57 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 7 цаг 58 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 7 цаг 58 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 7 цаг 59 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 8 цаг 1 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цаг 3 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 10 цаг 3 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 10 цаг 4 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 10 цаг 9 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 10 цаг 10 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 10 цаг 11 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 10 цаг 13 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 10 цаг 46 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 10 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 10 цаг 50 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 12 цаг 20 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 12 цаг 20 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top