x

“Аялал жуулчлалын салбар дахь зохиогчийн эрхийн асуудал” семинар боллоо

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим болон Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэглэгтэй хамтран “Аялал жуулчлалын салбар дахь зохиогчийн эрхийн асуудал” сэдвээр сургалт семинарыг зохион байгууллаа.

 

Монгол үндэсний соёлыг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь соёлын салбарын гол зорилго хэдий ч дэлхий нийтэд сурталчлан таниулах замаар Нүүдлийн соёл, аялал жуулчлалын төв болж олон орны, олон жуулчдыг татах нь нь бид бүгдийн эрхэм зорилго юм.  

Соёлын үйл ажиллагаа, соёлын олон төрөл, соёлын бүтээлч үйлдвэрлэл нь аялал жуулчлалын гол үндэс суурь болж байгаа тул соёлын салбар, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг хууль, эрх зүйн зүй зохистой хүрээнд явуулж салбар хоорондын хамтын ажиллагааг нэгтгэх нь чухал хэмээн үзэж зарим асуудлуудыг хамтран хэлэлцлээ.

Тухайлбал:

  • Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн тухай үндсэн ойлголт, мэдлэгийг өгөх

  • Аялал жуулчлалын салбар дахь Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох

  • Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн цаашдын хэрэглээ ба анхаарах зүйлсийг хэлэлцэх

Энэ удаагийн сургалтын онцлог, давуу тал нь соёл, урлагийн олон төрлийг ашиглах явцад зохиогчийн эрхийн ямар хүндрэл бэрхшээл тулгардаг, түүнийг хэрхэн шийдвэрлэж болох вэ, цаашид юун дээр анхаарах ёстой вэ гэдгийг бодит жишээн дээр хэлэлцэж, мэдлэг туршлагаа хуваалцсан явдал юм.  

Тус сургалтад:

  • “Аялал жуулчлалын салбар дахь зохиогчийн эрхийн зохицуулалт, хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдвээр ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж

  • “Олон улсын зохиогчийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр ОТИС-ийн ХЗС-ийн багш Д.Эрдэнэчимэг

  • “Зохиогчийн эрхийг зөрчихгүй байх-зөрчсөн үйлдлүүд”-ийн талаар Хуульч, өмгөөлөгч Э.Болорчулуун

  • “Аялал жуулчлалын салбарт тулгарч буй зохиогчийн эрхийн асуудал” сэдвээр Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн хүндэт гишүүн Н.Мөнхтөмөр нар илтгэл хэлэлцүүлсэн.

Сургалтад төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын 90 гаруй төлөөлөгчид оролцсон. Мөн аялал жуулчлалын байгууллагууд өөрт тулгарч буй асуудлуудаар хэлэлцүүлэг хийгдлээ. Сургалт үр дүнтэй болж, сургалтанд хамрагдагсад цаг үеэ олсон, хэрэгцээтэй сургалт боллоо гэж дүгнэснээс гадна цаашид энэ чиглэлийн сургалт, судалгааны ажлуудыг үе шаттай хийх хэрэгтэй талаар байгууллагууд санал тавьж байсан юм.

 

 

Эх сурвалж: Соёл Урлагийн Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 7 цаг 48 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 7 цаг 49 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 7 цаг 51 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 7 цаг 53 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 7 цаг 53 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 7 цаг 54 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 7 цаг 55 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 7 цаг 57 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 7 цаг 59 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 9 цаг 59 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 10 цаг 0 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 10 цаг 5 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 10 цаг 6 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 10 цаг 7 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 10 цаг 9 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 10 цаг 42 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 10 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 10 цаг 46 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 12 цаг 16 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 12 цаг 16 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top