x

Д.Сайханчулуун: Олон улсын татварыг оруулж ирснээр маргаантай асуудлыг шийдсэн

МОНГОЛ ТАТВАРЫН АЧААЛАЛ БАГАТАЙ ОРОН

Татварын багц хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотой Татварын ерөнхий газрын Дотоод аудитын газрын дарга Д.Сайханчулуунтай хуулийн шинэчлэл, шинэ журмын талаар ярилцлаа.

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шинэчлэн батлагдсан татварын багц хууль хэрэгжинэ. Уг хуулийг дагаж мөрдөх журмууд бэлэн болсон уу?

-Татварын багц хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан 49 журам боловсруулсан. Эдгээр журмыг бүгдийг бэлэн болгосон бөгөөд Үүнээс 35 нь татвар төлөгч рүү чиглэсэн. Үлдсэн 15 журам нь татварын албаны дотоод үйл ажиллагаатай холбоотой учир татвар төлөгчдөд танилцуулах шаардлагагүй.

Татвар төлөгч рүү чиглэсэн 35 журмыг энэ оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хэлэлцүүлэн, татвар төлөгчдөөс санал авч, журмын сүүлийн хувилбарыг бэлтгэх ажил хийж үндсэндээ дууслаа.

Татвар төлөгчдийн мөрдөх журам нь олон юм шиг сонсогдож байгаа ч багцлаад үзвэл зургаан бүлэгт хуваагдана. Тухайлбал, татвар төлөгчийг бүртгэхтэй холбоотой гурав, татвар ногдуулалт, тайлантай холбоотой хоёр, татварын хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой хоёр, буцаан олголт, олон улсын татвартай холбоотой зургаа гэх мэтчилэн дотроо задраад 35 болж байгаа юм.

Хуучин журмуудыг хуультайгаа нийцүүлэн өөрчилсөн. Харин олон улсын Татварын шинэ хуульд цогц өөрчлөлт орсон тул энэ журмууд үндсэндээ шинээр боловсруулагдаж байгаа гэж ойлгож болно.

-Шинэ хуулинд олон улсын татварын асуудал ямар байдлаар тусгагдсан юм бол?

-Иргэдийн дунд татвар төлөлт тэгш, шударга байж чаддаггүй, Монгол Улсын байгалийн баялаг, лицензийг гаднынхан эзэмшиж тэднээс татвар авахгүй байна, гэх асуудал яригддаг. Татварын хуульд олон улсын татварын асуудлыг тодорхой оруулж ирснээр дээрх маргаантай асуудлыг шийдэж өгч байгаа юм. Жишээ нь, манай улсын газрын баялгийг цаагуураа гаднынхан эзэмшээд эдгээрээс татвараа авахгүй байна гэдэг.

Гэтэл бодит байдал дээрээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүртгэлтэй компаниуд татвараа төлөөд, хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөөгүй.үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байдаг.

Харин Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компанийн дээд талын, түүний дээд талын хувьцаа эзэмшиж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хоорондоо хувьцаагаа борлуулж, татвараас зайлсхийх тохиолдол цөөнгүй. Бид үүнийг илрүүлсэн ч татвар авах хуулийн зохицуулалт муу байсан. Мөн үнэ шилжилтийн асуудлыг бид энэ хуульд оруулж ирснээр Монгол улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа гадаадын компаниас ч татвар авах нөхцөл бүрдэж байгаа гэх мэтээр их олон заалт нэмэгдсэн.

-Шинэ оноос хэрэгжиж эхлэх хуулийн шинэчлэлийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Иргэд аж ахуйн нэгжүүдэд хүндрэл бэрхшээл тулгарахгүй шууд хэрэгжих боломжтой юу?

-Уг хуулийг төслийн ажлын явцад татвар төлөгчдийн дунд хэлэлцүүлж, татвар төлөгчдийн саналыг бүрэн тусгасан. Хууль өнгөрсөн гуравдугаар сард батлагдсанаас хойш татварын алба хуулийн сурталчилгаа, танин мэдүүлэх ажлыг эхлүүлсэн. Татварын албыг нийслэлийн, баруун, зүүн, төвийн дөрвөн бүсэд хувааж, татварын албадын байцаагчдыг сургалтад хамруулсан.

Бүх сувгаар татвар төлөгчдөд хуулийн сургалт, сурталчилгаа бүрэн хүрсэн гэж ойлгож байгаа. Татварын албаны үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээнд татвар төлөгчдийг цар хүрээ, үйл ажиллагааны төрлөөр нь дөрвөн төрөл (сегмент)-д ангилсан.

Сурталчилгаагаа сегментийн ангилалд тохирох хүсэл сонирхлоор нь ангилж явуулж байгаа. Шинээр боловсруулсан журмын хувьд 2019 оны арванхоёрдугаар сарын 10 гэхэд батлаад мөрдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр хууль хэрэгжиж, эхлэхэд бэлтгэл ажил бүрэн хангагдана гэж ойлгож болно.

-Татвар төлөгчийн дөрвөн төрлийн ангилалд 50 хүртэл сая төгрөгийн борлуулалтын орлоготой бизнес эрхлэгчид жилд нэг удаа тайлан гаргах зэргээр хялбаршуулсан горимыг тусгасан байсан. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд боломж олгож байгаа хэлбэр үү?

-Тийм. Бичил бизнес эрхлэгчид санхүүгийн мэдлэг боловсрол багатай. Хүнээр тайлангаа гаргуулдаг Тайлан гаргахад анхан шатны баримт хэрэгтэй. Гэтэл ихэнх бичил бизнес эрхлэгчдэд энэ баримт байдаггүй, үүнийгээ бүрдүүлж чаддаггүй гэх мэт хүндрэл гардаг. Тиймээс эдгээр бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор нэмэлт заалтууд оруулсан.

Гол нь тухайн бизнес эрхлэгч 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой гэдгээ нотлох хэрэгтэй. Энэ орлогоо цахим төлбөрийн баримтаар батлах юм. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын баримтыг үйлчилгээндээ бүрэн хэрэгжүүлж, баримтын дүнгээ манай байгууллагад илгээснээр борлуулалтын орлого нь баталгаажна.

Жилийн орлого нь 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалттай бизнес эрхлэгч тайлан өгөхөд заавал анхан шатны баримт бүрдүүлэх шаардлагагүй. Татвараа ч нэг хувиар төлнө.

-Мөн 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлөх зохицуулалттай болсон. Энэ нь далд эдийн засгийг ил болгож, тайлангаа үнэн зөв өгөх гарц мөн үү?

-Жижиг бизнес эрхлэгчид буюу 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой бизнес эрхлэгч тайлангаа жилд хоёр удаа гаргаад 10 хувийн татвар төлнө. Төлсөн татварын 90 хувиа буцааж авна гэсэн үг. Мөн энэ орлогоо нотлохын тулд цахим төлбөрийн баримт ашиглах ёстой.

Энэ татварын шинэчлэгдсэн хууль нь Монгол Улсад амьдарч байгаа бүх хүнд хамаатай. Ихэнх хүн үүнийг том компаниудад хамаатай гэж хараад байна. 50 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой компаниудад хамааралтай. Иргэн бүр төлсөн төлбөрийн баримтаа аваад Цахим төлбөрийн системдээ бүртгүүлээд хэвшчих юм бол цаад утгаараа далд эдийн засаг устгах юм.

-Шинэ хуулиар иргэнд ямар таатай нөхцөл үүсэж байгаа вэ? 

-Иргэнд хамгийн их хамааралтай хууль нь Хувь хүний орлогын албан татварын тухай хууль юм. Уг хуульд иргэдэд таатай нөхцөл бүрдүүлэх хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал, орон сууцны хөнгөлөлттэй зээл байна.

Ипотекийн зээл, банкны өндөр хүүтэй зээл хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт орсон, Орон сууц худалдаж авах, шинээр анх удаа хувьдаа орон байр барьсан иргэн гурав хүртэлх сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг байсан.

Шинэ хуулиар зургаан сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлнэ. Мөн өргөж авсан болон үрчилсэн хүүхдүүдийн сургалтын төлбөр хөнгөлөгддөг байсан. Үүн дээр дагавар хүүхдийг сургалтын төлбөрөөс чөлөөлөх гэх мэт таатай өөрчлөлтүүд нийлээд байгаа.

-Бичил бизнес эрхлэгчид татварын ачааллаас болоод бизнес эрхлэхэд хүндрэлтэй гэдэг. Хууль шинэчлэгдсэнээр энэ дарамт багасна гэж ойлгож болох уу?

-Манай иргэд татварын ачаалал гэдгийг ялгаж сайн олгохгүй байх шиг байна. Татварын дарамтыг өр төлбөрөө нэхээд утасдах, олон дахин нааш, цааш явах, тайлан тушаахыг сануулах гэх мэт татвартай холбоотой үйл ажиллагааг татварын ачаалал гэж ойлгодог.

Олон улсад татварын дарамт гэдгийг тухайн аж ахуй эрхлэгч нь улсдаа ямар нэгэн бизнес эрхлээд орлогоо цэвэр ашигтай нь харьцуулсан дүнгээс хэдэн хувиар татвар авч байна. Тэр нь тухайн бизнес эрхлэгчийн санхүүгийн үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлж байна гэдгээр тодорхойлдог. Манай улсыг татварын ачаалал багатай улс гэж тодорхойлдог.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 12 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 39 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 46 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 51 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 52 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 53 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 11 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 11 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 12 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 30 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 31 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 44 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 46 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 47 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 48 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 50 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top