x

НАТО: Монголын зэвсэгт хүчнийхэн Кабулын аюулаас хамгаалахад гол үүрэг гүйцэтгэж байна

Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн удирдлага дор Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд зургаан сар амжилттай үүрэг гүйцэтгэсэн Монголын зэвсэгт хүчний VI ээлжийн бие бүрэлдэхүүн VII ээлжийн бие бүрэлдэхүүнд ажлаа хүлээлгэн өгөх ёслол дөрөвдүгээр сарын 23-нд болсон байна.

НАТО-гийн албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, энэ ёслолын үеэр Их Британийн бие бүрэлдэхүүний ахлагч бөгөөд Кабулыг аюулаас хамгаалах хүчний командлагч Симон Хамфри Монголын зэвсэгт хүчний VI ээлжийн бие бүрэлдэхүүнд хандан хэлэхдээ “Та бүхэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж, бусдад үлгэр жишээ болж чадсан. Та бүхний чин сэтгэлийн хүчин чармайлт, байнгын сонор сэрэмж болон цэргийн мэргэжлийн ур чадварын ачаар би болон энэ хуаранд буй бусад хүн өдөр шөнийн алинд ч амар тайван байлаа” гэжээ.

“Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааг явуулж буй Кабулыг аюулаас хамгаалах хүчин нь АНУ, Их Британи, Дани, Австри, Финланд болон Шинэ-Зеланд гэсэн зургаан улсын зэвсэгт хүчнийхнээс албан ёсоор бүрддэг боловч энэ ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэгчдийн нэг нь Монголын зэвсэгт хүчнийхэн юм.

С.Хамфри ёслолын үеэр энэ ажиллагаанд Монголын оролцоо “маш чухал” гэдгийг онцлон тэмдэглээд “Кабулыг аюулаас хамгаалах хүчин нь үндсэн зургаан улсын зэвсэгт хүчнийхнээс бүрддэг боловч Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хэдийнээ энэ хүчний “албан бус” нэг хэсэг болсон нь надад байнга анзаарагддаг. Та бүхэнгүйгээр бидний ажил явахгүй байсан” гэжээ.

Тэрбээр мөн Монголын зэвсэгт хүчний шинэ бие бүрэлдэхүүнд хандан хэлэхдээ “Кабулыг аюулаас хамгаалах хүчний  “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд тавтай морил. Ирэх зургаан сард та бүхэнтэй хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна.  Энэ хавар, зун бид олон сорилттой тулгарна. Үүнд та бүхнийг бэлтгэгдсэн, VI ээлжийн бие бүрэлдэхүүнийхний нэгэн адил эрч хүчтэй, дайчин байна гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.

Монгол Улс 2010 оноос НАТО-гийн тэргүүлсэн ажиллагаануудад цэргүүдээ оролцуулж эхэлсэн юм.

НАТО-гийн удирдлага дор 2015 оноос явуулж  эхэлсэн “Шийдвэртэй дэмжлэг” нь Афганистаны Үндэсний батлан хамгаалах ба аюулаас хамгаалах хүчнийхэнд зөвлөгөө өгөх, тэднийг бэлтгэж сургах зорилго бүхий ажиллагаа юм. Афганистаны аюулаас хамгаалах хүчнийхэнд улсаа дангаараа хамгаалж чаддаг болоход туслах нь энэ ажиллагааны гол зорилго билээ.

Эх сурвалж: MONTSAME.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 7 цаг 49 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 7 цаг 50 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 7 цаг 52 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 7 цаг 54 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 7 цаг 54 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 7 цаг 55 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 7 цаг 56 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 7 цаг 58 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цаг 0 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 10 цаг 0 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 10 цаг 1 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 10 цаг 6 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 10 цаг 7 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 10 цаг 8 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 10 цаг 10 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 10 цаг 43 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 10 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 10 цаг 47 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 12 цаг 17 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 12 цаг 17 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top