БНХАУ-ын Эрээн-Бээжин чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн автобус өнгөрсөн баасан гаригийн 23:00 цагийн орчимд шатжээ.
Автобусанд манай улсын 36 иргэн зорчиж байсан бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй аж.
Албаны хүний мэдээлж буйгаар, автобус Хөбэй мужийн Жанчхүү хотоос 30 км-ийн зайд орон нутгийн хурдны авто зам дээр шатсан байна. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа ажээ.
Тус улс дахь ЭСЯ автобусанд зорчиж явсан Монгол Улсын иргэдийн хохирлыг яаралтай барагдуулахаар БНХАУ-ын тээврийн компанитай холбогдон ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн иргэдийг хот хооронд зорчихдоо аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслийг сонгож, анхаарал болгоомжтой зорчиж байхыг ЭСЯ-наас анхааруулжээ.



