Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 22-24 хэм дулаан байна.
Өнөөдөр баруун аймгуудын нутаг Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 7, 8-нд ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
Ойрын өдрүүдэд: 8-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, 9-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн уулсаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 8-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 9-нд Алтайн уулсаар, 10-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст дулаарна.



