x

Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийн үнэр 50-60 хувь буурна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх хэт авайн төхөөрөмж, цэвэрлэгээний түвшин, лаг боловсруулалтыг сайжруулах зорилгоор суурилуулсан төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны захирамжаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах төсөл, арга хэмжээ авах ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд лагийн 44 карт бүхий 15 га талбайд үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилгах, үнэрийг дарах арга хэмжээ авахыг тусгажээ. Мөн төв цэвэрлэх байгууламжийн урд 50 га талбай бүхий олон жил тогтсон хиймэл нуурыг цэнгэгжүүлэх, технологийн үйл ажиллагааг дэмжиж, засвар хийж, тоног төхөөрөмж шинэчлэх зэрэг 25 ажил тусгагджээ. Өнгөрсөн жилийн хугацаанд 23 ажил 100 хувь гүйцэтгэлтэй, 2 ажил он дамжин хэрэгжиж дуусжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “2016-2017 оны нийслэлийн төсөвт Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх, цэвэрлэгээний түвшинг сайжруулах чиглэлээр нийслэлээс хөрөнгө гаргаж хийсэн ажлаа өнөөдөр хүлээн авч байна. Хэт авиан төхөөрөмжөөр бохирдлыг боловсруулан гаргахад лагийн үнэр 50-60 хувь хүртэл буурах боломжтой төхөөрөмж суурилуулсан. Энэ ажилд “Шимт газар” ХХК шалгарсан. Нийслэлийн төсвөөс 2.1 тэрбум төгрөгийг шийдсэн.

Цэвэрлэгээний түвшин, лагийн боловсруулалтыг сайжруулах, тоног төхөөрөмж нийлүүлэн суурилуулах ажилд мөн 1.7 тэрбум төгрөг шийдэж өгсөн. Энэ нь бохирдсон усыг боловсруулаад лаг, ус хоёрыг салгах боломжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр лагийн талбайн дүүргэлт багасна. Олон жил аргацаасан байдалтай ажиллаж байсан бол энэ технологиуд үнэр багасгах, бохирдол цэвэрлэх нэг том шийдэл юм. Хуучин франц улсын боловсруулсан ТЭЗҮ дээр дахин ажиллаад 250 мянган м.куб ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжтай болвол ойрын 15 жилийн ачаалал даах боломжтой. Цэвэрлэх байгууламжид ахуйн уснаас гадна үйлдвэрийн ус, химийн хэт бохирдолтой ус ирж байгаагаас ашигтай бактериудыг устган бактериуд үнэр дарах чадваргүй болж байна. Улаанбаатар хотоос арьс ширний үйлдвэрүүдийг ялангуяа өлөн боловсруулах үйлдвэрийг гаргах хэрэгтэй юм” гэлээ.

Лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх зорилгоор биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч нянг устгах, халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зорилгоор хоногт 1200-1500 м.куб лаг халдваргүйжүүлэх хүчин чадалтай Герман улсын “Тюбэреактор” хэт авиан төхөөрөмжийг суурилуулсан. Энэ төхөөрөмж нь биомасс задралыг нэмэгдүүлэн өвчин үүсгэгч нянг устган, халдваргүйжүүлэх, үнэр бууруулах, лагийн талбайд шахагдсан лагийн ус хурдан ялгарч, хурдан хатаах боломжтой юм. Төхөөрөмжөөр дамжсан лагийн үнэр 50-60 хувь хүртэл буурна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 7 цаг 47 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 7 цаг 48 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 7 цаг 50 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 7 цаг 52 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 7 цаг 52 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 7 цаг 53 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 7 цаг 54 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 7 цаг 56 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 7 цаг 58 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 9 цаг 58 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 9 цаг 59 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 10 цаг 4 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 10 цаг 5 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 10 цаг 6 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 10 цаг 8 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 10 цаг 41 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 10 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 10 цаг 45 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 12 цаг 15 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 12 цаг 15 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top