x

Хотын дарга “Отгон-Од” клубын газар эзэмших эрхийг баталгаажууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын зориулалтаар барилга барих газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн хотын дарга өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Аяны хүрээнд орон сууцны ойр орчмын нийтийн эдэлбэр газрыг ашиглах эрхийг тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх замаар эзэнгүйдэж, эвдэгдэж, сүйтгэгдэх эрcдэлээс хамгаалах, тухайн нийтийн эдэлбэрийн газарт зөвхөн оршин суугчдын эрх ашигт нийцүүлэн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжууд барьж, дахин төлөвлөлт хийн, тохижуулах боломж бүрдэх юм байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өмнөх даргын шийдвэрээс хохирсон иргэний хүсэлтийг хүлээн авч, судалсны үндсэн дээр өнөөдөр захирамж гаргаж газар эзэмших эрхийг нь баталгаажууллаа.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 1, 2, 9, 10 дугаар байрнуудын дунд талбайд “Хоккейн Отгон од клуб” 1996 оноос хойш хоккейн талбайн зориулалтаар ашиглаж, дүүргийн 4 дүгээр хорооны хүүхэд, залууст үнэ төлбөргүй хоккейн сургалт, дамжаа хичээллүүлж, үндэсний лигийн тэмцээнийг ч зохион байгуулж ирсэн байна. Харин Хотын дарга асан С.Бат-Үүл 2016 оны 6 дугаар сарын сарын 14-ний өдрийн А/484 дүгээр захирамжаараа хоккейн “Отгон од” ТББ-ын эзэмшлийн газар дээр иргэн Д.Батгэрэлд авто машины зогсоолын зориулалтаар газар эзэмших эрхийг давхардуулан олгосон байжээ.

Хотын дарга С.Батболд энэхүү хууль зөрчин олгосон газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгож, хоккейн “Отгон од” ТББ-д газар эзэмших эрхийн гэрчилгээг нь сэргээн өнөөдөр гардууллаа.

“Отгон Од” ТББ-ын ерөнхий менежер Н.Батболд “Энэ газрыг 2003 оноос хойш албан ёсны эзэмших эрхтэйгээр бид үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл 2014 онд өөр байгууллагад эзэмшүүлэх захирамж гаргасан байсан. Энэ асуудлаар бид Хотын даргад хандаж, хүсэлт гаргасан. Өнөөдөр манай гэрчилгээг сэргээж, хуулийн дагуу асуудлыг шийдэж өгч байгаад маш их талархаж байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Монголын шайбтай хоккейн шигшээ баг Зүүн хойд Азийн аварга болсонд бахархаж байдаг” гээд “Улаанбаатар хотод өвлийн спортыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Өвлийн спортын төрөл, зориулалтаар ашиглагддаг талбай олон байсан. Үүнийг буцааж хөгжүүлэхийн тулд нийслэлийн удирдлагын зүгээс тодорхой арга хэмжээ авч, өнөөдөр “Отгон од” клубынхэнтэй уулзаж байна. Улаанбаатар хотод үлдсэн ганц гэж хэлж болох тус клубын хоккейн талбайн эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгосон байсныг өнөөдөр сэргээн гэрчилгээг нь олгож байна. Цаашдаа өвлийн спортыг хөгжүүлэх, хоккейн талбайг бий болгох ажлыг хийх болно гэдгээ хэлмээр байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 7 цаг 48 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 7 цаг 50 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 7 цаг 51 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 7 цаг 53 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 7 цаг 54 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 7 цаг 54 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 7 цаг 55 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 7 цаг 57 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 7 цаг 59 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 9 цаг 59 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 10 цаг 0 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 10 цаг 5 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 10 цаг 6 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 10 цаг 7 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 10 цаг 9 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 10 цаг 42 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 10 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 10 цаг 46 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 12 цаг 16 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 12 цаг 16 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top