x

Засгийн газрын товч мэдээ

-  Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөлд олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулж ажиллуулахаар болов. Зөвлөх тал дээрх төсөлд техник, байгаль орчин, нийгэм, санхүүгийн бүх талын мэргэжлийн зөвлөгөө өгөх, ТЭЗҮ-ийг баталгаажуулах, технологи, тоног төхөөрөмжийн сонголт хийх зэрэг үүрэг хүлээнэ.

-  Багануурын 700 МВт-ын цахилгаан станцын төслийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулав. Станцын ажиллах горим, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний тооцоог дахин нягтлахыг салбарын сайдад даалгав. Шаардлагатай тохиолдолд холбогдох талтай хэлэлцээ хийхийг үүрэг болголоо.

-  “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлав. Хөтөлбөр хэрэгжсэнээр энэ салбарын эрх зүйн зохицуулалт сайжирч, бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна. Мөн нисэхийн салбарт хувийн хэвшил, хувь хүний оролцоо, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ. Түүнчлэн агаарын тээврийн хүртээмж нэмэгдэж, аялал жуулчлал, байгаль хамгаалал, хөдөө аж ахуй, газар тариалан, эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ зэрэг салбарын хөгжилд дэмжлэг болох юм.

-  Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  “Түүх, соёлын хүсгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журам”, “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”-ыг баталлаа.

-  Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. Бүх салбарт, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлэх, эрчим хүч, харилцаа холбоо, аялал жуулчлал, боловсрол, байгаль орчин, барилга, ой, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт хамтрах тухай хэлэлцээрт тусгажээ.  

-  Дайчилгааны туай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, энэ хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-  “Дипломат болон албан /сервис/ паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.

-  “Дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Иргэд хоёр улсын хилээр харилцан  нэвтэрсэн өдрөөс хойш 30 хоногоос илүүгүй хугацаанд виз авах шаардлагагүй болж байна. 

Эх сурвалж: ZASAG.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 7 цаг 48 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 7 цаг 49 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 7 цаг 51 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 7 цаг 53 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 7 цаг 54 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 7 цаг 54 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 7 цаг 55 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 7 цаг 57 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 7 цаг 59 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 9 цаг 59 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 10 цаг 0 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 10 цаг 5 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 10 цаг 6 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 10 цаг 7 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 10 цаг 9 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 10 цаг 42 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 10 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 10 цаг 46 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 12 цаг 16 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 12 цаг 16 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top