x

С.Батболд: “Сэтгүүлч ордон” барих газрын асуудлыг шийдлээ

Үндэсний сэтгүүл зүйн 105 жил, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өчигдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа. Форумыг нээж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэлсэн.  Тэрбээр хэлэхдээ “Монголын сэтгүүлчдийн эвлэл нь юуны өмнө “Хараат бус сэтгүүл зүйг” хөгжүүлэх талаар онцгойлон анхаарч ажиллана. Энэ байгууллагын шангийн татаж, шавийг нь тавьсан азай буурлуудаас өгсүүлээд халааг нь авсан дунд үе, өнөөдөр ид уран бүтээлээ туурвиж байгаа залуу үеийн сэтгүүлчид үндэсний форумдаа хүрэлцэн ирсэнд талархаж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бид Үндэсний сэтгүүл зүйн ирэх 20 жил, цаашлаад хэтийн хөгжлийн талаар хөндөн ярилцах учиртай. Тиймээс ч эрдэмтэн багш нар, судлаачдыг урьж, салбарынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж байгаа юм” гэж онцоллоо. “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд амжилт хүсч, Монгол  Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүх нар мэндчилгээ дэвшүүлсэнийг хэвлэлийн албаны дарга нар танилцуулж, Монгол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн   ерөнхийлөгчид  гардуулж өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус форумд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

Хотын дарга хэлэхдээ 'Нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран үндэсний хэмжээний форумыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн форумыг “Хараат бус сэтгүүл зүй” сэдвийн дор та бүхэн хуран чуулж, салбарынхаа өмнө тулгамдсан асуудлыг ярилцах гэж  байгаад талархаж байна.

Миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа “Олон нийтийн радио телевизийн тухай хууль”, “Мэдээллийн ил тод байдлын тухай  хууль” зэрэг хэвлэл мэдээллийн салбартаа салшгүй холбоотой хуулийн төсөл дээр ажиллаж, ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд дөрөв дэх засаглалыг ямагт дэмжихийг  чармайдаг юм.  Нөгөө талаар  Улаанбаатар хотод  Монгол Улсын нийт хүн амын  50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа  энэ үед хөгжлийн бодлого, хотоос хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, ажлыг олон нийтэд хүргэхэд та бүхэн маань чухал үүрэг гүйцэтгэдэг. Иргэн, төр хоёрыг холбож, мэдээллээр хангаж,  алдаа оноог шүүмжилж, амжилтыг  сайшаан магтаж, нийслэл хоттой  салшгүй холбоотой ажилладаг . Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын  80 хувь нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг нь  хот, хэвлэл  хоёр хэр ойр  харилцаатайг харуулж байна.

Нийслэлийн удирдлагын баг  өнгөрсөн оныг 'Иргэдийн оролцоотой эрх зүйн орчныг сайжруулах жил” болгон зарлаж,  24  жил  гацаад байсан  “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай  хуулийн төсөл”-ийг  Засгийн газраар хэлэлцүүлэн дэмжүүлж,  УИХ-д өргөн барьж, анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Энэ хууль Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг заах болно гэдэгт итгэлтэй байна.  Мөн өргүй хот болж, бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж байгааг хэлэхэд таатай байна.

2018 он Улаанбаатарчуудын хувьд амьдрах орчноо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж, нийгмийн салбарт эрс хөгжил авчирсан бүтээн байгуулалтын жил байх болно. “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө батлагдаж, хэрэгжүүлж эхэллээ. Хотыг хөгжүүлэх ажлыг төр ганцаараа хүчрэхгүй. Иргэд, аж ахуй нэгжийн хамтын хүчээр  үр дүнд хүрнэ. Тиймээс хүн бүрийн оролцоо хотын хөгжилд чухал гэдгийг хэвлэл мэдээллийнхэн та бүхэн маань уриалж, бидний ажлыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Сэтгүүлчид та бүхнийг улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг сонирхлыг хамгаалж, ёс зүйтэй, хүнлэг, олон ургальч үзэл, ил тод байдал, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ иргэнлэг, эх оронч сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө   нийтлэл, нэвтрүүлэг, мэдээллээ чиглүүлдэгт иргэний хувьд талархаж явдгаа илэрхийлье” гэлээ.

Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн зүгээс “Сэтгүүлч ордон' барих газар олгож өгөхийг  хотын удирдлагаас хүссэн. Тус ордон барих газрын асуудлыг шийдвэрлэсэн тул энэ хавартаа бүтээн байгуулалтаа эхлүүлж,  ирэх жил гэхэд  Улаанбаатар хотод  сэтгүүлчээр овоглосон сайхан ордон сүндэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний сэтгүүл зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудад  Нийслэлийн Засаг даргын өргөмжлөл гардууллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 7 цаг 45 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 7 цаг 46 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 7 цаг 48 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 7 цаг 50 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 7 цаг 50 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 7 цаг 51 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 7 цаг 52 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 7 цаг 54 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 7 цаг 56 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 9 цаг 56 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 9 цаг 57 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 10 цаг 2 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 10 цаг 3 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 10 цаг 4 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 10 цаг 6 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 10 цаг 39 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 10 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 10 цаг 43 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 12 цаг 13 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 12 цаг 13 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top