x

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлд эрдэмтэн судлаачдыг татан оролцуулна

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн  багийнхантай НИТХ-ын даргын дэргэдэх Судлаач эрдэмтдийн мэргэжлийн зөвлөл өнөөдөр уулзлаа.

Уулзалт, арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайханы дэргэдэх Эрдэмтэн судлаачдын зөвлөлийн гишүүд болох Замын хөдөлгөөний ассиоцацийн тэргүүн С.Энхтөр, Улаанбаатар хотын түгжрэлийг динамик загварчлалаар бууруулах сэдвээр докторын зэрэг хамгаалсан Ph.D, дэд профессор н.Ганзориг, Японы Сойтагийн Их сургуулийг Хот төлөвлөлт, иргэдийн оролцоо сэдвээр докторын зэрэг хамгаалсан Н.Амаржаргал нарын эрдэмтэн судлаачид болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ахлагч, Засаг даргын орлогч П.Баярхүү болон НАЗХ, НЗЦГ, Улаанбаатар зам арчлалт ТӨК, ННТГ, НГА, НБГ, ЗХУТ зэрэг нийслэлийн агентлаг, газар хэлтсийн дарга удирдлагууд оролцлоо.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн гишүүд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээ хүргэж, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Манай ажлын хэсэг НИТХ-тай хматран ажиллахын зэрэгцээгээр холбогдох яам, газруудтай хамтраэн ажиллаж байгаа. Цаашдаа бид хийх ажлаа төлөвлөн, ажлын давхардалт гаргахгүйгээр хуваан авч гүйцэтгэх хэрэгтэй байна.Түгжрэлийг бууруулах асуудал олон хүчин зүйлээс хамааралтай. Ялангуяа энд жолооч нарын хөдөлгөөнд оролцох соёл, дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцох явдал хангалтгүйгээс болж түгжрэлийн нэлээд хувь нь бий болдог. Хөдөлгөөнд соёлтой оролцох соёлыг хялбаршуулсан байдлаар илэрхийлсэн  телевизийн шторк, мэдээллийг НИТХ-аас тодорхой зардал гаргаж шийдвэрлээд  хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар явуулмаар байна. Мөн замын хөдөлгөөний дүрмийн биелэлтэд хяналт тавьдаг олон нийтийн 60 гаруй цагдаагийн цалингийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг НГХУСАЗЗ-өөс хүсэх байна” гэлээ.

Замын хөдөлгөөний ассиоцацийн тэргүүн  С.Энхтөр “Бидний зүгээс авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд сүүлийн үед хэд хэдэн судалгааг авч ажиллуулж байгаа. Мөн нийгмийн сэтгэл зүйчийг авч ажилуулж байна. Улаанбаатар хотын удирдлагын зүгээс нийгэм рүү хандсан  шийдвэр гарахад нийгэм олон нийт хэрхэн хүлээн авч байгааг судлан, судалгаанд түшиглэн ажлуудыг хэрэгжүүлэхийг зорьж ажиллаж байна” гэв.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр “Манай байгууллагын зүгээс гэрлэн дохионы нөхцөл, зохицуулалтыг  хариуцан ажилладаг. Бидний зүгээс иргэд гар утсаараа хөдөлгөөний ачаалал, замын түгжрэлийн талаарх мэдээллийг авах боломжийг бий болгосон. Мөн олон улсын жишигт нийцсэн хотын төврүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах чиглэлд тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна. Удахгүй бид иргэд, жолооч нар өөрсдөө замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа жолооч нарын мэдээллийг манай төв рүү шууд ирүүлдэг гар утасны апплекейшнийг гаргахаар бэлтгэж байна. Түүнчлэн гэрлэн дохиог хөдөлгөөний нягтралыг харгалзан алсаас нь удирддаг  системийг нэвтрүүлсэн” гэдгийг илэрхийллээ.

Уулзалт, арга хэмжээний төгсгөлд НИТХ-ын дарга С.Амарсайхан үг хэлж, замын хөдөлгөөнийг бууруулах чиглэлд иргэн бүрийн  үүрэг оролцоо чухал гэдгийг онцолж, энэ чиглэлд эрдэмтэн судлаачдын багийг татан оролцуулж, шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаатайгаар, хамтын хүчээр энэ ажлыг урагшуулах нь чухал гэдгийг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 7 цаг 44 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 7 цаг 46 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 7 цаг 47 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 7 цаг 49 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 7 цаг 50 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 7 цаг 50 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 7 цаг 51 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 7 цаг 54 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 7 цаг 55 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 9 цаг 55 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 9 цаг 56 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 10 цаг 2 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 10 цаг 3 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 10 цаг 4 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 10 цаг 6 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 10 цаг 39 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 10 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 10 цаг 43 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 12 цаг 12 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 12 цаг 13 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top