x

Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ыг тараах санаачилгыг буцааж татахаар болсон

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-ыг тараахгүй гэдэгт байр суурь нэгдсэн гэж ойлголоо. УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын үеэр намын генсек Д.Амарбаясгалан энэ асуудлыг татах талаар танилцуулсан байна. Гишүүд энэ асуудалд ямар байр суурьтай байв?

-УИХ-ыг тараах эсэх асуудалд намын болоод бүлгийн бодлого гараагүй. Хэдэн гишүүн санаачилга гаргаж, 43 гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл бий. Бүлгийн хурлын үеэр гишүүдийн гарын үсэг зурсан асуудлыг эргэж татъя гэсэн. Ерөнхийдөө байдлыг харах маягаар санал авсан юм байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах Ард нийтийн санал асуулга явуулахтай зэрэгцэн УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулбал яасан юм бэ гэсэн юм билээ. Өнөөдрийн (өчигдрийн) бүлгийн хурлын үеэр гишүүд гаргасан саналаа татаж байна.

-Ямар үндэслэлээр УИХ-ыг тараах санаачилга гаргасан юм бэ. Г ишүүд энэ тухай ярьсан уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах Ард нийтийн санал асуулгыг явуулахдаа ээлжит бус сонгуулийг хамт явуулчихъя л гэсэн санаа. Ийм л үндэслэл гарч байх шиг байна.

Хувь гишүүнийхээ хувьд би үүнийг буруу гэж харж байгаа. Нэгэнт УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн cap үлдсэн. Энэ хугацаанд хийх олон ажил байна шүү дээ.

Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө бид бүрэн дүүрэн хэрэгжилттэй байхаар баталсан. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эргэж харах, тэндээс дутуу зүйлүүдийг цаг хугацаанд нь шахаж, дуусгах гэх мэт ажлууд бий. Тиймээс УИХ-ыг тарааж, Ард нийтийн санал асуулгатай хамт ээлжит бус сонгууль явуулахыг логикгүй гэж үзэж байгаа.

Нөгөөтэйгүүр УИХ-ыг тараана гэдэг парламентыг ажлаа хийж чадахгүй байна гэсэн үндэслэл болж харагдана. Үнэхээр парламент ажлаа хийж чадахгүй байгаа бол УИХ тарах, цаашлаад одоо бүрэн эрхээ эдэлж байгаа гишүүд дахин сонгогдохгүй шүү гэсэн дүр төрх харагдаад байгаа юм. Гэтэл нөгөө талаас яаравчлан УИХ-аа шинэчилж, ажлаа шинээр эхэлье гэсэн санаа харагдаж байна.

Миний хувьд энэ логик нь утгагүй санагдаад байгаа юм. Нэгэнт УИХ дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатай учраас тогтсон хугацаандаа ард түмнээр дүнгээ тавиулах нь зөв.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах санал гаргасан юм уу. Ард нийтийн санал асуулга явуулахгүй гэсэн яриа гарчээ?

-Бүлгийн хурлын үеэр Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөх ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг хуралдаж, ярилцаад саналаа оруулж ирэх байх.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхэд саналаа гаргана гэсэн үг. Түүнээс биш Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсан УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьсан учраас зарим зүйлийг өөрчилнө гэсэн асуудал байхгүй.

Хоригийг хүлээж авна, эсвэл хүлээж авахгүй л гэсэн хоёр сонголт бий. Тиймээс ийм заалтыг тэгж өөрчилье гэсэн санал гаргахгүй гэсэн үг. Ерөнхийдөө МАН-ын бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах байр суурьтай хэвээр байгаа.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батална гэсэн үг. Ард нийтийн санал асуулга явуулахгүй. Хэрвээ гуравдугаар хэлэлцүүлгээр батлахаар болбол саналуудыг дахин нягталж, хэлэлцэх байх.

-Ерөнхийлөгчийн хоригтой танилцсан уу. Хэр үндэслэлтэй гэж харсан бэ?

-Нэг, хоёр боломжийн заалт байна лээ. Процедурын жижиг алдаа байсан. Үүнийг хоёр байдлаар л тайлбарлаад байх шиг байна. Ард нийтийн санал асуулгын заалтаас аваагүй, Үндсэн хуулийн тодорхой заалтууд нь дутуу, өнгөрсөн сарын эхээр баталсан УИХ-ын тогтоолд үндэслэлийг нь заагаагүй гэх мэт шалтгааныг дурдсан байсан. Бүр нарийвчилж харж амжаагүй байна. Ямар ч гэсэн ажлын хэсгээс санал орж ирэх байх. Энэ асуудлаар өнөөдөр л (өчигдөр) хуралдлаа. Дараагийн хурлын үеэр бүр нарийвчилж авч үзнэ.

-Ард нийтийн санал асуулгыг энэ сарын 30, 31-нд явуулахаар тооцоолж байгаа. Гэтэл cap хүрэхгүй хугацаа үлдсэн байхад санал асуулга явуулах хугацаа, зардал мөнгөө тогтоогоогүй, хэрхэн бэлтгэл хийх талаараа одоог хүртэл шийдвэр гаргаагүй байна. Тооцоолсон хугацаандаа Ард нийтийн санал асуулга явуулж амжих болов уу?

-Хугацаа хойшлоод л байна. Нэгдүгээрт, бэлтгэл ажил, хоёрдугаарт, төсөв санхүүгийн асуудал байна. Ард нийтийн санал асуулга явуулах зардлыг улсын төсөвт суулгаагүй учраас тодотгол хийж байж асуудлыг шийдвэрлэх гарц байна. Аль, аль нь одоохондоо бүрхэг байна даа. Тэгэхээр хугацаа нь тооцоолсноос хойшилж магадгүй.

-УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийж, өнөөдөр намрын ээлжит чуулган нээлтээ хийж байна. Ээлжит бус чуулганы үр дүнг юу гэж харж байгаа вэ. Мөн намрын чуулганаас ямар үр дүн гарна гэж хүлээж байна вэ?

-Ээлжит бус чуулганы гол ач холбогдол нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсанд байлаа. 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн саналуудыг нэгтгэж баталлаа.

Ойрын өдрүүдэд цаг хугацааг нь товлоод Ард нийтийн санал асуулгаа явуулах ёстой. Зуны хугацаанд гишүүд амралтаа хойш нь тавьж нэлээд л судалж, хэлэлцлээ.

Намрын чуулганаар миний хариуцаж байгаа хуулиудаас Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр баталсан. Эдгээр хуулийн төслийг батлуулах хүлээлт байна.

-Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зүүн талдаа жолооны хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх заалт тусгасныг иргэд нэлээд эсэргүүцэж байгаа харагдсан. Эл заалтыг өөрчлөх үү?

-Энэ заалтыг Зам, тээврийн хөгжлийн сайд буцааж татна гэж мэдэгдсэн. Тэгэхээр Засгийн газраас буцааж татах байх. Засгийн газар ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 12 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 39 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 46 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 51 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 53 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 54 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 55 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 11 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 12 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 12 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 30 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 31 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 45 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 47 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 48 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 49 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 50 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top