x

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга М.Энхболд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.

Эрхэм сэтгүүлчид ээ,

Хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтнууд аа,

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж байхаар 1993 онд шийдвэрлэснээс хойш 25 жил өнгөрчээ.

Монголын сэтгүүлчдийн хараат бус, хариуцлагатай, чөлөөт сэтгүүл зүйг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, шударга ёс, үнэний тугч нь байж, нийгмээ эрүүлжүүлэх эрхэм зорилго Монгол оронд өрнөсөн ардчиллын үйл хэрэгтэй хамт дэвшигдсэн билээ.

Өнгөрсөн он жилүүдэд энэ зорилгоо хэрэгжүүлэх чиглэлд Та бүхэн багагүй амжилт олсон. Шийдэгдэж хараахан амжаагүй, зайлшгүй анхаарвал зохих асуудлууд ч бас бий. Гэхдээ бүхэлдээ Та бүхний 20 гаруй жилийн зүтгэл чармайлт, хөдөлмөр тэмцэл нь чөлөөт хэвлэлийн нэр төртэй түүхэн замнал, монголчуудын оюун сэтгэлгээний хувьсган өөрчлөх хүчит давалгаа байсан гэж хэлж болно.

Шударга ёсны дуу хоолой болох, иргэн түмний нийтлэг эрх ашгийг төлөөлөх, буруу бусармаг бүхнийг илчлэн тэмцэхийн төлөөх сэтгүүлчийн ажил үйлсийн зам мөр бартаатай хэрнээ бахархалтай.

Энэ аян сэтгүүлч Танаас ихээхэн мэдлэг ухаан, тэвчээр хатуужил, зориг зүрх шаарддаг. Тэр хэрээр сэтгүүлчийн хөдөлмөрийг олон түмэн, түүний дотор төр, засаг үнэлэн хүндэлдэг билээ.

Энэ дашрамд төр засгийн бодлого шийдвэрийг түгээн сурталчлагч, төр-ард түмнийг холбогч зууч, Монголоо дэлхий ертөнцөд таниулагч гүүр нь болсоор ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.

Сэтгүүлчид бол нэг талаас төр, засгийн дотнын нөхөр нь, нөгөө талаас гашуун боловч үнэнийг хэлдэг үнэнч туслагч нь билээ.

Монгол Улсын хөгжил дэвшил баталгаа дархлаатай, ирээдүй маргааш нь гэгээ гэрэлтэй байх ёстой. Монгол хүн бүр эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, аливаа бэрхшээлтэй асуудлыг монгол хүний саруул ухаан, эв нэгдлээр даван туулж, ойлголцол зөвшилцөл, нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлэх нь нэн чухал байна.

Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж хэлье.

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал иргэдийнхээ үнэнийг мэдэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр цөөнгүй хууль, тогтоол батлан гаргасан билээ. Цаашид ч хийх зүйл их бий.

Өнөөгийн Улсын Их Хурал “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг шинэчлэх, “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийг боловсруулж батлахад онцгой анхаарлаа хандуулах болно.

Монголынхоо түүхийг өгүүлэхүйн, бичиглэхүйн, дүрслэхүйн ухаанаар урлан бүтээх, Монгол оронд шударга ёс, иргэндээ ээлтэй нийгмийг цогцлоох үйлс тань ямагт бүтэмж төгөлдөр байх болтугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 9 цаг 17 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 9 цаг 18 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 9 цаг 20 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 9 цаг 22 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 9 цаг 22 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 9 цаг 23 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 9 цаг 24 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 9 цаг 26 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цаг 28 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 11 цаг 28 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 11 цаг 29 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 11 цаг 34 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 11 цаг 35 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 11 цаг 36 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 11 цаг 38 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 12 цаг 11 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 12 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 12 цаг 15 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 13 цаг 45 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 13 цаг 45 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top