x

ЖДҮ-гийн эх орон-3: Зээл жинхэнэ ЖДҮ-чдээ бус банкуудыг дэмжих вий

Жирийн иргэдэд олдоггүй байсан ЖДҮ-гийн зээл одоо “хаана” байгаа вэ? Нэр бүхий УИХ-ын гишүүдийн “хүртсэн” зээл үнэхээр жижиг дунд, үйлдвэрлэгчдэдээ хүрсэн бол хэчнээн олон ажлын байрыг дэмжиж, хэчнээн жижиг, бичил үйлдвэрийг хөл дээр нь босгож чадах байсан тухай хангалттай яригдсан. Тухайн үед жижиг, үйлдвэрлэгчид цугларан цаашид зээлийг яаж үр дүнтэй, жинхэнэ эздэд нь хүргэж болохыг ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж байсныг санаж байна уу? Одоо харин байдал ямар байна? Хамгийн гол нь ЖДҮ-гийн гэх энэ хэргийн хамгийн гол сургамж, хамгийн гол үр дүн нь дараа, дараагийн зээлийг яаж жинхэнэ ЖДҮ-чиддээ хүргэж байх вэ гэсэн шийдэл, гарцыг олох ёстой гэсэн санал ч хангалттай яригдсан шүү дээ.

Тэгвэл одоо байгаа мэдээллээр бол энэ жил ЖДҮХС-нд энэ жил 47 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Зээлийг ирэх тавдугаар сараас олгож эхэлнэ гэгдэж байна. Гэхдээ энэхүү үүнээс аймаг бүрт нэг тэрбум буюу 21 тэрбум төгрөг, үлдсэн 26 тэрбум төгрөгийг нийслэлийн хэмжээнд ЖДҮХС болон банкаар дамжуулж олгоно гэсэн чиглэлтэй байна.

Энэ хангалттай, зөв шийдэл мөн үү? Жишээлбэл, Говьсүмбэр аймаг гэхэд 10 гаруй мянган хүн амтай. Гэтэл Сонгинохайрхан дүүрэг гэхэд ... гаруй мянган хүн амтай. Уг нь зөвхөн хүн амаас гадна үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн боломж нөхцөл, зах зээлийн эрэлтийг тооцоолон зээлийг хуваарилж болмоор. Энэ удаад бол аймаг орон нутагт тал хувийг, нийслэлд талыг нь гэсэн шууд л тэгшитгэсэн хуваарилалт хийсэн мэт.

Түүнээс гадна хамгийн анхаарал татахуйц асуудал нь 500 саяас дээш төгрөгний зээлийг банкуудаар дамжуулан жилийн 9 хувийн хүүтэйгээр олгогдоно гэж буй. Улстөрчдөд олгосон жилийн 3 хувийн хүүтэй зээлийн дэргэд “гомдмоор” сонсогдож байгаа биз. Мэдээж энд банкуудын шимтгэл, үйл ажиллагааны зардал шингэсэн байгаа байх. Гэхдээ л жижиг дунд үйлдвэрлэгчдээ бус, банкуудаа дэмжих зээл болчихож байгаа юм биш биз гэмээр. 500 саяас дээш төгрөгийн хувьд банкууд эрсдлийн нөхцлөө тооцсон, нэлээд өндөр шалгууртай зээл олгох нь тодорхой.. Ингэхээр барьцаа хөрөнгө, эргэлтийн чадал муутай нөгөө жинхэнэ жижиг, бичил үйлдвэрлэгчид “тойрог”-ийн гадуур үлдчих вий гэсэн бас нэг болгоомжлол байна.

Яагаад банкуудаар дамжуулах болсон бэ гэвэл зээлийн төсөл болгонд эрсдлийн шалгуур хангах эсэхийг тогтоох, зээлийн бичиг баримтыг хүлээн авах олгоход ЖДҮХС-гийн одоогийн нөхцөл байдал дангаараа хүрэлцэхгүй байгаа гэсэн. Гэхдээ уг нь ажлыг хийе гэсэн сэтгэл байвал арга нь олддог л гэдэг сэн. Үүнийг ч цаашдаа анхаарна биз.  

Мэдээж бүх зүйл шууд төгс сайхан болох боломжгүй. ЖДҮ-ийн зээлийг жинхэнэ эздэд нь хүргэдэг болохын тулд тооцоо судалгаа, бодлого зохицуулалт гээд цаг хугацаа ч шаардагдах олон алхмууд шийдлээ хүлээж байгаа. Магадгүй энэ жилийн хувьд зээл одоо яригдаж байгаа хувилбараар хуваарилагдлаа гэхэд дараа, дараагийн жилүүдэд илүү оновчтой хувилбарыг хэрхэн боловсруулахаа одооноос ярьж шийдэх ёстой буй за.

Тухайлбал, үйлдвэрлэлийн онцлог, цаг агаарын нөхцөл байдал, борлуулалтын сезон зэргийг харгалзан төсөл сонгон шалгаруулалтаа өөр өөр саруудад, жишээ нь ХАА, газар тариалангийн салбарын төслийг 2-3-р сард, жуулчлалын улиралд илүү борлуулалттай байдаг үйлдвэрлэгчдийн төслийг 3-4-р сард хүлээн авч олгох мэт зохицуулалт хийж болох олон алхмууд шийдлээ хүлээж байгаа. Дээр нь тооцоо, судалгаа хамгийн эн тэргүүнд шаардлагатай гэдгийг хэлүүлэх юун?

Яаж хийх вэ гэж үү. Хүчээ нэгтгэж, ажлаа төлөвлөж чадвал бидэнд боломж байна. Тухайлбал, нийслэлийн дүүрэг бүр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих газартай. Хороо, дүүргийн ажилтнууд хаана, хэн, ямар хэмжээний үйлдвэрлэл явуулж байгаа, ямар хэмжээний зээл тусламж шаардлагатай байгаа гэсэн тодорхой мэдээлэлтэй байдаг, яг анхан шатны нэгжид ажиллаж байгаагийнхаа хувьд. Тийм болохоор эхний удаад хүчээ нэгтгээд жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ нөхцөл байдал, цаашид үйл ажиллагааг нь өргөжүүлэх боломж бололцоо бүхнийг нэгтгэсэн тооцоо судалгаа гаргавал ямар вэ? Ямар ч ажилд тооцоо судалгаан дээр үндэслэж гэмээнэ алдаа, эндэгдэл бага гардаг гэдэг. Та юу гэж бодож байна, та ч бас саналаа хэлээрэй.

/Үргэлжлэл бий/

Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих газрын захирал О.Гэрэлт-Од

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ 10 цаг 23 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ 10 цаг 46 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ 11 цаг 1 мин Ардчилсан Социалист Хөдөлгөөнийхөн ойгоо тэмдэглэв 11 цаг 16 мин З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж байна 11 цаг 33 мин 170,000 хуурамч еврог хилээр нэвтрүүлж, банкаар солиулсан хэргийг шалгаж байна 13 цаг 30 мин Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээлээ 14 цаг 19 мин ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв 15 цаг 0 мин Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг зургаадугаар сард нээнэ 15 цаг 10 мин Цастай өдрийн Даланзадгад 15 цаг 47 мин УИХ дахь намын бүлгүүд хуралдана 16 цаг 11 мин АНУ, Хятадын төлөөлөгчид хиймэл оюун ухааны талаар хэлэлцээ хийнэ 16 цаг 29 мин Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойн нээлт ирэх сарын 12-нд болно 16 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан 16 цаг 59 мин Ираныг шаналган Израиль руу аврал эрэв 2024-04-27 Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно 2024-04-27 Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө 2024-04-27 Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна 2024-04-27 У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 2024-04-27 Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна 2024-04-27
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top