x

ЖДҮ-ийн ЭХ ОРОН-1: Надад мөрөөдөл бий

Нэг л өдөр үндэстэн маань сэргэж бүх хүн тэгш эрхтэйгээр өнөөдрийн нийгэмд хөл нийлүүлэн алхах болно хэмээн би мөрөөддөг

Нэг л өдөр Миссипийн толгод дээр цэцэг жимс нахиалж шудрага бус бүхнийг үлдэн хөөж эрх чөлөө шударга ёсыг тогтоох болно хэмээн би мөрөөддөг

Нэг л өдөр миний дөрвөн хүүхэд арьсны өнгөөрөө бус авьяас чадвараараа үнэлэгдэх цаг ирнэ хэмээн би мөрөөддөг

Нэг л өдөр Алабагийн арьс өнгөөр ялгаварлагчид түүний шудрага бус явдалд хэл амаа бэлүүдхээс цаашгүй мужийн захирагчтай тэр газарт нэг л өдөр хар, цагаан охид хөвгүүд яг л эгч дүү нар шиг хамтдаа хөтлөлцөн алхдаг болноо гэж би мөрөөддөг...

....Арьс, өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэгч Мартин Лютер Кингийн энэхүү алдарт үг олон зуун хүний итгэл мөрөөдлийн бамбай болж, ауагаа хүчийг бий болгон амжилтанд хүрсний учир юу вэ? Энэ үгийг цууриатаж байх тэр үед хар арьстнууд, цагаан арьстнуудтай нэг автобусанд ч сууж болдоггүй, тэгш байдал, ижил эрхийн тухай мөрөөдөх ч аргагүй байсан гэвэл өнөөгийн бидэнд итгэмээргүй  санагдах байх. Хэдийгээр тэр энэ алдарт үгээ хэлснээсээ хойш хэдхэн жилийн дараа бусдын гарт амиа алдсан ч түүний мөрөөдөл биеллээ олсон гэдгийг та бид харж байгаа. Түүний үг, үзэл санааны хүч юунд байсан бэ?

Хүн болгонд мөрөөдөл бий. Жаалхан бяцхан охин шинэ гуталтай болохоос эхлээд, амьдралд хөл тавьж байгаа залуу хархүүгийн шинийг сурах хүсэл, амьдралдаа алдаж будилсан ч дахиад шинийг бүтээх, бусдад хайр түгээх гэсэн хижээл нэгний мөрөөдөл гээд мөрөөдөл бүхэн амттай, бас эзэндээ эрхэм. Мэдээж хэн нэгний боломжийг булаан авч, хэн нэгнийг далайлгах эрх мэдэлтэй болж, хэн нэгний мөрөөдлийг нухчин дарах бус хүний ёсны гэгээн мөрөөдлийн тухай л энд өгүүлж буйг ойлгоно буй за. Мөрөөдөл бүхэн хүчтэй, гэгээлэг бас таныг татах хүчтэй байдаг. Тийм учраас Мартин Лютер Кингийн энэ үг хүчтэй байж. Одоо ч хүчтэй байдгийн учир энэ.

Тийм ээ, хүн мөрөөдөлтэй байж хүчтэй байдаг. Тиймээс би мөрөөдөж байна, яг Мартин Лютер Кинг шиг. Бид өөрсдийн хүчээр амьдарч, өөрсдийн чадлаар мөрөөдлөө цогцлоохыг би мөрөөдөж байна. Хэн нэгнийг өөрийнхөө хүчээр сайн сайхан амьдралаа цогцлоодог болоход хэн ч саад болохгүй байхыг би мөрөөдөж байна. Хэрэгтэй зүйлээ хийхийн тулд заавал хэн нэгэн улстөрчийг таньдаг байхыг, хүслээ биелүүлэхийн тулд заавал хэн нэгний цүнхэнд багтах албагүй байхыг би мөрөөдөж байна. Хэн нэгэн улстөрч авч болдог зээлийг хэн нэгэн жирийн л хөдөлмөр эрхлэгч, бүтээгчид ч адилхан авч болдог байгаасай гэж би мөрөөдөж байна.

Өнөөдөр эхнэртэйгээ оёдлын машины ард суугаа Дорж хамгийн сайхан цамцыг оёж, хамгийн сайн үнэээр зарж, хүүдээ, охиндоо орой бүр тор дүүрэн амттантай очихыг мөрөөж байгаа. Өнөөдөр Дорж ганцхан оёдлын машинтай бол маргааш хоёртой болж эхнэртэйгээ зэрэгцэн илүү олон цамц оёхыг хүсч байгаа. Өнөөдөр угалзтай монгол гутал урлан суугаа залуу хэн нэгний дэлгүүрт түрээсээ төлөөд гутлаа хурдан борлуулахыг, улаан гараараа урлан шагласан гутал нь Монгол Улсын хүндэт харуулын алхаагаар Монгол төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж байгаасай гэж мөрөөдөж байгаа. Өнөөдөр Долгор хэн нэгнийг гуйж царайчлалгүйгээр багахан зээл авч чадвал хажуу айлынхаа жаал охиныг цалинжуулаад  ганц бус хоёр дээл оёж чаддаг болохсон гэж мөрөөдөж байгаа. Өнөөдөр Дондог Монголоос өөр хаана ч байхгүй чацарганын тосоо, сүүлний тостой савангаа, жамц давсаа алсын Америк, арлын Японд хүргэн зарж дэлхийг гайхашруулахыг мөрөөдөж байгаа. Тийм ээ би ч бас тэдний адил мөрөөдөж байгаа, жинхэнэ ЖДҮ-чид хөгжөөсэй гэж.

Тийм ээ, бидэнд мөрөөдөл бий. Бид зүгээр л өөрийнхөө хүч хөдөлмөрөөрөө амьдралаа босгон, ирээдүйгээ цогцлоон айх айдасгүй амьдрахыг мөрөөдөж байна. Тийм ээ бидэнд мөрөөдөл бий.

Тэгвэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ? Бүгдээрээ хэлэлцэцгээе, мөрөөдлөө биелүүлцгээе.

Эх орноо жинхэнэ ЖДҮ-гийн эх орон болгоцгооё. Жинхэнэ ЖДҮ-чид хамгийн сайхан ирээдүйг бүтээж, жинхэнэ ЖДҮ-чид хамгийн сайхан амьдарч, ЖДҮ гэдэг хамгийн сонсголонтой сайхан, бахархам үг байгаасай гэж мөрөөдөцгөөе.

Үргэлжлэл бий...

Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Од

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ 1 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ 24 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ 40 мин Ардчилсан Социалист Хөдөлгөөнийхөн ойгоо тэмдэглэв 54 мин З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж байна 1 цаг 11 мин 170,000 хуурамч еврог хилээр нэвтрүүлж, банкаар солиулсан хэргийг шалгаж байна 3 цаг 8 мин Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээлээ 3 цаг 57 мин ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв 4 цаг 39 мин Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг зургаадугаар сард нээнэ 4 цаг 48 мин Цастай өдрийн Даланзадгад 5 цаг 25 мин УИХ дахь намын бүлгүүд хуралдана 5 цаг 49 мин АНУ, Хятадын төлөөлөгчид хиймэл оюун ухааны талаар хэлэлцээ хийнэ 6 цаг 7 мин Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойн нээлт ирэх сарын 12-нд болно 6 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан 6 цаг 37 мин Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Уржигдар 13 цаг 00 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно Уржигдар 12 цаг 17 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө Уржигдар 11 цаг 36 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна Уржигдар 11 цаг 32 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 37 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна Уржигдар 10 цаг 19 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт...
Top