x

“ЖДҮ”-тэй 30 гишүүний нэрийг сонсъё!

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хоёр гишүүнээ огцруулснаас хойш “цагаан пиар”-таа орж байх шиг байна. Хоёр өдрийн дараа авто бензиний үнэ 100 төгрөгөөр, сарын сүүлч гэхэд 200 төгрөгөөр буурах гэнэ. Сайд Д.Сумьяабазар нефть импортлагч компаниуд болон Монголбанкны удирдлагуудтай уулзаж энэ шийдвэрт хүрсэн гэв. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурсан явдал импортлогчдыг үнээ буулга хэмээн шахахад хүргэсэн бололтой. Чамлахаар чанга атга гэдэг. Гэвч энэ бууралт өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифт бий болсон өсөлтийг буцааж буулгаж чадах болов уу? Ерөнхий сайдын ЖДҮ-чидтэй хийх тэмцэл Засгийн газрын аврагдлаар дуусчихаагүй байгаа?

Одоогийн байдлаар У.Хүрэлсүхийн танхимын хоёр сайд ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар сайн дураараа огцрох өргөдлөө өгөөд байгаа. Орных нь сайдыг томилоогүй байна. Мөн УИХ-ын 13 гишүүнийг ЖДҮ-тэй холбогдуулан нэрийг нь зарласан. Одоо бүгд АТГ дээр шалгагдаж байх учиртай. Гэтэл “Та нарыг бүгдийг чинь дээлийг нь нөмрүүлнэ дээ” хэмээн хөмхийгөө зуугаад гарсан Ерөнхий прокурор ч таг. Энэ хэрэг эцэстээ яаж төгсөхийг таамаглах боломжгүй болов.

Сураг сонсохнээ нэр гарсан 13 гишүүний асуудал юу ч биш, цаана нь дахиад 30 гаруй гишүүн байгаа гэж байна шүү. АН-ын гишүүд ч, МАН-ын гишүүд ч барин тавин ярьж байна. Засгийн газрыг огцруулья гээд байсан 33 дотор чинь нөгөө 30 гишүүн яваа шүү гэж. Огцруулахгүй гэсэн дотор бас арваад гишүүн байдаг. Тэгэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүх хаанаас нь эхэлж ЖДҮ-тэй тэмцэх вэ гэдэг ацан шалаанд унаад байгаа бололтой. Нэгэнт балиартсаных 30-ууланг нь зарлаад “Ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэвэл яасан юм. Тэгээд дараа нь Өршөөлийн хуулиа баталдагсан уу, яадаг сан. Мөнгөтэй хүн лаагаа иднэ уу, лүүвангаа иднэ үү гэгчээр маньд ямар хамаатай. Эрх барьж байгаа намын асуудал. Ганцхан энэ удаа л “хулгай хийвэл баригддаг юм аа” гэдэг ухамсрыг хүн болгонд суулгах хэрэгтэй байна шүү дээ.

Тэгвэл ядаж инээсэн болгон нөхөр биш, мөнгөтэй болгон өглөгч биш гэдгийг энэ ард түмэн чинь ойлгодог болмоор байна шүү дээ. Хэдийг аваад хэдийг буцааж төлж байгаагаа мэддэг болмоор байна. Ядаж М.Энхболдын 60 тэрбумын замаар замнахгүй МАН-ын дарга тов тодорхой харуулмаар байна. Уг нь одоо АН дотор болж байгаа “дайн” МАН дотор үргэлжлэх ёстой байсан юм. М.Энхболдоос намаа салгаж чаддаггүй юм гэхэд ЖДҮ гишүүдээс цэвэрлэнэ гээд л дайрах ёстой доо. Ядаж ЖДҮ зээл авсан 30 гэр бүлийнхээ нэрийг зарлачих. Тэгвэл иргэд сонгогчид ирэх сонгууль хүртэл ярих юмтай болох гээд байна. У.Хүрэлсүх үнэхээр шударга байлаа гэж. Тэгэхгүй нэг хоёр хүний сахлын үзүүрт хүрээд буцахаар чинь шударга ёсны сэлэм нугарах аюултай болоод байна шүү.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (66.181.191.169)
    Өөрөө л дуудаж байгаад өгсөн биш бол шууд хэлээд арга хэмжээ ав. Хүүкээ
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (172.56.13.226)
    Ed naraas ogt hamaarahgui USA oros hyadad Saudi Arabia gesen ulsuud todorhoulno
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • уншигч иргэд (66.181.187.127)
    Чуулганы танхимд ерөнхий прокурорын хэлсэн үгийг иргэд чихээрээ сонссон,шудрага ёс энэ танхимаас эхлэх ёстой гэсэн болохоос та нарын бүгдийн чинь дээлийг нөмрүүлэнэ гэж хэлээгүй,мэдээллийг олон түмэнд хуулийн хүрээнд үнэн зөв хүргэх нь чухал,тэгээд ч хэрэг шалгана гэдэг бол алга урвуулахтай адилгүй,мэдэхгүй юмаа мэддэг улсаас асууж үнэн зөв юм бичиж байвал эрхэм сэтгүүлчид их баярлах байна.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 21 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 2 цаг 28 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 2 цаг 42 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 3 цаг 19 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 3 цаг 31 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 3 цаг 39 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 4 цаг 54 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв 6 цаг 11 мин “ДАКАР 2026”: Э. Энхмэнд 200м мэлхий сэлэлтийн төрөлд финалын шатанд амжилттай өрсөлдлөө 6 цаг 56 мин Японд гамшгийн удирдлагын шинэ агентлаг байгуулжээ 8 цаг 41 мин Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ 22 цаг 7 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? 22 цаг 35 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой Өчигдөр 14 цаг 32 мин Пакс Глобалика (Pax Globalica) Өчигдөр 14 цаг 21 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна Өчигдөр 13 цаг 58 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Өчигдөр 13 цаг 22 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ Өчигдөр 13 цаг 18 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо Өчигдөр 13 цаг 04 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна Өчигдөр 12 цаг 55 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ Өчигдөр 12 цаг 14 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд...
Top