x

У.Хүрэлсүхэд өгөх зөвлөгөө

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болоод УИХ-ын дарга М.Энхболд нарын өнгөрөгч баасан гаригт хийсэн, ар араасаа цуварсан мэдэгдлүүд амралтын гурав хоногт олон нийтийг бүтэн талцуулж, бараг мухардалд оруулж орхилоо. Энэ янзаараа Засгийн газар ч хариуцлага хүлээхгүй, УИХ-ын дарга ч суудлаасаа буухгүй юм байна. Харин бид л азгүйгээрээ тэдний шидсэн “ясан дээр” зодолдоод үлдэх шив дээ.

Эхлээд У.Хүрэлсүх нь М.Энхболдыгоо “газрын наймаачин” гэж хэлэв. 2007 онд түүнийг МАХН-ын даргаас буулгахдаа ч гэсэн намынхан нь тэгж нэрлэсэн. Тэгсэн ч удалгүй түүнийгээ мартаж орхиод, бүр намынхаа толгойд дахин залаад явсан л даа. Гэтэл одоо юун газрын наймаачин бэ? Нэг голын усанд хоёр удаа орж болдоггүй гэдэг.

Харин 60 тэрбумын асуудал бол өөр. Хуулийн байгууллага энэ хэргийг нотолж чадаагүй ч (эсвэл хүсээгүй) ЖДҮ-ийн зээлийн асуудал бол баримтаар нотлогдсон зүйл. У.Хүрэлсүх өөрөө хэлсэн шүү дээ. Бичлэг үнэн, хэрэгжүүлсэн эсэхийг хуулийн байгууллага нотолно гэж. Гэтэл хэрэгжүүлсэн гэдгийг нотлох баримт нь ЖДҮ-ийн зээл байхад Ерөнхий сайд яагаад үүний араас явахгүй, өөр туулай хөөгөөд байна вэ?

Яг үнэндээ М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх бол Ерөнхий сайдын биш, УИХ-ын асуудал. Яагаад гэвэл МАН энэ хүнийг томилоогүй, УИХ томилсон. Тийм болохоор У.Хүрэлсүх гэдэг хүн МАН-ын даргын хувьд УИХ дахь гишүүдээ базаж чадахгүй бол М.Энхболдтой улаан гараараа барилдаад нэмэргүй. Учир нь М.Энхболдын талд 32 кноп хэзээд байгаа. Ядаж л У.Хүрэлсүх биш, М.Энхболд энэ хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлсэн шүү дээ. Магадгүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-аа тараах эрх мэдэл бүхий хүчтэй Ерөнхий сайдтай болсон цагт бол өөр хэрэг.

Гэвч өнөөдөртөө тийм боломж байхгүй учраас, нөгөөдүүл нь ч гэсэн угийн муу юмандаа гаршсан юм болохоороо “сөрсөн базаа” хийгээд, өөрийнх нь мэхийг өөрт нь хэрэглээд эхэллээ л дээ. Өмнө нь жагсаалын эсрэг жагсаж, өлсгөлөнгийн эсрэг өлсдөг байсан нам өнөөдөр УИХ-ыг “тараахын эсрэг тарах” гарын үсэг цуглуулж байх жишээтэй.

Тиймээс У.Хүрэлсүх өөрийнх нь хэлсэнчлэн шударга ёсны төлөө “найзыгаа биш, улсаа бодохоор” шийдсэн бол нэг л зам байна. Эхлээд ЖДҮ-ээс зээл авсан сайд нараа чөлөөл. Ичээд байвал “Тэр сайд нь тэрний шахаа шүү” гэдгээ зарлаж байгаад зайлуул л даа. Тэгж байж засгаа авч үлд. Дараа нь зээл авсан УИХ-ын гишүүдтэйгээ хариуцлага тооц. Гэхдээ “Зээлээ төлөхгүй бол нэр дэвшүүлэхгүй” гэдэг чинь худлаа шүү. Тийм хариуцлага гэж дэлхийд байдаггүй юм.

Хэрэв хуулийн байгууллага нь ажлаа хийдэггүй, УИХ нь шалгуулдаггүй юм бол ядаж л “Намын даргын хувьд би ЖДҮ-ийн зээл авсан энэ энэ хүмүүст улс төрийн хариуцлага тооцож ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Шоронд орохгүй гэвэл зээлээ хурдан төлөөрэй” гээд зарлачих л даа. (Төлөөгүйг нь тэртэй тэргүй сонгуулийн дараа бариад хийчихэж болно) Тэгвэл ядаж ирэх хоёр жилд дахиж хулгай хийх хүн гарахгүй. Дараачийн сонгуульд нэр дэвших хүмүүс нь ч гэсэн “Хулгай хийх гэж төр лүү зүтгээгүй шүү” гэдэг сэтгэл зүйн бэлтгэлтэй орж ирэх хэрэгтэй биз дээ.

Одоогийн нөхцөл байдалд энэ л У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдын ч, МАН-ын даргын хувьд хийж чадах ганц зүйл. Тэрнийхээ төлөө харин аминаасаа салдаггүй юм гэхэд албан тушаалаа хаяж чадах зоригтой байх хэрэгтэй л дээ. Үүний дэргэд “Ард түмэн минь дэмжээрэй, сэтгүүлчид минь хамгаалаарай” энэ тэр бол хоосон үг шүү. Ард түмэн, сэтгүүлчид ямар нохойд барьдаг мод юм уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Чадахгүй (66.181.190.76)
    Наадах чинь чадахгүй ээ Янгугийн Содбаатарыгаа авч үлдээд бусад сайд нараа АТГ өгчихсөн байна. Содбааатараас айж байгаа
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.212.119.196)
    ҮНЭН ШҮҮ У.ХҮРЭЛСҮХ САЙД АА... ТА ОДОО УЛС ОРНОО, АРД ТҮМНЭЭ, НАМАА, ӨӨРИЙГӨӨ БОДОХ ЦАГ ШҮҮ. БҮҮ УХАР.... ТЭГЭХГҮЙ БОЛ "МИ... ОВОГТ болон ЦИАНИТ ХАЯН-ЯРВАА" ТЭРГҮҮТЭЙ ОФФШОРЧИД, ЖДҮ-чид таныг ургхш нь нэг ч гишгүүлэхгүй... ХҮНИЙ ӨӨРИЙН БҮХ БУЗАРААСАА САЛ...
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Иргэг (182.160.34.14)
    Ерөнхий сайдаасаа эхлээд М.Энхболдыг газрын наймаачин гэж өргөмжлөад байдаг.Хотын дарга Улаанбаатар хотод газар зарж хотын төсөвт нэмэр оруулах үүрэгтэй.Өөрөөр хэлвэл хууль заасан эрх,түүний ажлын хүрээнд багтааж газрыг ил тод дуудаж зарах нь зөв.Энхболд бол газрын наймаачин бус газрын луйварчин мөнөөс мөн.Батүүл шиг эвдэрхий балгасыг 23 тэрбум болгож зарсан наймаачин биш хатуу хамгаалалтан байсан цэвэр усны бүсэд дураар дайран орж 90 га газрыг үнэгүй өгсөн.Үүнийг Наранхүүтэй хамтарсан.Уулын амыг Барсболдтой нийлж дампууруулсан.Хотын төвийг Бадамжунай,Сандуй,Галсанпунцаг,Цэлмэг ,Батбаяр,нартай нийлж луйвардаж түүний балгийг бид өдөр бүр амсаж бүр зовож байна.
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ 8 цаг 23 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ 8 цаг 46 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ 9 цаг 2 мин Ардчилсан Социалист Хөдөлгөөнийхөн ойгоо тэмдэглэв 9 цаг 16 мин З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж байна 9 цаг 33 мин 170,000 хуурамч еврог хилээр нэвтрүүлж, банкаар солиулсан хэргийг шалгаж байна 11 цаг 30 мин Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээлээ 12 цаг 19 мин ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв 13 цаг 1 мин Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг зургаадугаар сард нээнэ 13 цаг 10 мин Цастай өдрийн Даланзадгад 13 цаг 47 мин УИХ дахь намын бүлгүүд хуралдана 14 цаг 11 мин АНУ, Хятадын төлөөлөгчид хиймэл оюун ухааны талаар хэлэлцээ хийнэ 14 цаг 29 мин Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойн нээлт ирэх сарын 12-нд болно 14 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан 14 цаг 59 мин Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Уржигдар 13 цаг 00 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно Уржигдар 12 цаг 17 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө Уржигдар 11 цаг 36 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна Уржигдар 11 цаг 32 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 37 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна Уржигдар 10 цаг 19 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top