x

Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор хаанаас ч, хэзээ ч ашиглах боломжтой дижитал үйлчилгээг тасралтгүй хөгжүүлсээр ирсэн. Голомт банк дижитал үйлчилгээгээ аппликэйшн, портал сайт зэрэг төрөл бүрийн сувгуудаар дамжуулан хүргэдгийн нэг нь өөртөө үйлчлэх банк буюу ATM төхөөрөмж юм.

Харилцагчид өмнө нь ATM төхөөрөмжөөс зөвхөн банкны үйлчилгээ авдаг байсан бол төрийн байгууллагын үйлчилгээг хамт авах боломжийг бүрдүүлсэн Smart KIOSK төхөөрөмжийг Голомт банк Монгол Улсад анхлан нэвтрүүлээд байна. Энэхүү KIOSK төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлснээр харилцагчид Голомт банк болон доор дурдсан төрийн байгууллагын үйлчилгээг орон нутаг, Улаанбаатар хотод байрлах 330 гаруй шинэчлэгдсэн ATM төхөөрөмжийг ашиглан өөрт ойроос авах таатай нөхцөл бүрдэж байна.

Харилцагч та Smart KIOSK төхөөрөмжийн үндсэн 4 цэсээс сонгон өөрт хэрэгтэй үйлчилгээг аваарай.

“КИОСК” цэс 

Харилцагчдын хэрэгцээг хангасан нийт 29 төрлийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой.

1. Гүйлгээ хийх

  •  Өөрийн данс хооронд
  • Банк дотор
  • Банк хооронд

2. Харилцах данс

  • Данс нээх
  • Данс хаах
  • Дансны хуулга харах
  • Дансны дэлгэрэнгүй харах
  • Дансны хуулга файлаар авах

3. Хадгаламж

  • Хадгаламж нээх
  • Хадгаламж сунгах
  • Хадгаламж хаах
  • Дансны дэлгэрэнгүй харах
  • Дансны хуулга харах, файлаар авах

4. Карт

  • Пин код авах
  • Пин код солих
  • Картын статус өөрчлөх
  • Картын жагсаалт
  • Карт захиалах, нөхөн авах, сунгах

5. Зээл

  • Цалингийн зээл
  • Зээлийн төлөлт
  • Зээлийн дансны дэлгэрэнгүй
  • Тэтгэврийн зээл

6. Бусад үйлчилгээ

  • Хувийн мэдээлэл шинэчлэх
  • Шилжүүлгийн гүйлгээний баримт авах
  • Тодорхойлолт мэйлээр авах
  • Солонгос ЭСЯ-ны хураангуй хуулга авах

“Тоон гарын үсэг” цэс

“GSign Mongolia” аппликэйшн болон иргэний үнэмлэх дээрээ тоон гарын үсэг авч,
үүнийгээ ашиглан “E-Mongolia” цэсээс төрийн байгууллагын лавлагаа, тодорхойлолтыг
хурдан шуурхай авах боломжтой.

“E-Mongolia” цэс

Дараах байгууллагуудаас үзүүлдэг 40 орчим төрлийн төрийн үйлчилгээний лавлагаа,
тодорхойлолтыг имэйлээр хүлээн авах боломжтой.

  • Улсын бүртгэлийн ерөнхий газар
  • Эрүүл мэндийн яам
  • Гаалийн ерөнхий газар
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
  • Авто тээврийн үндэсний төв
  • Цагдаагийн ерөнхий газар

“SocialPay” цэс

Та SocialPay аппликэйшний хэрэглэгч бол карт ашиглахгүйгээр бэлэн мөнгөний зарлага гаргах боломжтой.

Голомт банкны Smart KIOSK нь банкны төдийгүй төрийн байгууллагуудаас олгодог лавлагаа, тодорхойлолтыг харилцагч өөрт ойроос, хурдан шуурхай авах боломжийг бүрдүүлж, тэр дундаа тоон гарын үсгийг олгодог анхны төхөөрөмж болж буйгаараа онцлогтой. Энэхүү өөртөө үйлчлэх төхөөрөмж нь үйлчилгээний байгууллага, худалдааны төв, эмнэлэг, сургууль зэрэг иргэдийн хамгийн хэрэгцээтэй газруудад нээлттэй байршсан тул харилцагч та хүссэн цагтаа, хүссэн газраасаа банкны болон төрийн үйлчилгээг тав тухтай аваарай.

Нэмж дурдахад Голомт банк, Төрийн банк, Худалдаа, хөгжлийн банкны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд SmartKIOSK төхөөрөмжөөс Төрийн банк болон Худалдаа, хөгжлийн банкны картаар бэлэн зарлага гаргасан тохиолдолд гүйлгээний шимтгэл 100₮ байна.

Үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлана уу.

#SmartKIOSK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 10 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 24 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 1 цаг 1 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 1 цаг 13 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 1 цаг 21 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 2 цаг 36 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв 3 цаг 53 мин “ДАКАР 2026”: Э. Энхмэнд 200м мэлхий сэлэлтийн төрөлд финалын шатанд амжилттай өрсөлдлөө 4 цаг 38 мин Японд гамшгийн удирдлагын шинэ агентлаг байгуулжээ 6 цаг 23 мин Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ 19 цаг 49 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? 20 цаг 17 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой Өчигдөр 14 цаг 32 мин Пакс Глобалика (Pax Globalica) Өчигдөр 14 цаг 21 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна Өчигдөр 13 цаг 58 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Өчигдөр 13 цаг 22 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ Өчигдөр 13 цаг 18 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо Өчигдөр 13 цаг 04 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна Өчигдөр 12 цаг 55 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ Өчигдөр 12 цаг 14 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 10 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд...
Top