x

Б.Тэгшжаргал: Монголчууд эрх чөлөөтэй мэт боловч сэтгэлгээний хувьд аль хэдийнэ шоронд оржээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины манай улсад хийсэн албан айлчлалын үеэр “No war” хэмээн духан дээрээ бичиж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг цагдаагийн байгууллагаас баривчилсан. Уг асуудлаар иргэн Б.Тэгшжаргалтай ярилцлаа.

-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр та эсэргүүцлээ илэрхийлсэн. В.Путины айлчлалыг эсэргүүцсэн шалтгаан тань юу вэ. Нөгөөтэйгүүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх үүднээс тийм үйлдэл гаргав уу, эсвэл өөрийн үзэл бодлоор дамжуулж нийгэмд ямар нэгэн нөлөөллийг үзүүлэхийг зорив уу?

-Би хүний эрх, эрх чөлөөний асуудлаар нээлттэй үзэл бодлоо илэрхийлдэг. Тухайн үед миний хажуугаар өнгөрч явсан цагдаа нарын дотоод холбоонд “Ямар ч хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг зөвшөөрч болохгүй” гэсэн үүргийг цаанаас нь өгч байхыг нь би сонссон. Үүнийг сонсоод маш их гайхсан. Ардчилсан Монгол Улсад хэн ч айлчилсан бай иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй шүү дээ.  Гэтэл яагаад хэн ч үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэж. Тухайн агшинд миний халаасанд маркер л бай сан. Тиймээс духан дээрээ  “No war” гэж бичээд, өөрийн цахим хуудсаараа лайв хийсэн. Лайв эхлээд аравхан секунд болж байхад цагдаа нар миний гарыг өчөөд бариад авсан. Ийм л үйл явц өрнөсөн.

-Байцаалтын явцад таны эрхэд ямар нэгэн байдлаар халдсан уу, хэдэн цаг байцаасан бэ?

-12:30 минутын орчимд намайг баривчилсан. Ин гэхдээ их л сүр дуулиан тайгаар барьж авсан л даа. Хоёр талаас хөшөөд, гар хөлийг маань мушгиж цагдаа нар бүчиж аваад л. Тэгэх хэрэг байсан ч юм уу.

Үүнээс гадна тэнд байсан хүмүүс муу муухай үгээр дайрч давшлаад намайг цохиж авахаас наахнуур зүйл болсон. Ямар учиртай хүмүүс тэр хавиар байсныг мэдэхгүй юм. Тэд намайг баривчлагдахад хашхирч гуаглаад байсан. Цагдаа нар намайг барьж аваад хүмүүсийн нүднээс шууд холдуулсан. Уг нь Соёлын төв өргөөний үүдэнд баривчлагдсан ч хойхно нь  хүн багатай нэг нарийхан газар аваачиж хэсэг зогсоосон. Ингээд цагдаагийн машин ирж хэсэг рүү авч явсан. Цагдаагийн хэлтэст байхад надад ямар нэгэн дарамт учруулаагүй. Гэхдээ тав, зургаан цаг нэг сандал дээр нам суух хэцүү байсан. Босох ч юм уу, хөдлөхөөр сүүтгэнэлээ гээд хэл ам болдог юм байна лээ.

Ер нь тэнд намайг хэдэн цагаар байлгаад эцсийн үр дүн нь юу байсан юм бэ. Надаас сайн байцаалт ч авалгүй байлгаж байгаад явуулчихаж байгаа юм. Тиймээс үүгээр ард иргэдийг айлгах гээд байгаа юм биш үү. Эрх чөлөөгүй байлгах гээд байгаа юм биш үү гэж бодогдсон.

-Хэдийгээр таны биед цагдаа нар халдаагүй ч эсэргүүцлээ үргэлжлүүлж байгаа шалтгаан тань юу вэ?

-Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй улсад амьдарч байгаа учраас би суулт хийж байгаа юм. Учир нь өчигдрийн үйл явцтай холбоотойгоор цахим орчны тодорхой хүрээнд намайг муу муухай үгээр доромжилж, гутаасан коммент, постууд байна лээ. Тэдгээр хүмүүс тролл уу, эсвэл бодитой хүмүүс үү гэдгийг мэдэхгүй юм. Ямартай ч тэр хүмүүстэй үзэл бодлоо солилцъё, ярилцъя гээд энд сандал тавьчихсан сууж байна.

Би үг, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хохироод үлдсэн. Надаас хэн ч эрхэд тань халдсанд уучлаарай гэж уучлал гуйгаагүй. Тийм эрх чөлөөний мэдрэмжийг гаргаагүй учраас энэ чиглэлд дуу хоолойгоо чанга хүргэхийг хүссэн.

-Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх яагаад нэн чухал гэж?

-Эрх чөлөө бол аливаа улс, нийгмийн хөгжин цэцэглэлтийн оргил үеийг заадаг. Гэтэл үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хаачихвал улс, нийгэм маш ядмаг, харанхуй, гутмаг болчихдог. Эрх чөлөө гэдэг хязгааргүй хол мэт боловч хүмүүст маш их тэмүүллийг бий болгодог.  Улс орон дарангуйлалд автаж, иргэд эрх чөлөөгүй болчихвол улс нэртэй шорон болж хувирдаг. өнөөдөр Монгол Улсын иргэд эрх чөлөөтэй юм шиг боловч сэтгэлгээний хувьд аль хэдийнэ шоронд орчихоод байна. Ийн шоронд оруулах гол арга нь эрх чөлөөгөө эдэлснийхээ төлөө намайг хорьж байгаа шиг хүмүүсийг айдсаар удирдах. Путинээс монголчууд айгаад байна. Түүнээс хайртай, дуртайдаа дэмжээд байгаа юм биш. Цөөн хэдэн хүн л дэмжиж байгаа байх. Ихэнх нь айж байна. Украин руу дайрч, хоёр жил аллага хядлага үйлдлээ. Тиймээс монголчуудад ч ингэж хандахыг үгүйсгэхгүй. Үгүйсгэхгүйгээр барахгүй 1937, 1929 онд Монголд ямар аймшигтай хядлага боллоо. Монголчууд тэр аймшигт зүйлийг мэдэрсэн учраас бидэнд айдсаас хамааралтай сэтгэл зүйн нөлөөг үзүүлж байна. Тиймээс үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байна. Ийм аймшигт түүх бидэнд байгаа болохоос монголчуудын хувьд Путин бол хэн ч биш. Монголчууд бол эртнээс л эрх чөлөөний мэдрэмжтэй ард түмэн. Их хэлмэгдүүлэлтээс улбаатайгаар бид айж байна. Үүнийг мэдэх тусам Путин Монголыг, Монголын улстөрчдийг хуруугаараа хөдөлгөнө. Тиймээс өнөөдөр үг, үзэл бодлоо айдасгүй илэрхийлэх ёстой.

Өнөөдөр монголчуудын эрх чөлөөний мэдрэмжид маш зузаан тоос тогтчихож. Үүний нэг шалтгаан нь өнөөдөр хүмүүс ахуй амьдралынхаа аар шаархан ачаалалд автчихаад байна. Цөөн хэдэн гэр бүлийг эс тооцвол иргэд дарамттай амьдарч байна. Сэтгэл зүйн олон зовнилтой амьдарч байна. өнөөдөр иргэдэд ойр зуурын асуудал нь л чухал болохоос эрх чөлөө, улс орны нийгэм, эдийн засгийн асуудал чухал биш байна. Тиймээс иргэд бухимдсандаа болж сошиалд бусдыг гутаан доромжилж байна.

Өнөөгийн ийм хөгжсөн цаг үед дайн болж байна гэдэг маш аймшигтай зүйл. Тиймээс би духан дээрээ “No war” гэж бичсэн. Уг нь төрийн айлчлалын үеэр иргэд үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсах эрхийг олгосон бол ардчилсан Монголд хүний эрх хангагдаж байгааг олон улсад харуулах сайхан боломж байсан юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    Hursh ailtaigaa evtei amidar bitgii muul !
    2024 оны 09 сарын 08 | Хариулах
  • З (127.0.0.1)
    Юу хийснээ, юу болоод өнгөрснийг мэдээгүй юм биш үү чааваас...
    2024 оны 09 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 7 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 15 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 1 цаг 30 мин Японд гамшгийн удирдлагын шинэ агентлаг байгуулжээ 5 цаг 17 мин Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ 18 цаг 43 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? 19 цаг 11 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой 23 цаг 14 мин Пакс Глобалика (Pax Globalica) 23 цаг 25 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 23 цаг 48 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Өчигдөр 13 цаг 22 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ Өчигдөр 13 цаг 18 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо Өчигдөр 13 цаг 04 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна Өчигдөр 12 цаг 55 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ Өчигдөр 12 цаг 14 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 10 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой Өчигдөр 12 цаг 04 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв Өчигдөр 11 цаг 59 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Өчигдөр 11 цаг 53 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ Өчигдөр 11 цаг 49 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ Өчигдөр 11 цаг 38 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд...
Top