x

Тусламжийн улаанбуудайг бяцалж өгөхгүй бол малын гэдэс дүүрч, үхэх эрсдэлтэй

Малын тэжээлийн улаанбуудайг хэрхэн зөв хэрэглэх талаар ХААИС-ийн багш, мал зүйч Д.Бямба дараах зөвлөгөө өгч байна.

Д.Бямба:

"Зудын суурь ойлголт нь тэжээлийн дутагдал. Өвлийн улиралд монгол мал -20 градусын хүйтэнд ердийн биеийн дулаанаа бариад, давах чадвартай байдаг.

-20 градусаас их хүйтэнд малын тэжээлийн хэрэгцээ нь хоёр хувь нэмэгддэг. Манай улс байгалийн бэлчээрээс 95%-ийн хамааралтай байдаг. Байгалийн бэлчээр нь өвлийн улиралд зуныхаас ургацын хувьд 2-3 дахин, шимт буюу тэжээллэг чанар нь 2-3 дахин буурдаг. Хүйтэн цаг агаар болон тэжээлийн олдоц 2-3 дахин ачаалал малд учруулж байна.

Мал ямар ч салхигүй үед -20 градусын хүйтнийг тэсвэрлэдэг. Салхины хурд 1м/сек нэмэгдэхээр малын арьсанд 2-3 градусын нэмэлт дарамт учруулдаг. Өөрөөр хэлбэл -20 градусын хүйтэн, 3м/секундийн хүчтэй салхитай өдөр малын арьсанд -24-26 градусын хүйтэн мэдрэгдэж, илүү их энерги шаардагдана. Бэлчээр малын энергийн хэрэгцээг хангахгүй учраас мал осгож байна.

Малын энергийг хангахын тулд нэмэлт тэжээл шаардлагатай. Өвс, сүрэл, ногоон тэжээл, хадлан 80%, энергийн эх үүсвэр буюу бүх төрлийн үр тариа 11%-ийг эзэлж, уургийн эх үүсвэр байна. Энергийн агууламж өвлийн улиралд 14-15% буурсан байхад уургийн агууламж 70% хүртэл буурдаг нь малыг туйлдуулдаг. Кальци, фосфор, магни, кали зэрэг эрдэс 2-7 дахин буурсан байдаг. Бэлчээрийн шингэц нь уураг, эрдсээс хамаарч муудсны дээр хүйтрэл малд дарамт болдог.

Онцгой байдлын байгууллагаас улаанбуудайг аймгууд руу тусламжаар явуулж байгаа. Тусламжийн улаанбуудайг зөв ашиглахгүй бол малд тэжээл болохгүй, хаягддаг. Улаанбуудайг бүхлээр нь өгөхөөр хальсыг мал задалж чадахгүй, баасаар нь гараад ирнэ. Тиймээс улаанбуудайг бяцалж өгөх ёстой.

Жишээлбэл нэг хонь 400грамм өвс идэж чадаж байвал 70-80грамм бяцалсан улаанбуудай өгнө. Үүнээс илүү өгч болохгүй. Илүү өгвөл шингэхгүй мал бөглөрөх, түгжрэх асуудал гарна. Зарим мал тэжээлээ хэт их задлаад метан хий үүсэж, гэдэс нь дүүрч үхэх эрсдэлтэй. Улаанбуудайг дулаан гэрт 2-3 цаг дэвтээж, өгвөл малд хор багатай. Хэмжээ нь дээр дурдсан байна.

Тэжээлийн болон талхны хөрөнгөөр улаанбуудайг исгэж, малд өгч болно. Талхны гурил исгэж буйтай адил 2-3 цаг исгээд өгнө. Исгэх хугацааг үүнээс хэтрүүлж болохгүй.

Улсын онцгой комисс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав 21 мин Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ 31 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна 1 цаг 33 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла 2 цаг 36 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 6 цаг 21 мин БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ 22 цаг 36 мин НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв 22 цаг 38 мин ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 22 цаг 39 мин Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина 23 цаг 1 мин Ихэнх нутгаар дулаарна 23 цаг 12 мин Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна Өчигдөр 14 цаг 21 мин Хэрвээ хуучнаараа байсан бол...? Өчигдөр 12 цаг 11 мин Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ Өчигдөр 11 цаг 53 мин Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ Өчигдөр 11 цаг 47 мин Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна Өчигдөр 11 цаг 43 мин “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна Өчигдөр 10 цаг 46 мин Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ Өчигдөр 10 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ Өчигдөр 09 цаг 56 мин Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ Өчигдөр 09 цаг 37 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 09 цаг 17 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээл... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол...
Top