x

Илон Маск хүний тархинд "чип" суулгасан гэдгээ зарлалаа

Дэлхийн толгой баячуудын нэг Илон Маскын үүсгэн байгуулсан бас нэг компани болох Neuralink компани өнгөрөгч Ням гарагт хүний тархинд анх удаа чип суулгаснаа зарлалаа.

Энэ компани өнгөрсөн жил АНУ-ын Хүнс, эмийн зохицуулах хорооноос хүний тархинд суулгадаг чипний зөвшөөрлөө авч байсан. Улмаар хэд хэдэн туршилт амьтан дээр туршиж үзсэн. Уг тархины чип нь аливаа гэмтлийн улмаас үйлдэл нь саажсан хүний мэдрэлийг сэргээх, үүргийг нь нөхөх үүрэгтэй бүтээгдсэн юм байна. Анх удаа хүнд суулгасан тархины чип нь одоогоор амжилттай ажиллаж, нуруу нугасны мэдрэлтэй холбогдож байна гэж Илон Маск цахим хуудсандаа нийтэлжээ.

Хүний тархинд суулгасан чип нь утасгүй сүлжээгээр мэс заслын роботтой холбогдсон байна. Одоогоор хүн дээрх эхний суулгац судалгааны түвшинд ажиллаж байна. Илон Маскын компанийн судлаачид чип хэрхэн биеийн мэдрэлийн сүлжээтэй холбогдож байгааг сайтар ажиглаж байна гэж мэдээлсэн. Neuralink компанийн амлаж байгаа зүйл нь дөрвөн мөч нь саажсан хүмүүс тархины чипээ бодлоороо удирдаж, дөрвөн мөчөө хөдөлгөдөг, цаашлаад босож явж чаддаг болоход чиглэсэн хөтөлбөр юм.

Одоогоор хүний тархин дахь анхны суулгацын ажилбарын талаар нарийн мэдээллийг компанийн зүгээс өгсөнгүй. Илон Маск энэ тархины чипээ телепат буюу бодол уншигч гэж нэрлэнэ гэж цахим хуудсаараа жиргэсэн байна. Энэ чипний эрүүл мэндийн заалтын дагуу чип суулгуулах боломжтой хүн 22 нас хүрсэн дөрвөн мөч нь саажсан, эсвэл нуруу нугасны мэдрэл гэмтсэнээс босож чадахгүй болсон хүн байх юм.

Тархинд суулгасан чипний ажиллах зарчим нь саажсан хүний биед урьдчилан суулгасан хүний үснээс нарийн ширхэгтэй 64 уян утастай утасгүй сүлжээгээр холбогдож, биеийн мэдрэлийн тогтолцооны үүргийг гүйцэтгэх юм байна. Neuralink компани энэ уян утасны технологио 6 жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсэн юм. Эдгээр уян утас нь мөн утасгүй холбоогоор цэнэглэгддэг гэдгийг ч дурдаж байлаа. Яваандаа энэхүү тархины чипний технологи нь гар утас, таблет зэрэг төхөөрөмжтэй утасгүй сүлжээгээр холбогдож, хэрэглэгч өөрөө бодлоороо энэ төхөөрөмжүүдээ удирдаж болдог болгохоор зорьж байгаа юм байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэтгүүлч А.Баярмааг прокурорын саналаар баривчилсан гэв 2 цаг 2 мин “Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд өлсгөлөн зарлаад 7 хонов 2 цаг 16 мин Сонгуулийн дараа араа даах уу, МАН дарга аа? 3 цаг 5 мин Гадаадад суугаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах 47 салбар комиссыг байгууллаа 5 цаг 29 мин "Эрэл" компанийн эзэмшил газрыг өнөөдрийн чөлөөлөх үүрэг өгчээ 5 цаг 39 мин Төвийн зургаан дүүрэгт ил, далд зогсоол хийх ажлыг эхлүүлнэ 5 цаг 46 мин Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ 8 цаг 31 мин Наадмын нээлт, хаалтын ёслолыг 2.9 тэрбум төгрөгөөр хийнэ 8 цаг 39 мин Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ 8 цаг 50 мин Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа 9 цаг 5 мин … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? 9 цаг 14 мин УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд 9 цаг 20 мин Байдены буруу хэлснийг Цагаан ордон дөрвөн сарын хугацаанд 148 удаа олон нийтэд залруулжээ 9 цаг 28 мин Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай цэцэрлэгт хүрээлэн байгуулна 9 цаг 42 мин Дэлхийн эдийн засаг өнгөрсөн долоо хоногт 9 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 10 цаг 20 мин Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав Уржигдар 14 цаг 17 мин Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ Уржигдар 14 цаг 07 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна Уржигдар 13 цаг 06 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла Уржигдар 12 цаг 03 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны ... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ “Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд ... Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол...
Top